Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 21 May 2016

Энэтхэг хүүхний араанд орсон нь

Зүв зүгээр байж байхад уурлаад байдаг нэг эмэгтэй манай ажил дээр байна.


Би санадагийн. Анх ажилд ордог өдөр л надад таатай хандаагүй. Яах гээд ч байгаан, бүү мэд.

Би тэр хүний ажилыг ч авчихсан юм шиг, нээх тийм сонин хүйтэн ханддаг Энэтхэг эмэгтэй манай ажил дээр байна та минь ээ.

Би чинь уг нь захиргааны ажилтан хүн биш ш дээ. Гэтэл тэр авгай дувт надаар захиргааны ажил хийлгэнэ. Нээх сонин. Би ч эхэндээ шинэ хүн болхоор хэн юу гэнэв гүйгээл хийгээл, гялалзуулаал байлаа.

Тэгсэн нэг өдөр над дээр нээх урт хүснэгт барьж ирснээ чи яг энэ шигийг хийгээд үүнийг нэмээд ингээтэх гэлээ. Тэгсэнээ чи шив шинээр хий гэхийн. Уг нь өөрт нь цахим хувилбар нь байхад заавал миний цагийг үрж надаар тэгж хийлгэж байгаа байхгүй юу аймаар зэвүүн.

Нөгөө муу хүснэгтийг нь би зүгээр авирлуулсан л даа. Аваачаал өгчихлөө.

Тэгсэн маргааш нь өөрийнхөө дор байдаг Чанар шалгагч авгайн нэг ажилыг нь надад өгнө гэж авдын. Би ч эхлээд миний ажилтай холбоотой л юм байлгүй гээд явж байсан чинь хүнстэй холбоотой болоод явчихдын.

Тэр нь нээх их цаг үрэх хэрнээ үр дүн байхгүй сонин ажил. Би тэгхээр нь нөгөө Герман дарга дээрээ ороод хэллээ. Надад ийм ажил өгсөн, гэтэл энэ ажил нь цаанаа ямар ч үр дүн гарахгүй, хүний цаг үрсэн ажил байна л гэлээ.

Тэгсэн нөгөө дарга нь системээ үзсэнээ яанаа би эд нарыг ийм ажил хийж байгаа гэж мэдээгүй ш дээ. Ёстой халтуурджээ, чи яаж хэлвээ л гэнэ. Тэр ажилыг нь 4 хүн 4 талаас нь халтуурдаад явж байсныг нь би бодитоор бас систем дээр нь хараад бүх алдаа, дутагдалыг нь гаргаад баахан хүмүүс рүү захиа бичцээн, яадгын. Намайг тэр ажилыг хий л гэсэн юм чинь.

Бас нэг өдөр нөгөө авгай чинь Хөөе чи тэнд хэдэн талх дотроо нүхтэй савлагдсан байна. Бүгдийг нь манай туслахтай хамт шалгаатах гэлээ. Нээх тийм сонин чи тэг ингэ гэж хүнд хэлдэг, сонин хүүхэн. Нөгөө сайхан флийз энэ тэр гэдэг чинь тэр Энэтхэг авгайн үгсийн санд байхгүй гээл бодчих.

Тэгсэн чинь өчигдөр би цахим сургалтанд сууж байсан чинь гүйж ирснээ дахиад хэдэн талх нүхтэй гарсан чи манай нөгөө туслахтай цуг ялгаатах гэж авдын.

Би шууд хэлсэн. Надад хийх ажил зөндөө байна. Тэр талх малхаа хийдэг хүнээр нь хийлгэ. Миний ажил биш гэж хэллээ.

Гол нь над уруу аймаар хашгирсан байхгүй юу. Хөөш ТБ чи тэг. Тэгээл болоо. Хүнийг гуйж байж чиний ажил ямар байна? 20 минут гаргаад ингээд өгөх боломж байна уу ч гэдэг юмуу? Тийм соёл моёл энэ Энэтхэг авгайд үнэндээ байхгүй.

Намайг нөгөө хэдэн халтар Шри Ланкууд шигээ бодсон юм шиг байгаан. Юу л хэлвэл хийнэ гээд бодоод байх шиг байгаан.

Хэзээ ч билээ дээ баахан хэвэлсэн юм авчирсанаа чи ламинатард гэж авдын. Би одоо тэрний зарц юмуу хаашаа еэн. Намайг их басаад байх шиг байгаан. Тэр эмэгтэйгээс ирсэн ажилын захидал гэвэл яг галзуу хүний өдрийн тэмдэглэл. Найруулга энэ тэр яриад ч хэрэггүй. Би шууд нь алдааг нь тоолоод оноо тавьхад бэлэн.

Тэр авгайн боловсруулсан бичиг баримт гэвэл бас аймаар. Тэр уг нь надтай хамт Аудит хийх ёстой байхгүй юу. Би хүрээл очихоор би завгүй байна чи ганцаараа хийчих гээш.

Нэг өдөр хамт суугаад Аудит хийсэн чинь юу гэсэн гээч. Чи сургуулийг нь төгссөн биз дээ, чи туршлагатай гээ биз дээ. Чи яагаад мэддэгүй юм гэж загнасан ш дээ. Би ч бүр аймаар сонин царайлаал сууж байсан чинь би шууд хэлдэг хүн ч гэнэ үү ёоёотой юм ярьсан.

Манай Герман дарга бас их сонин хүн. Бөөрөнхий ч юм шиг. Надад худлаа гоё гоё юм ярьчаал тэр Энэтхэг авгайгаар над уруу их ажил өгөөд ч байгаа юм шиг.

Энэтхэг авгай надтай нэг удаа инээж байсан тохиолдол байхгүй. Нээх тийм нэг захиргаадсан хүүхэн. Би ажилыг нь хийхгүйдээ биш гол нь над уруу аймаар хашгирдаг байхгүй юу. Хөөш ТБ чи тэг. Тэгээл болоо.

Тэр хэдий дарга ч гэлээ, тэгж болохгүй биз дээ. Хараад байхаар ганцхан надтай тэгж харьцдаг байхгүй юу.

Хараад байхаар манай даргын надад өгөөд байгаа ажил нь тэр Энэтэхэг авгайн ажил ч юм шиг. Дарга тэрийгээ Энэтхэг авгайд хэлэхгүй, тэгээл намайг нөгөө ажилыг нь хийгээд явж байнгуут Энэтхэг авгайн зэвүү дургүй 2 нь зэрэг зэрэг хүрээд байх шиг байгаан.

Энэ муу Энэтхэг авгайг бодхоор ажилдаа явмааргүй санагддагы ш дээ. Одоо тэглээ гээд яахав дээ.

Хүн ажил дээрээ бухимдах юм нэг биш л гарна. Гэхдээ энэ авгайн ааш араншин нэг л бишээ.

7 comments:

  1. Ийм хүмүүстэй харьцахдаа болж өгвөл эмайлээр, асуудалд хамаатай хүмүүсийг сс хийгээд байвал бүх юм баримттай дараа нь янз бүрийн асуудал бага. Амаар ярьсан ч гэсэн түрүүний ярьсанаа багцаалбал би ингэх юм байна бла бла гээд бичээд байвал, хүмүүс чамтд ажил өгөхдөө бас боддог болно.

    ReplyDelete
  2. don't accept, stand up :)
    Iim umiig odoo, oor deeree xuleen zovshoorvol tsaashdaa ch oor deeree ch, ooriinxoo bag deer ch xuleen zovshoornoo l gesen ug.

    ReplyDelete
  3. Endees harval aytaihan administrative/legal shiidluud oldoh baih:
    https://www.ccohs.ca/oshanswers/psychosocial/bullying.html

    Chadval gar utsaaraa bichij avaad dargadaa uzuuleed ajliin orchind eruul orchind baival zugeer baina geed sanal oruulchih heregtei.

    ReplyDelete
  4. Albertad l lav iimerhu hognuudiig chi uuruu biye daagaad shuuhed ugdug huulitai yum shig baina eniig sain haraad uuriinhuu mujiin ijil utas yumiig olohgeed uz: https://alis.alberta.ca/ep/eps/tips/tips.html?EK=11608

    ReplyDelete
  5. Сайн баримтжуулах л хэрэгтэй бх. Би ч тийм хүнтэй шууд яг адилхан л харьцдийн. Би чинь бас ааш зангийн дутагдалтай хүн болохоор илүү л гарна уу гэхээс дутахгүй шд ккк. Ажил үүргийн хуваарьт заагаагүй ажил өгөөд бвал уучлаарай би өмнөө ажилтай бнаа гээд эелдгээр татгалзаж бхгүй юу. Манай эндэхийнхэн их л гайгүй соёлтой хүмүүс бдийн тэхдээ цаагуураа хүн муулахдаа бол аймар гсн хаха би ч яахав сайн муул муул тэгэх тусам хүн чинь 7н бурхан шиг л гялалздийн гэсэн шд гээл суужийдийн.

    ReplyDelete
  6. Хэдий насны хүн бэ? Нэг энэтхэг найз бүсгүй маань чамтай бүр үг үсэг адилхан гомдол хэлж байсныг саналаа... их сургууль төгсөөд анх хуулийн компанид ажилд орохдоо эргэн тойронд байгаа туршлагатай хуульч эрчүүд биш захирлын нарийн бичиг авгайгаас л үхтлээ айж нервтдэг байсан гэж байсан. Эрчүүдтэй болохоор хүн шиг харьцдаг хэрнээ ганц бүсгүй хуульчийг нүд үзүүрлэж хэрэггүй, дэмий, утгагүй ажлаар хэрхэн яаж дарах гэсэн ганц бодолтой мэт...
    Гэхдээ ийм хүсүүсийн арга учрыг олохын тулд бүсгүй минь нэг бодлоос ангижрах хэрэгтэй: ажлын газар хүн болгон найс бөгөөд эелдэг байдаг эсэн бодлоос үтэр түргэн татгалзаад хорвоо дэлхий ерөнхийдөө орилоо тэнэг авгайчуулаар дүүрэн гээд бодчих. Тэгвэл орилоо хүмүүст нервтэхгүй, мөн орилоо биш хүмүүст талархадг болоод нэг сумаар хоёр туулай :)
    Наад авгай чинь байр сууриа алдахаас айж байгаа юм болов уу? Бусад хүмүүстэй яриад асууж үзвэл ямар вэ?

    ReplyDelete
  7. yuruusuu ignore bolhoos oor shiidel bhgui shuu. naadh chin bully bna. manai end neg nuhur iimerhuu hun bullied bolsoor bgaad amia horloson tohioldol garsiishd. ter ni buur zahirgaand ni ajilladag hun bsan gsn. tegeed ajil oghoor dandaa eldev yum yaridag, daramtaldag bsan gsn.

    ReplyDelete