Олон хүмүүс, эцэг
эхчүүд маш гоё боллоо гэж дүгнэсэн учираас их баяртай байгаа.
Сүүлийн 14 хоног
бид 2 ажилаасаа ирээл нэг аяга шөл хийж идчихээд л Шинэ жилийнхээ юмыг бэлдээл
суугаал, гол нь хүүхэд бүрт өөрийнх нь зурагтай Монгол календар хийж өгсөн чинь
аймаар их цаг зав орлоо.
Гол хэсэг нь |
Бэлэгний тухайд бүх хүүхдүүдэд кино үзэх тасалбар, өөрийнх нь хүссэн зурагтай Монгол календар хийж өгсөн. Календарь дээр нь манай сургуулийн хичээлийн хуваарь, Монголын тэмдэглэлт баярууд, 4 улирлын тэргүүн саруудыг тэмдэглэсэн байгаа.
Хүмүүс их ам сайтай байсан, хүүхдүүдийн өөрсдийн зургийг нь оруулсан чинь их гоё болж байна лээ |
Бид 2 бэлэгний уутыг нь даасан юм. Нээх том уут авчихсан чинь киноы тасалбар, календар 2 маань ороод уут дүүрдэггүй. Эцэг, эхчүүд чихэр дэмий гээд байдаг. Баяр болох өдрөө Орос дэлгүүрээс нэг ээж маань явж чихэр авчирч хийлээ ш дээ.
Бүх юм нь бэлэн баян оронд амьдардаг хүүхдүүдэд бэлэг сонгох их хэцүү юм билээ. Сэтгэлээсээ, гараараа л юм хийж өгсөн нь дээр юм билээ. Манай Монголд бол жүүс бэлгэнд орчихно. Энд бэлэгний уутанд жүүс хийчихсэн байвал нэг л утгагүй харагдана.
Бэлэгний уутан дээр бүх хүүхдийн нэрийг бичсэн. Нөгөө тал нь энэ. Эцэг эхчүүд бөөн баяр
Бэлэгний уут маань, хаа ч Монгол бичигтэйгээ цуг |
Баяр болсон газар
маань эндхийн олон нийтийн арга хэмжээ зохиодог газрыг цагийн 42 доллараар
түрээслэж авсан. Дотроо өсгөгч, микрофонтой, дажгүй шүү.
Баяр болсон газрын үүдний өрөө нь |
За тэгээд би
хэдэн хүүхдүүдтэйгээ концерт маягийн юм бэлдээд, манай хэд юу болох гэж байгааг
ойлгоод ч байх шиг, ойлгохгүй ч байх шиг байсан. Нээлтэн дээр мань чинь үг
хэлэх гэсэн чинь тайзан дээр гараагүй удсан болохоор бас их эвтэйхэн биш
байсан. Цагтаа би чинь Шинэ жил хөтөлдөг он, мон болдог урлагнист хүн байлаа ш
дээ.
Энэ газар нь шууд Криллээр бичиж өгсөн гэсэн шүү, гоё байгаа биз |
За тэгээд ангийнхаа эрэгтэй эмэгтэй 2 хүүхдийг он болгоод манай 2 дажгүй байсан. Хүүхдүүд маань өөрсдийгөө танилцуулсан. Манай хүүхдүүд давтаж байхад нэр, насаа хэлээд дуртай зүйлээ хэл гэсэн чинь пицца, тараг лазаня гээд байсан чинь цагаа тулсан чинь ном унших, зураг зурах, морь унах дуртай гэж хэлж миний сэтгэлийг хөдөлгөсөн гээл бодчих.
Хамгийн оргил
хэсэг нь хүүдүүд маань 12 жилийн дууг ганц ганцаараа дуулах мөн 12 жилийн
бүжгийг Хөсөгтөнгийн дуун дээр бүжиглэсэн.
Гахай болох
хүүхэд олддүггүй, манайхан чинь багшаа гахай муухай би болохгүй гээд тэгсэн
хамгийн бага сурагч маань ямар ч гэлээ дээ гахайнд дуртай гээд жижигхэн
гахайтай боллоо ш дээ.
Сургуулийнхаа
хүүхдүүдэд ТАА ТАА ТУНГАА зохиосон чинь сунжраад, хүүхдүүд маань аймаар сайн
таагаад сүүлд нь би бүгдийг нь зогсоож байгаад *УНАГА* гэдэг үг өгч нэг ааваар хэлүүлсэн чинь Морьны хүүхэд юу вэ гэж асуусан чинь саяхан Монголоос ирсэн айлын
охин УНАГА гэж хэлээд аварга болсон доо.
Дараа нь
Манжингийн үлгэр хийсэн чинь манай хүүхдүүд ойлгоод ч байх шиг ойлгохгүй ч байх
шиг. Манжингаа сугалаад авсан чинь арагшаа ойчдоггүй ээ ккк.
За тэгээд өвлийн
өвгөн бэлгээ тарааж, эцэг эхчүүдийн дунд АЗ АХА тэмцээн явуулж баяр өндөрлөсөн.
Хоол ундыг бас л нэг айл даасан |
Мөн хүүхдүүдийнхээ хийсэн, зурсан, бичсэн зүйлсийг бүгдээрэнгээр нь ханын
сонин хийсэн. Бас санхүүгийн тайлан,
Иймэрхүү самбар тавыг хийсэн |
Сүлд модоо таван хошуу малаар чимье гээд
их олон юм хийсэн. Сүлд мод маань хулдаасны хажууд харагдаж байгаа шүү.Эцэг, эхчүүд намайг хөдөлмөрч багш гэж дүгнэсэн ккк.
Сэтгэл шингэсэн
сайхан бэлэг байсан гээд л магтаастай байсан. Хүүхэд тус бүрт зориулж хийхээр
арга ч үгүй биз дээ тиймээ.
Эцэг эхчүүдээс надад өгсөн бэлэг, дотор нь дүүрэн ном сурах бичиг байгаа |
Ерөнхийдөө хүүхдүүдээс нэг ч төгрөг гараагүй. Торонто хотын 56 Монгол хүүхдүүдэд Шинэ жил хийлээ. Бүх төлбөрийг энд хувиараа ажил эрхэлдэг хувь хүмүүс, албан байгууллага гаргасан. Нийт 2800 доллараар Шинэ жил хийлээ дээ.
Зарим эцэг эхчүүд нь маш сайн оролцож байхад зарим нь нэг ч төгрөг өгөхгүй, нэг ч юм хийхгүй байж илүү дутуу чихэр жимс, ундааг маань гэр рүүгээ аваад явчихсан байсан гээл бодчих. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Манайхны үнэгүй юманд нугасгүй сэтгэлгээ нь хаана ч, хэзээ ч арилахгүй бололтой. Ядуу орны хүмүүс л ийм сэтгэлгээтэй байдаг байх даа хөөрхийс. Ядаж хаана байгаагаа мэдэрдэг болооосой.
Зун Хүүхдийн баяраар илүү буянлаг ажил хийж, Монголынхоо хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд Англи хэлний ном, сурах бичигээр туслах зорилготой байгаа.
yostoi mundag ajilsag huuhen/humuus yumaa.
ReplyDeleteямар мундаг хүмүүс вээ, ёстой гоё сэтгэл шингэсэн бэлэг болж
ReplyDeleteТанай сургуульд хүүхдүүдээ явуулах юмсан. Яасан ч гоё юм.
ReplyDeletechi min yostoi mundag shuu chimeegui unshaad yavaad bgaa shuu
ReplyDeleteHi,
ReplyDeleteСурагчдадаа хэрэглүүлж болох монгол бичгийн компьютерийн программын линкийг өгье.
http://buryatia.org/modules.php?name=Downloads&d_op=getit&lid=102
Сайхан арга хэмжээ болжээ...
ReplyDelete