Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 20 January 2016

Ажилд орсон уу?

Их ололтын өмнө их уналт гэдэг бил үү?




Канад долларын ханш 1971 оноос хойш хамгийн бага болж, газрын тосны үнэ газарт гишгэгдэж, би энд ажил хайн сууж байгаа гуравыг өнөөдөр авч хэлэлцэхээр шийдлээ.

Тэгхээр энэ долларын ханш унаж байгаа нь Канадаас гадагш нь мөнгө явуулдаг хүмүүст нэлээд хэцүү болж байна. Юу гэсэн би Филиппинчүүд хамгийн их гэр рүүгээ мөнгө явуулдаг гэсий ш дээ. Харин эсрэгээрээ дансандаа АМ доллартай байвал баяжаад сууж байх нь тэрээ.

За энэ нэг л эвлэж өгдөггүй ээ. Уг нь би чухам үнэнийг цөөн үгээр бичий гэж бодсиймаа. Одоохондоо надад ийш тийш нь явуулах мөнгө байхгүй учираас нөлөө энэ тэр жаахан бага байна.

Газрын тосны үнэ унаж байдаг, эндхийн том уурхайнууд үүд хаалгаа барьж байдаг, нөгөө буржгар үст ЕС маань 10 000 Сирийн цагаачид авчирчихсан байж байдаг. Хэн мэдэхвээ золиг гэж.

Тийм ийм хүн ажилд авна л гэхийн. Энэ зарнууд ер нь үнэн зар байдым уу, худлаа зар байдым уу гэж хүртэл бодход хүргэж байна л даа.

Нөгөө муу шавь маань миний ганц танил, тэр маань даргадаа хэлээтхий гэсэн чинь сайн найзыг нь халчихсан, дарга их ууртай байгаа болхоор би хэлж чадахгүй байна гэсээн. Хөөрхий дөө хэлж чадахгүй байгаа ч гэсэн би сайхан сэтгэлд нь баярлаал явж байгаам. Хэлэх боломж олдоно уу байна уу хамаа алга зүгээр.

Монгол уруу хүртэл ярьхаас халгаад л байж байна.
-Байна уу,
- Сайн уу,
- За ажилд орсон уу гэдэг асуулт орж ирхэд 50 саяын уналт дээр асуултандаа буруу хариулаад бүх мөнгөө доош унагаж байгаам шиг сэтгэгдэл төрж байгаам даа.

Ярихгүй болхоор нөгөө охин хүүхэд яав ийв гээд сураглаад гүйчихнэ. Ажилд орхоороо л ярий гэж хэлдийм үү яадын бүү мэдээ бүү мэд.

Би гэхдээ бууж өгөөгүй, ярзайтлаа инээгээл суужийн. Ямар ч байсан тэр нэг ажилыг атгахдаа л атгана. Атгачихаад та нарт яаж ажилд орох тухай яруу тодоор зөвлөнөө за юу.

Өө нөгөө газрын тосныхоо  тухай бичсэнгүй ш дээ. За яахав тэгээл үнэгүй болж байгаан байна гээл ойлгочих.

Тэгхээр хэцүү нэрт буюу ажилгүйчүүдээ, бууж өгч болохгүй. Хайгаал бай, өдөр бүр маргааш ажилд орох гэж байгаам шиг эрч хүчтэй байгаарай гэж зөвлөеөө.

Эндхийхээр бол өдөрт 10-с дээш газар уруу өргөдөлөө явуулж байж нэг юм барьж авах эсвэл хариу авах магадлалтай гэсэн шүү.

6 comments:

  1. Их ололтын өмнө их уналт гэж үнэн шүү. Ажил хайгаад олдкуу 8 сар болжээж билээ. Анкет бөглөж явах автобусны ч мөнгөгүй олон буудал газар алхаад л кк.Тухайн үедээ л аймар стрессдэж депрессдээл Нирванагийн хамаг дууг сонсоол явжийдаг байж билээ ккк зүгээрээ нар гарнаа Тэмээчээн!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Их л юм бодогдож. Ийм байдаг ч бил үү үгүй ч бил үү гэж бодогдох шиг. Хаана буруу гишгэчихэв ч гэж бодогдохын.

      Delete
  2. Replies
    1. Оччихмоор мөн ч их санагдаж байна шүү хө.

      Delete