Өмнөө байгаа аяга, хундага юу байна түүнийгээ уух юмаараа дүүргээд наашаа суу хонгорууд мину.
Ажилд орсон, бүр мэргэжилийнхээ ажилд орлоо. За одоо хундагатай юмуу ууцгаагаарай миний төлөө.
За тэгээд ажилд яаж орсон тухайгаа бичих юм бол ном болно, угаасаа ч ном бичий гэж бодож байгаа ва ха ха ха ха ха.
Ёстой бараг ангийнхнаасаа хамгийн сүүлд ажилд орлоо. Гэхдээ мэргэжилийн ажил болохоор одоо ажилдаа гологдчих вий гээд л зүтгэж байна.
Нээрээ хүнсний үйлдвэрийн яг талхны цех нь миний хариуцсан ажил. Манайх ерөөсөө манай мэргэжилийн хүн авч байгаагүй болхоор ажил гэж зуун задгай л юм байна. Юм л бол за чи сургуулийг нь төгссөн хүн байна одоо хийгээд байж дээ л гэх нь тэр.
Манай мэргэжил чинь бас мэргэшсэн авбал бүр магистраас илүү үнэ цэнэтэй. Мэргэшсэнгийн шалгалт өгөхийн тулд 3 жил мэргэжилээрээ ажилласан байх ёстой. Одоо тэгээл энэ зорилгоо өмнөө тавиал үзэж тарна даа.
Гэртээ нэлээд суусан биш дархлаа алдагдсан байна. Эхний өдөр гэртээ ирээд юу ч хийгээгүй. Хоолоо халбагдуулах юм болж идээд унтаад өгсөн. Дараа дараагийн өдрөөс арай гайгүй.
Манай ажил их хол. Хоёр талдаа өдөрт 3 цаг троллейбус, метро, автобусаар явж байгаа. Манай ажилд над шиг автобусаар явдаг хүн байхгүй ккк.
За тэгээд 8 цагийн ажил их урт санагдаад байгаа. 3 цаг нь ирж очихдоо таарчих болхоор ажилаасаа эрч хүчтэй гарсан ч явдалдаа ядарчихынмаа.
АЗ бид 2 өглөө 5:30-д босоод 6:30д зэрэг гэрээсээ гараад, лифтэнд нэг сайн үнсэлцэж аваад, доод давхарт буугаал, байшингийнхаа 2 хаалгаар гараад тус тус ажилдаа явна. Орой хэн түрүүлж ирсэн нь хоолоо бас маргааш өдрийн хоолоо хийнэ. Эхний 7 хоног би ядраад алийг нь ч хийгээгүй ээ.
Манайх нээрээ өдөрт 30-40 000 талх хийдэг. Хэдэн ч төрлийн талх юм бүү мэдээ. Органик талх гэсэн. Цехэд нь дандаа Энэтхэг, Шри Ланк, Вьетнам, Филиппинчүүд ажиллах нь тэр. Ялгагдахгүй хэдэн халтарууд. Ихэнх нь Шри Ланк гэсэн.
Бүгдээрээ л 10-с дээш жил ажиллаж байгаа хүмүүс юм байх. ШЛ хүмүүсийн хэл нь бас ямар муухай юм бэ? Пүр пар гээл манай хэдэн ямаанууд тэрнээс гоё майлна даа гэж бодохоор өдөр хоолны цагаар хоорондоо ярьхыг нь сонсоод дур гутаж байгаам чинь.
ШЛ хүмүүс бас их долигнуур хүмүүс юмаа. Надтай ярьсан юмаа дарга орж ирэнгүүт би ТБ-д тэгж хэлж байлаа л дээ гэж уур хүрэгсэн.
Намайг дарга чи тэр цех дотуур явж ажилчидыг сайн шалгаж байгаарай гээд байгаа тэгээд тэр ажилчидтай нь сонин сайхан ярингуут бүгдээрээ мэдсэн байж энэ тэр. Би бүр мафийн бүлэгт нэгдчихэв үү яав гэж айлаа ш дээ.
Энэ газар ажилд ортлоо талх хийх тийм олон дэс дараалалтай гэж бодож явсангүй ээ. Ээ бурхан минь ямар их ажил ордог юм бэ, нэг талаараа энэ Халтарууд их үнэнч гэж Канадуудад үнэлэгддэг гэсэн, ямар ч ажилд.
Манай эзэн Герман хүн байдаг юм. Герман технологийн Япон төхөөрөмжөөр ШЛ-уудын гараар хийж байгаа талх даа. Өө тийн нэг ажилчин 7 хоногт 2 талхны нормтой. Ямар ч байсан одоо талханд мөнгө төлхөөргүй л боллоо.
Миний өмнөөс харж суудаг ШЛ хүүхэн чанарын техникч. Тэр хүүхний ажил нь нөгөө хэдэн талх нь муудсан байна уу хөгцөрсөн байна уу гээл яваал, бичээл байна.
Өчигдөр бүр яасан ч еэн бөөн талхны асуудал. Аз болж би тэр асуудалд нь оролцдоггүй нь сайхан юмаа нээрээ.
Манай ажилчидын хоолны өрөөнд бас талх, өдөр бүр өөрчлөгдсөн байдгын. Хаашаа л харна талх, уур ч хүрэх шиг гоё ч юм шиг. Манай хонтоорын хүүхнүүд заримдаа хоолгүй ирчээд нормын талхаа аваал идэж байгаа харагддын.
Эндхийн том үйлдвэрүүд хотоос гадна байдаг болхоор манай тэр хавиар дүүрэн үйлдвэр. Өдөр хоолтой л ирэхгүй бол цайны цагаараа гялс гараад юм авч идэх боломж байхгүй.
Их цэвэрхэн, их журам, дүрэмтэй дажгүй л газар юм. Би бүр их дүрэм, журам гаргах бодолтой байгаа ккк. Цаадах чинь муу санаалаад юмыг яаж мэдхэв ЭЗ бүр муудвал хүн талх идхээ зогсоохгүй байх гэж бодож орлоо шүү дээ.
Эндхийн хүмүүс ер нь хаа сайгүй ажилийн цагийг бол үнэхээр үр ашигтай өнгөрөөх юмаа. Би бүр эхний өдрүүдэд хоолны цагаас өмнө ганц тараг ч идчихэж чадахгүй байсан гээд бод доо. Ингээл хархаар нэг ч юм идэж байгаа хүн харагддаггүй. Ажилаа л хийгээд байх нь тэр.
Манайд нээрээ 3 эмээ ажилладаг юм. 2 нь хагас цагаар үүдний хүлээн авагч. Нэг нь худалдааны дарга. Тэр 3-ын ажилаа сайн хийнэ гэдэг нь ээ. Монголд очоод 55-с дээш насны хүмүүс ажиллуулдаг компани байгуулья гэж хүртэл бодлоо ш дээ.
Гүйгээл байх нь тэр, миний хүү юу хэрэгтэй байна гээд л, 2 нь Канад эмээ нэг үүдний хүлээн авагч нь Хятад, намайг юм асуухар хар яр гээд байдгын. Канад 2 эмээ бол ёстой ажилыг гялтагнуулна шүү дээ. Бүр нэг бахархмаар.
Эндхийн сургалтын талаар дахин нэг юм хэлье. Манай багш нар за та нарыг ажилд оронгуут эхний өдөр чинь ийм юм хийлгэнэ. Дараа нь та нар ийм дүрэм, журам болосвруулах болно гэдэг байсан яг л тэр нь ирлээ шүү дээ. Боловсрол гэдэг бол энэ. Үнэхээр бахархаад ханашгүй.
За дараагийн бичлэг Хэрхэн ажилд орсон тухай :)
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Za bayr hurgey! 1-2 jil sain zutgeed mus hailahiig bas huleevel. ;)
ReplyDeleteБаярлалаа. Мөс удахгүй хайлах байхаа ккк.
DeleteБаяр хүргэе ээ! Удаан амарсны хэрэг юу билээ гялалзуулаад, гялтганаад бж дээ. Нээрээ эднийхэн ажлын цагаар элдэв бусын юм хийхгүй шүү. Ажлаа л хийгээд бна харин нэг гэм нь бид нар ажлын цаг дууссан ч энийг гялс дуусгачихъя гээд суудаг, эндэхийнхэн бол ажлын цаг дууссан бол дууссан 5н минут ч илүү сууна гэж бхгүй шууд хийж бсан юмнуудаа хаяад хаяад явчихдаг ккк. Шинэ ажилд нь ажлын амжилт хүсье ээ!
ReplyDeleteБаярлалаа. Ажилын цаг дуусангуут шууд гарч явж сурлаа ш дээ. Гоё юмаа. Нэг гэм нь өглөө яааг цагтаа ажилдаа ирж байж орой яг цагтаа тарна ккк.
DeleteZa bayar hurgey! Chinii toloo onoo oroi gants yum uunaa, bi bas goshirson hoinoo hicheeld suugaad, odriin 8 tsag yas. Ogloo 6-d bosno, bas l changa baidag yum bna gehdee dasnaa dasna.
ReplyDeleteБаярлалаа. Өглөө эрт босоод сурчихлаа. Энэ эрчээ алдахгүй л байх санаатай байна даа хэ хэ хэ.
DeleteHongoroo bayar hurgeyee!!!!
ReplyDeleteBujignuulaad baij dee :) amjilt amjilt amjilt!!~!
Oroi gants hundaga urgunuu xaxa. :)
Баярлалаа.
Deletewow bayar hurgey, bur ooroo orsiim shig dogdlood baina, ih ajliin hajugaar bas bideniigee martalgui postoo bichej bgarai. Amjilt : )
ReplyDeleteБаярлалаа. Одоо ёстой бичиж өгнөө хэ хэ хэ.
Deleteersuusuu temdeglenee. uunaa. neg ch gsn mgl hun ajiltai bolj bhad. uulgui yahav, hehe. amjilt husey.
ReplyDeleteБаярлалаа. Уугаарай тэмдэглээрэй хэ хэ хэ.
DeleteЯмартай ч амжилт. Талх үнэгүй бол хачир авч очиход л болох юм байна. Элэгний нухаш ч юм уу хэхэ
ReplyDeleteБаярлалаа. Өө тийн үнэгүй талх шилж голж идээд сайхан байна шүү.
DeleteЗа баяр хүргэе. Нэг ч гэсэн хүн хүссэн ажилдаа орж байвал. Зовлонг нь мэддэг болохоор хүмүүсийг ажилд орлоо гэхээр нь бүр баярлаад байдгийн. Их ололтын өмнө их уналт гэдгийг чинь өнөөдөр яг мэдрээд суужийна даа. Чам шиг ингээд хүсэл нь биелээд пост бичээд суух өдөр ирэх байхаа
ReplyDeleteБаярлалаа. Амжилт хүсьеээ. Хүсэл нь биелсэн байхаа.
Delete