АЗ бид 2 танилцсан цагаасаа хойш хорхог хийж иднэ гэж ярьсаар өнгөрсөн намар нэг хонь аваад, хөдөө гарч найзуудтайгаа хорхог хийж идлээ ш дээ.
Эхлээд дэнэг юм шиг таглаатай бидон хайж баахан явав. Байхгүй шүү, олдоггүй. Тэгэхээр нь битүү чанагч баахан хайгаад бас байдаггүй.
Болчий зүгээр гээд гэрийнхээ тагтай хувинг аваад явсан чинь дороо болчихсон. Голын мөлгөр чулуу хэдийг түүгээл, угаагаал, гал түлээл, чулуугаа халахаар нь махаа хийгээл гал дээр тавиал АЗ ахлах тогооч юм болхоороо гоё болсоон. Бүр сэтгэл, гэдэс бүх цаддаг юмаарааа цадсий ш дээ.
Гоё харагдаж байгаа биз дээ |
Уг нь 2лханаа байж удаан иднэ гэж боддын. Гэтэл бид 2 чинь амралтын өдөр болгон найз нөхөд, шавь нар, ангийнхнийгаа дайлаал тэгээл дороо дуусчихна. Манай нөгөө Европ шавь ирээд 2 таваг цуйван сэгсэрчихэж байгаа юм чинь. Гоё байгаа биз, урамтай.
Тэгээд өчигдөр нойтон махтай байгаа дээрээ гээд дахин гэртээ тогооны хорхог хийгээд. Дэлгүүрээс 1 доллараар тэмээний хорголон чинээ голын чулуу аваал, чулуугаа жаахан угаагаад, тэгээд билеткан дээрээ тавьж байгаад хөнгөн цагаан тавгаар бүтээгээд халхаар нь мах, чулуугаа хувиндаа хийгээд гал дээр тавиад л болчихсон.
Манай гал тогоо дөв дөрвөлжин. Бид 2 хоёулаа орчихвол би цаашаа чи наашаа, чи би бөгсөө тат мат гэсээр л таарна. Өчигдөр би ногоо хийгээд АЗ мах чулуугаа хийгээд, нөгөө муу утааны дохиолол нь дуугарчих гээд дөрвөлжин гал тогоондоо нэлээд хөөрхөн баацагнав.
Ёстой гоё болсоон. Би говийн хүн болохоор үе үе хийдчих гээд байдаг юм. Өчигдөр харин хярвас үнэртээд өнөөдөр нээх сайхан байна гээч.
За тэгээд та бүхэн манай энэ хавиар ирвэл гоё хорхог хийж өгий шүү за юу. Манайхаар ирээрэй.
hahah guie mon saihan uramtai bichne shuu, segserchij bgaa yum chine gej ireel. Germanii mongolchuud buur bidontoi tegeel yag mongold bgaa yum shig hiine sh dee, endhiin garuud bas archaatai.
ReplyDeleteЦуйван хийгээд идтэл бичсэн байна уу? Тэгсэнээс би өнөөдөр цуйван хийх гэж байна. Ирж хэдэн таваг цуйван сэгсэрвэл сэгсэр айн ккк. Монгол явхаараа тэр нэг бидоныг нь авч ирж арчаатай хүмүүсийн эгнээнд элсий байз.
DeleteЗаа энэ зун, намраас л нэг очиж хорхог, цуйван гээл хамаг дуртай хоолоо идье даа. Би чинь цуйванд дуртай мөртлөө өөрөө хийж чаддаггүй үнэн хогийн. Зориглоол хийхээр гурил нь нимгэн, эсвэл түлэгдээл нэг л гоё болдоггүйн
ReplyDeleteЯг өлссөн бгааг хэлэх үү энэ зураг нээрээ нүдний нулимс гоожуулах гээд бна шүү ккк. Энэ зун нээрээ монголд ёстой үхэтлээ идсэн шүү. Хорхог, хуушуур, бууз цуйван гээд олдож бгаа дээр нь гээл
DeleteБи чамд төрөл төрлөөр нь хоол хийж өгнөө за юу. Цуйван муйван энүүхэнд л байна одоохондоо ва ха ха ха. Эртнээс одоо ажил мажилаа хай эс бөгөөс над шиг ингээд чацга царайлаад сууж байж болохгүй ва ха ха ха ха.
DeleteХарин тиймээ өнөөдрийн чинь бичлэгийг уншаал ээ мангаа гэж бодлоо шд. Бушуухан нэг гоё ажилд орчихиймсоон тийм ээ
DeleteБушуухан төгсөх юмсан гээл яараад байсан, байхгүй шүү.
Delete