Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 23 March 2016

Эрүүл энхийн түмэн жаргалан

Манай хайрт улсад эрүүл хүн байна уу та минь ээ? Та эрүүл үү?


Нөгөө 3хан сая хүн амын лав 2 сая нь өвчтэй бололтой дог. Тэр хавдар энэ тэр нь яасан ч их байдгын. Бид яагаад ч ингэж их өвддөгийн бүү мэд.

Уржигдар Их Сургуулийн багш маань хавдар тусаад Солонгост очиж хагалгаанд орох гэж байгаа бөгөөд бөөн хандив аян цуглуулах ажил өрнөж, би хүртэл эндээс чамгүй их зүтгэл гаргав.

Сайн, муу ч багш хүн юм болхоороо ном гаргачихсан түүнийгээ борлуулах ажил өрнүүлж байгаа юм байна. Ямар ч байсан номыг нь авбал багахан ч болов хандив орох бололтой. Одоо тэр номгүй, зарах юмгүй өвчтэй хүмүүс нь яаж ч хандив мөнгө цуглуулдын бүү мэд.

Гэтэл өчигдөр манай 8 жилийн ангийн хүүхэн яриад, ангийн маань малчин хүүхний хүүхэд их хүнд өвчтэй, эх нялхас дээр очихоор гэмтэл рүү явуулдаг, гэмтэл рүү очихоор эх нялхас уруу явуулдаг гэсэн мэдээтэйгээр намайг цочроов.

За тэгээд манай ангийнхан хэдэн талаас нь ярьж хүүхэд нь ясны сийрэгжилттэй бөгөөд хамгийн хүнд хэлбэртэй байгаа гэдгийг нь мэдлээ. Хүүхдээ тэвэрж ч чаддаггүй, яс нь шаржигнаад, хүүхэд нь орилоод байдаг гэнэ.

Урд шөнө унтаж чадсангүй. Яасан ч хэцүү юм. Яаж одоо тэр муу эхийн сэтгэлийг эмчилж, хүүхдийн биеийг эдгээхийн байгаан бүү мэд.

Ямартаа ч манай ангийнхан хандив мөнгө цуглуулж гадагш нь л үзүүлий, чи нэг хүн амьтантай харьцаад асуугаатхаач гэж байна. Одоо ямар ч байсан цахимаар мэдээлэл хайгаад, асууж, сураглаж цахим захидал илгээхээр сууж байна.

Манай блогчидоос нэлээд хэдэн хүн анагаах ухааны хүмүүс байдаг болохоор та нараасаа зөвлөгөө авмаар байна. Хаана, ямар улсад хандах вэ? Ийм тохиолдол их ховор байдаг гэх юм.

Дээрээс нь энэ манай хайрт улс, эрүүл мэндийн яам нь иргэдээ өвдөж, өвчилхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм уу авдаггүй юм уу? Эрүүл мэндийн боловсрол энэ тэр гэдэг хөтөлбөр байдаг юм уу үгүй юм уу?

Бид тийм муудаа эсвэл арчаагүйдээ ингээд өвдөөд байгаа юм уу? Ямар нэгэн хүчин зүйл байгаа гэж бодож байна.

Өвдсөний дараа биш өвдөхөөс нь урьдчилан сэргийлж тэр төсөв мөнгөө цацдаггүй юм байх даа.

Жаргалан, жаргалан, жаргалан
Эрүүл энхийн түмэн жаргалан...


4 comments:

  1. Бид урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг зүйлд тогтмол хамрагддаггүй нь нэг том шалтгаан бхаа. Хавдрын эхэн үед бол бараг бүх л хавдрыг бүрэн эмчилдэг юм гсн. Хүндэрчихээр мэдээж хагалгаанаас эхлээд зардал нь маш өндөр болдог бх. Энд бол 2 жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ЭМД-аараа үнэгүй орох эрхтэй бдаг. Тэндээс ямар нэг шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал бүр нарийн шинжилгээнүүд хийгээд явдаг юм бна лээ.

    Бидний идэж ууж бгаа хоол, стресс нтр гээд өөр олон зүйлээс болж л ийм муухай өвчнүүд ихсээд бгаа бх л даа.

    Тэр хүүхдийнх ямар хэцүү өвчин бээ. Сонсч л бсан юм бна гадаадад шилэн охин ч билүү тийм яс нь маш хэврэг байнга хугардаг нтр гээд. Монголд ийм өвчтэй хүүхэд бдаг гэж мэдээгүй юм бна. Монголд эмчлэх боломжгүй өвчтөнүүдэд гадаадад эмчилгээнд явахад нь тодорхой хэмжээний мөнгө өгдөг бхаа. Тэрийг бас судлаарай

    ReplyDelete
    Replies
    1. Бараг бүх хүнс нь гадаадаас орж ирдэг дээрээс нь баталгаа маш муу, хүнсний сав баглаа боодол дуусах хугацаа энэ тэр байдаггүй гээд манайд хэнэггүй юм мөн их байна шүү.

      Яаж нэг ядаж хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болдын байгаам бүү мэдээ бүү мэд. Бүр бодохоор нэг толгой өвдөхийнмаа.

      Delete
  2. Энэ жилээс манай гэрт шинэ төсөв төсөвлөгдсөн байгаа. Тэр нь гэр бүлээрээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдах. Хүүхэд гээд тоолгүй орхиж боломгүй юм билээ.
    Нүүр номын тэр аянгаар ном авчих санаатай л байгаад бйана. Гарч амжихгүй юм.авнадаа тун удахгүй.
    Хүн өөрөө өөртөө л хайртай байж анхаарал тавихгүй бол төр засагт даатгаад нэмэргүй боллоо л гэж бодож сууна. Үхэн хатан цуглуулсан хэдэн төгрөгөө бүгдийг нь өвчиндөө өгөөд үрээд тараад ч хүрэхгүй шаналах улсыг хараад үнэхээр л хэцүү байна даа. Ядаж явхад чоно нохой нь хүртэл дээрэлхээд байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Ай харин тиймээ, эрүүл мэнддээ л анхаараад явж байвал ер нь болхын биш үү. Чухам л хоол хүнсний мэдлэгтэй болно гээд баахан ном цуглуулчихсан сууж байгаа даа. Уншина даа нэг өдөр ккк.

      Delete