Манай үүдний хүлээн авагч Канад эмээгийн төрсөн өдөр болоод тэгсэн чинь 80 хүрч байна гэж хэлээд намайг ухаан алдуулав ш дээ.
Үгүй ээ нээрээ 80 настай ингээд нэг хонтоорт сууж байвал ч тэгээд 100 наслах төлөвлөгөө амжилттай л гэсэн үг шүү дээ.
Нөгөө хүлээн авагч нь Хятад эмээ байдгын. Цаанаа нэг Ази ааш зан харагдаад байдгын. Гэхдээ нас нь 60 хол гарсан байхаа.
Манай ажилынхан гэж бөөн цагаан хоолтон. Надаас өөр мах иддэг хүн байна уу үгүй юу бүү мэд. Ядаж байхад байж байгаал мацаг барьдаг өдөр гээд юу ч идэхгүй намайг ичээх юмаа, энэ Шри Ланкнууд цаашид ШИЛ гэнэ.
Би бүр сүүлдээ санаа зовоод нэг өдөр цагаан хоолтон болдым уу гэж бодож явж байснаа гэртээ орж ирээл АЗ-аас мах, өөх нэхлээ ш дээ. Үнэн бүтэхгүй ээ нээрээ.
Хаа явсан газар би жаахан цахим тооцоолуурын мэргэжилтэн болчих гээд байдаг талтай. Өглөө дарга хамгийн түрүүнд дараа нь би ирнэ. Тэгээл ирээд гайгүй юм хумаа янзлаад сууж байтал манайхан орж ирээд дэлгэц асахгүй байна, тэр ингээд байна гээл цувраад над дээр ирнэ.
Канад эмээ дувт хэвлэгч машинтай зодолдоно. Би очоод янзлаад өгхөөр би ёстой дэндүү хөгширчээ л гэнэ. Тэгхээр нь би энэ муу тэнэг машинууд л байхгүй юу гэж хэлнэ. Тэгхээр намайг тэвэрч авна.
Канад улсын олон янзын цагаач орогнуулж байгаагийн нэг том давуу тал нь маш бага цалингаар хүнд хар ажил хийлгэж байна шүү дээ. Гэхдээ мэдээж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс өндөр. Бага цалинтай, 8 цаг босоо ажил хийнэ гэдэг ч амаргүй шүү дээ. Боловсрол юм байхгүй болхоор эндээс гараад ажил олдохгүй, хэцүү хүнд гэсээр 15, 20 жил болж байнаа л гэхийн. Өрөвдөх ч шиг хайрлах ч шиг.
Манай тэр Ерөнхийлөгч байж байгаа нь нэг зальтай царайтай. Герман хүмүүсийг ёстой мэдкүүмаа. Ямар ч байсан 5 дахь өдөр болгон бид нарт гого нарийн боорцог авчирч өгдийн. Нэг л өдөр ТБ чи энийг хий гээд нүүр тулах байх даа гэж айгаастай. Тэр өдөр хол байгаасай.
Манай механик нэг Турк залуу бий. Тэр бид 2т Чингис Хаанаас авхуулаад ярихгүй юм байхгүй.
Би гэж нэг л шинэ юм хум бүтээх үүрэгтэй хүн. Нөгөө муу хэдэн ШИЛ-нүүддээ санаа зовоод яаж нэг 2-3 явдаг ажилыг нь багасгая даа гэж бодоод Турктэйгээ хамтраад нэг ажил туршиж байсан чинь нэг ШИЛ нь ирээд энэ болохгүй, аюулгүй гэж уур хүргээд, Хөдөлмөр Хамгаалалын мэргэжилтэнтэй аюултай, аюулгүй гэж үзэлцэнэ гэнээ.
Нөгөө бид 2-ын туршсан юм нэг л болхи санагдаад Монгол аргаар л нэг үзий даа гээд бодоод бодоод толгой ажилладаггүй ээ.
Нэг түүх дурсахад нөгөө өмнө ажиллаж байсан уурхай дээр манай хэдэн уурхайчид нэг юм зангидах гээд нөгөөх нь тайлагдчихаад аргаа бараад сууж байхгүй юу. Тэгээд би хараад байсан чинь тооно туших нь хамгийн сайн санагдаад гүйж очоод тооно тушаад өгчихсөн чинь миний нөгөө арга чинь маш сайн үр дүнд хүрээд би чинь эндхийн сонин дээр бичигдсэнтэй адил өндөрт ниссий ш дээ.
Тэрэн шигээ нэг Монгол аргаар л энэ шийдэгдэхгүй байгаа юмыг нь шийдээд өгчихмөөр санагдаад л байхын. Миний ажил гэж зуун задгай, дээрээс нь дандаа сэтгэн бодох чадвар энэ тэр шаардсан юмнууд. Бодоол байна бодоол байна.
Манай санхүүгийн дарга гэж нэг ганган Орос авгай байгаа даа. Тэр авгайг хархаар л Монголд байгаа ч юм шиг. Манай нөгөө талхны цехийн орчинд нийцэхгүй ганган ш дээ.
Нэг тийм соёлын ялгаа байнаа. Нэг ажил өгхийн би ч юу юугүй түргэн шуурхай хийгээд өгчихийн тэгэнгүүт хүүшээ чи хийцийм үү дуусцым уу л гээд орьлоод байхын. Монголд байсан бол чи яасан удаан еэн гээд загнуулий ш дээ.
Тэгсэн чинь тэр зан маань гай болов бололтой харин өөр хэлтэсийн хүн гүйж ирээд ТБ чи энийг гялс хийгээд өгчих гэдэг байгаа. Шинэ дээрээ явж байгаа болхоор үгүй гэж хэлж чадсангүй, хийгээл өглөө. Тэгсэн чинь дуусцан уу гээд ангайгаад байхын.
Нэг юм хийж байгаа гээл суугаад байхынмуу яах ёстойн мэдэхгүй ээ. Эндхийн засгийн газарт нь ажиллахын бол бүр удаан гэсий ш дээ.
Ази хүмүүс цаанаа нэг цэвэрч юмуу тийм нийтлэг шинжтэй ч юм шиг. Манай Хятад эмээ бид 2-ын ширээ гэж цэмбийсэн юм байдгын ш дээ. Нөгөөдүүл байхгүй ээ, ширээ мирээ нь агсан согтуу тавьсан юм шиг л юм харагдахын. Энэ хүмүүс надаас сураасай гээл хэлээрээ биш биеэрээ үлгэр дууриалал үзүүлэх гэж хичээх юм даа.
Манайхан чинь доод тал нь 10 гаруй жил ажиллаж байгаа болхоор би гэж нэг хүн ирээд гэв гэнэт өөрчлөлт, шинэчлэлт гээд орьлоод байгаа ч юм шиг. Заримдаа тийм нэг тогтсон цар хүрээг эвдэх гээд би гэдэг хүн гадаа байгаа ч юм шиг мэдрэмж төрхийнмаа.
Энэ хэдэн ШИЛнүүдтэйгээ уусаад нөгөө өөрчлөлт, шинэчлэлт, шинийг эрэлхийлэгч санаа маань уусаад алга болох вий дээ гэж бас санаа зовхынмаа.
За тэгээд өдөрт 3 цаг нийтийн тээврээр зорчиж ядарч байгаагаа дурдаад яахав, дараагийн бичлэг хэрхэн яаж хөл залгуулах унаатай болох ба түүний хатуу, хөтүү чанарууд.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Тэр махаа багасгана гэдэг бүтэхгүй санаа хө. Би л гэхэд мах идэхгүй маяглаад хоолны махыг ялгаад будаа төмс ногоо түүж идээд байсан сүүлдээ хий хуй хөөрөөд цөс ялгаралт муудаад бүр сахар ихдэх шинж илэрсэн гэх шиг эмнэлгээр баахан явлаашдээ. Мах сайн ид өөр юмгүй гээд гаргасан нааг
ReplyDeleteГадныхан ер нь удаан бдиймуу. Манай эндэхийнхэн бас аймар удаан шд. За тэр цагдаа магдаа бол бүтэхгүй ээ бүтэхгүй. Жил бүр визээ сунгуулдийн. Хөөрхий дан гадаадууд бдаг болохоор тоодоггүймуу аймар удаан. Тэгсэн түрүү жил билүү дээ яг оюутнууд цуглах 10н сарын үеэр цагдаагийн ачаалал хэтрээд хүмүүс гадаа хонож оочерлоод, зурагтынхан ирж мэдээ бэлдээд баахан хүмүүс гомдол мэдүүлсэн чинь янзын хурдан болсон шд. Хаха өдөрт 100н хүнд үйлчилдэг бсан чинь тэр мэдээний дараа 400н хүнд өдөрт үйлчилсэн нтр гээд. Тэхээр бүр албаар тийм удаан хийдийм шиг бгаан. Банк, эмнэлэг нтр нь ч гсн монголд банкны карт 2 хоногийн дотор гардаг бхад зарим банк 14 хоног нөгөөдөх нь сунаад 21 хоног ч болж бх шиг. Би саяхан хараагаа шалгуулах гээд эмчид очсон чинь нүдний эмч 3н 7н хоногийн дараа ир гсн шд. Арай ч дээ гэж бгаам чинь.
ReplyDeleteӨөрчлөлтөөс битгий ай. Хүмүүс анхандаа шинэ юманд дургүй л бдийн харин дасаад үр дүнг нь мэдрээд эхлэхээрээ баярлана. Ажилд нь амжилт хүсье!
Бичиг хэргийн ажилтан авна гэсэн зарын доор, 50 гаран насны ээжийгээ эрхлаамдсан юм. Номын санд насаараа ажилласан. Хомпүүтэр эд нартаа гарамгай баатар, эмх цэгц гэж гайхалтай хүн бий. Гэтэл залуувтар хүн авнаа уучлаарай гэсэн шд.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteСээгииг нь уншсан. Хариулах гэтэл устгачихжээ. Асуух юм байвал temeechinbusgui@gmail.com-р асуугаарай.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete