Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 2 February 2016

Сонгогчиддоо хандаж хэлэх нь

За та нар мину энэ жил ёстой хулхин дээрээ цэцэг ургуулуулж болохгүй шүү.


Тэгж ингэж хөгжүүлнэ, одоо л боломжтой болсон энэ тэр гээд МАН ёстой авчийнаа. Хойшоо, урагшаа, хөндлөн төмөр замтай холбоно. Ховдоос 7 цаг галт тэргээр давхиад УБ-т ирхийн байх.Түүнд нь ард түмний л сонголт хэрэгтэй юм байх. Битгий донгос гэж хэлий.

Өөрсдөө зөндөө л төр барьлаа. Юу хийж юу гийгүүлвээ. Энэ дээр байгаа хэдэн нөхдийн хийдэг юм нь яаж хэлбэрдэх, хэрхэн баян юм шиг, алдартай юм шиг харагдах тухай хошин тоглолт. Тэгээд л нөгөө ард түмэн дуурайх гээд цоорхой бандааштай ч хамаагүй гаднаа л гоё харагдах гээд үзэж тарна.

Нам мам гэдэг юм ер нь тарвал таарна яршиг зүгээр. Одоо ёстой жинхэнээсээ хувиараа ч хамаагүй гарч ирсэн, энгийн ажилчин, албан хаагчид, мэргэжилтнүүд гарч ирээсэй.

Энэ гэхдээ үлгэр байх л даа. Арго багш л хэлсэн болхоос Би ер нь тэнд юу байдгын, өөрийн гараар орж үзий, харий болохгүй бол үзэлций гэдэг нь зөв ш дээ. Өчнөөн л харлаа, хүлээлээ. Одоо боллоо ард түмээн.

Би бодоод байдгын. Канадын засгийн газар, Монголын ард түмэн 2 нийлвэл ай мөн сайхан улс болноо гэж.

Ц. Хулан хэлсий ш дээ, Өрх толгойлж ч үзээгүй хүмүүс төр барьна гэж юу байхвээ гэж, яг үнэн. Одоо тэр гэр бүлээсээ салсан сарнисан, үр хүүхэд өнчрүүлсэн энэ тэр тийм хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй.

Гэр бүлийн хүмүүжил, энэ бол дипломноос илүү үнэлэлт. Гэр бүлээ авч явж чадахгүй байж улс орон удирдана гэдэг бол үнэхээр худлаа.

Энэ бол миний горимын санал. Ер нь энэ заалтаар шүүхийн бол хэдхэн тооны хүмүүс л үлдэх байх. Яадгын, тийм байлгах хэрэгтэй ш дээ. Тэгээл тийм завхарсан хувийн амьдралтай хүнээр төрөө бариулаад явна гэж байхгүй ш дээ. Бүр уур хүрчихлээ.

Гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн хөгжил, цэцэглэлт гэдэг бол хувь хүмүүсийн том чадвар, үнэлэмж юм шүү дээ.

Одоо нөгөө УБ-ын утаа хор уршиг нь дэндэж байгаа болхоор юу юу гэж балайрах болоо нөгөө хэд чинь. Сонгуулийн дараах өвөл утаа байхгүй болно л гэж донгосно байх.

Энэ утааг нь бууруулах юмсан. Би одоо юу хийж чадах вэ, яавал энэ утаа багасах вэ гэж бодоостой. Бүр нойр ч хүрэхгүй юм.

Дээр байгаа дамирангууд ажилаа сайн хийсэн бол би энд бүтэн нойртой хонож байхгүй юу.

За тэгээд сонгогчидоо миний энэ яриад байгаа шалгуурийг бодолцож үзээрэй. Би бол ийм л шалгуураар сонгоно. Өөр юм байхгүй.

2 comments:

  1. би сонгууль өгөхгүй. нэг мал сонгочихдог дараа нь өөрийгөө харааж суух юм болно.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэр нь ч дээр юм шиг санагдаад л байгаа :)

      Delete