Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 10 April 2016

Заяа ах хичээсэн нь

Энэхүү бичвэрийг нэлээд тайван байхдаа уншихгүй бол урьд хожид сонсогдож байгаагүй тоо баримт дурдах тул сайхан амьсгаа авч байгаад уншаарай нөхдөө.



Дөрвөн жилийн ангийг 2 жилд сурч байж төгсөх гэж мөн их яарч байж билээ. Туршлагатай юм чинь ажилд ороход их л амархан байх гэж бодоод нэг л цээжинд багтаад байсан юм даг.

Төгсөөд сарын дараа ажилд өргөдөлөө явуулж байгаад эндэхийн засгийн газарт ажиллахаар ярилцлаганд орлоо. Манай ангийн унаган Англи хэлтэй, 2 онц сурлагатан тэнцсэн юм даг. Би мэдээж хэлнээс болоод чадсангүй гэж өөрийгөө дүгнэсэн.

Тэгээд маргааш өдрөөс нь Англи хэлээ сайжруулахаар цахимаас баахан ном татаад хичээлээ хийж эхэлсэн дээ. Их Сургууль төгсчихөөд дахиад Англи хэлээ сайжруулна гээд сууж байгаа нь ичмээр ч юм шиг.

За тэгээд ажилын зар гэдэг чинь маш их гарна. Миний мэргэжилийн зар гарч ирэхээр нь өргөдөлөө явуулаад л байлаа. Бүр ямар ч чимээ байхгүй.

Зун дууслаа, намар боллоо, санаа зовж эхэллээ шүү. Энд чинь танилгүй бол ажилд ордоггүй гээд хүмүүс хэлээд болдоггүй ээ. Таньж мэдэж болох Канад, Монгол бүх л хүмүүс рүүгээ захидал явууллаа. Нэг л гоё албан ёсны хариунууд хүлээж авсан юм даг. Өө ажилын намтараа явуулчих, ажил гарвал хэлнээ гээл таг болох нь тэр.

 Яаж ч бодсон хүн миний төлөө зүтгэнэ гэж юу байхав дээ. Харин би гэдэг хүн ёстой хүний төлөө аймаар зүтгэдий ш дээ. Түүн шигээ нэг л өдөр нэг хүн над уруу утасдаад ажилд оруулах юм шиг итгэж явсан үе зөндөө.

Эндхийн засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага гээд ажил хайгчидад тулсах нэг л гоё байгууллага байдгын. Тэнд нь 2-3 удаа очсон боловч сургууль чинь хангалттай мэдээлэл өгч байгаа, сургуулиасаа туслалцаа ав гэх нь тэр. Сүүлдээ тэр газар нь над уруу ажилд орсон уу л гэж утасддаг болсон. Үнэн ёоёотой.

За тэгж байгаад намар бас нэг газар ярилцлаганд орлоо. Ингээд 2 дахь ярилцлага маань. Их л гайгүй ярьсан гэж бодсон, гэтэл тэндээс хариу ирээгүй. Сүүлд нь сонсоход би 1500 хүнтэй өрсөлдсөнөө мэдсэн юмдаг.

Дахиад өөр арга хайлаа. Элдэв янзын хүнтэй холбогдож зөвлөгөө авч, санал бодол солилцлоо. Тэгсэн чинь нэрээ соль Тэмээчин Бүсгүй гэдэг чинь хэцүү нэр гээд нэг нь хэлээтэхлээ шүү. Нэг шөнөжингөө бодож хоноод өглөө нь бодож бодож байгаад Jenny гэдэг нэр өөртөө өгөөд нөгөө намтар, түүх бүх юмаа Jenny болгочихлоо.

За ёстой шууд л утас дуугарна гэж бодож байтал байдаггүй ээ. Бүтэн сар боллоо, ямар ч Jenny-тэй ярий гэсэн дуудлага ирдэггүй. Уур хүрээд, урам хугараад буцаад ТБ нэрээрээ бүх юмаа өөрчлөв.

Дараагийн арга Linkedin,  бас л их ажилласан юмдаг. Их ч өөрчиллөө. Тэр ч бүр худал боллоо. Сүүлдээ ажилд авах гэж байгаа даргынх нь нэрийг олж байгаад, түүнийг Linkedin, Facebook-с олж байгаад манай багш магш, найзын найзын найзын найз гээд хэн таньж болхоор байна, тэр хүнтэй нь холбогдоод, та тэр хүнийг таньдаг юм байна, би тэнд ажилд өргөдөлөө явуулсан бла бла гээл баахан захидал бичлээ.

Зөндөө танихгүй хүн рүү захидал илгээсэн дээ. Сүүлдээ бүр нэг удаа харж байсан хүн маань сайн танил юм шиг санагдаж баярлаж, итгэл найдвар орж байсан.

Хүмүүс нөгөө л эелдэг хариугаа хэллээ. Амжилтгүй болсон тул энэ аргаа хаяхаар шийдлээ. Сүүлдээ ер нь ажил төрөлгүй явж байгаа нь миний буруу болоод явчихлаа шүү.

Нэг өдөр шавьдаа Монгол бичигээ заагаад сууж байсан чинь нөгөөтөх маань тэглээ шүү. Багшаа Торонтод ажилд орхын тулд дорж хаяж 7 хоногт 100 ширхэг байгууллага уруу хандаж байж нэг юм сонсдог гэнэ лээ гэж намайг ухаан алдуулав.

Шавь маань манай сургуулийг төгссөн тэгээд өөрөө мэргэжилийн ажилаа хийж байгаа нь тоо баримт нь үнэн болохыг баталлаа даа.

Би ч маргааш өдрөөс нь үзэж тарлаа, яаж ч хичээгээд 7 хоногт 30-с дээш гаргаж чаддаггүй. Бүр 6,7 дахь өдрүүдээр хүртэл ажиллалаа. Энд чинь Cover letter  гэж нэг юм бичнэ. Тэр нь компани болгон дээр өөрчлөгдөнө, тэгэхээр нэг өдөрт 6 хүртэл байгууллагат хандвал болж байгаа юм чинь.

За тэгээд эндхийн бүх Ажилын байрны үзэсгэлэнд очсон доо. Сайн дурын ажил ч зөндөө хийсэн.

Он гараал ирэнгүүт ер нь арга мухардаал, хаана буруу гишгэчихэв яачив ийчив гээл элдэв янзын юм бодоол эхэлж байгаам чинь. Би ер нь муудаа л ингээд ажилд орж чадахгүй байгаа байх гэж хүртэл бодлоо. Одоо тэгээд өөрөөсөө өөр хэнд гомдох билээ дээ.

Нэг өдөр за ямар ч байсан тэр тоог нь 100 дөхүүлий гэж бодоод өглөө 5:30-д босоод үзэж тарав. Ерөөсөө үзсээр байгаад тэр 7 хоногт 84 байгууллага уруу өргөдөлөө явуулж, 84 өөр Cover letter бичлээ дээ. Энэ бол миний рекорд. Би үүнээс илүү гаргаж чадаагүй.

Яг тэр 84 гэчихээд бүр шууд бууж өгөөд болий, одоо өөр арга хайя гээд бараг Монгол уруугаа буцсан ч яахав гээд бодож эхэллээ.

Тэгсэн дараагийн 7 хоногоос нь утас дугардагын. Ирэх 7 хоногт ярилцлаганд дуудаж байна шүү. Өө хол гэж жигтэйхэн, баахан хууль, дүрэм, журам харж байгаад гүйгээд очлоо.

Энд чинь ярилцлаганд орчихоод талархалын захидал гэж нэг юм бас бичнэ. Тэгсэн дахиад ярилцлаганд дуудаад, би дахин талархалын захидал бичтэл, хэд хоногын дараа таныг авхаар боллоо ирж гэрээгээ хий гэсэн юм даа.

Асар их үнээр олдсон болхоор би баярлаж дэгдэж гүйгээгүй. Би хичээсэн, Заяа ах ч бас хичээсэн нь энэ байлаа.

Миний ганц мөрдөхийг хүсдэг зарчим. Энэ бол хүний царай харахгүй, танил нөхдөөр дамжуулахгүй өөрийнхөө бөндгөрөөр ажилд орох.

Эргээд бодоход би ажил хайхдаа зөндөө их алдаа гаргасан байна лээ. Жишээ нь энд их сонин. Манай мэргэжилийн хүн авна гэчихээд шаардлаган дээр нь их сургууль төгссөн гээгүй бол их сургууль төгссөн хүн авдаггүй.

Би түүнийг мэдэхгүй өөрийнхөө мэргэжилийн бүх зар уруу өргөдөлөө явуулаад байсан байна лээ. Яг л өөрт тохирсон ажилаа олж өргөдөлөө явуулах нь бас нэг чадвар юм байна лээ.

Ингээд 9 сарын дотор 3 дахь ярилцлагандаа орж ажилд орсон юм даг. Мэдээж 3 дахь удаагаа очихдоо Англи хэлнээсээ айгаагүй учир нь би 9 сарын дотор 40 гаруй ном дуусгаж Англи хэлээ сайжруулсан байлаа.

Бас нэгэн зүйлийг дурдахад манай сургууль жишээ нь төгсөгчидөө араас нь ажилд орсон уу яаж байна ингээрэй тэгээрэй гэж байнга анхаардаг. Түүний нэг жишээ нь манай багшийн 89 онд доктор хамгаалсан сургууль нь одоо хүртэл багшид захидал илгээж энд тэнд ажилын зар гарвал багшид захиа явуулдаг гэж ярьж тэр захиагаа ч бидэнд  дамжуулж байсан нь санагддаг шүү.

Хүнийг гэсэн тэр сайхан сэтгэл байгаад нь сургуулиараа бахархаад бахархаад ханашгүй ээ.

За тэгээд шинэ төгсөж байгаа дүү нар минь бууж, шантарч болохгүй үзэж тарж үсэрч наалддаг юм шүү тэгвэл Заяа ах нь туслахад ойрхон байгаа гэж хэлье.

12 comments:

  1. Ёстой мундаг. Шинэ ажилд нь амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Za uragshaa l zutge 2-3 jildee ger bul huuhed ene ter gesen ulamjilalt Mongol uvchind barigdaj bolohgui shuu he he.

    ReplyDelete
  3. gkkk amjiltaaa :) ajild orno gdg chini bas l aamrgui shuudee. :P
    Er zoirgooroo ajild orson mundag

    nz n bas udahgui udurt 100 yuu ym be. sard 1000 zahia yawuulah bhdaa :P

    Jich hundaga urgusun shuu :p gerte darsn darsaar

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.

      Танай наана ч бүр аймаа өрсөлдөөнтэй дээрээс нь царай зүс хардаг гэж сонсоод ухаан алдах гээд л байгаа шүү хө.

      Delete
  4. Ээ бурхаан ингэж бж Заяа ах хичээдиймуу? Над шиг залхуу хүн одоо яанаа. Төгслөө одоо болохгүй бол 100г явуулдаг л бх даа

    ReplyDelete
  5. Mundag shu, bayar xurgeye! turuuchiin poston deere chn bayar xurgej bichiye gej bodood amjixgui yavaad bsan..
    Ezen xicheevel zaya xicheenee gej yasan unen ug ve?

    ReplyDelete
  6. ymr mundag yum be? yaj english dr nom unshdag boloh be? noir hureed bhiimaa kk

    ReplyDelete
    Replies
    1. Багаас нь эхэл. Эхлээд өгүүлбэр унш дараа нь бага багаар урт болго. Шууд ном барьж авбал залхуу хүрнэ.

      Delete