Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 4 January 2016

Шинэ шавь нар

Гэнэт нэг хүн Монгол бичиг сурмаар байна гээд гараад ирхийн.


Өнгөрсөн 7 сард байхаа гэнэт нэг Өвөр Монгол охин би Монгол хэлээ сурмаар байна. Та надад заагаад өгөөч гэж гуйгаад, уулзах болоод, тэгсэн эхний өдөр нээх том дэвтэр барьсан ирсийн.

Хөх хотод их сургуульд сурсан ч аав ээж нь багаас нь Монгол хэлийг нь гол чухалд үзээгүй бөгөөд энд ирээд бусад Өвөр Монголчуудтайгаа уулзаад бараг л ганцаараа Монголоор ярьж чадахгүйдээ санаа нь зовж явсан юм байхаа.

За хүүхэд минь өдөр болгон л хичээлээ хийхгүй бол юу ч сурахгүй шүү гэж хэллээ. Би ёстой сураад баллаад өгнө гэсэн байхгүй. Дараагийн хичээл болох болсон чинь би Хятадад байнаа багшаа гэж үү ва ха ха ха ха.

Тэгсэн сая оны сүүлээр гэнэт л нэг залуу би Монгол бичиг сурмаар байна, заагаад өгөөч гээд зурвас шидээд болдоггүй. Нээх тоохгүй байсаар байгаад уулзсан чинь Чингис хаанаар өвчилсөн хүн байв. Надад 25 хувийн Монгол цус байгаа ч гэнэ үү, Чингис хааны овгийг чи мэдэх үү ч гэнэ үү. Бүр Монгол явхаараа Чингис хааны төрсөн нутагт очино өөр яана  яана ч гэнэ үү дээ. Чингис гэсэн бүх юмаар л орж үзхийн байх.

МБ их хэцүү, крил үсэг мэдэхгүй бол бүр хэцүү гэсэн чинь сурна л гээд дайраад байх нь тэр.

За юу ч гэсэн сурчих тэр мөнгө төгрөг хэрэггүй гэсэн чинь үгүй ээ би мөнгө төлнө л гээд байхын. Энэ золигнууд сурах юмаа сурчихвал мөнгө төгрөгөөс илүү их таашаал авах юм байгаан ш дээ уг нь.

Ноднин хичээл заасан шавь маань удахгүй Монгол явах гэж байгаа. Шавийн эрдэм багшаас, багшийн эрдэм шавиас гээд үзүүлж өгхийн байхаа. За хичээл номоо сайн харж очоорой. УБ-т буугаад ойлголцохгүй байх вий, сайн асууж ойлгоорой гэж захиад авдарын ёроолоо ухаж 6 жил хадгалсан тэмээний ноосон оймсоо бэлэглэсэн чинь бөөн баяр.

Уг нь хүнд сурах чин хүсэл бий болвоос зорилгынхоо 50 хувьд хүрсэн гэж үздэг юм билээ.

2 comments:

  1. Хэхэ тэр эхний шавь бол над шиг нөхөр бна дөө. Би чинь бас мангар сүртэй эхэлнээ. Хамаг ном дэвтэрийг чинь бэлдээл пээ алаад өгье сураад өгье гээл за тэгээл 7н хоног хийгээл замхарч бгаам даа. Яаж чам шигээ биеэ даагаад суралцаж сурдийн бгаан. Юмыг тууштай хийдэггүй гялс гялс сурвал сураал больбол больдог зантай хүн чинь хэцүүмаа. Одоо болтол нөгөө англи хэлээ сайжруулна гээл чиний зөвлөсөн баахан номнуудыг хэвлүүлж аваад хадгалчихсан хүн бна шүү дээ би

    ReplyDelete
    Replies
    1. Нэг сайхан сурах цаг ирнээ хө. Юм бүхэн цаг хугацаатай байдаг юмаа. Найз нь бас бие дааж сурах гэж их л дуншсан хүн дээ хө.

      Delete