Буян Жагай саяхан нэг нэвтрүүлгээр ороод ингэж ярив.
Манай улсад хийгдсэн ихэнх ажил нь гадныхны хөлс, хүч хөдөлмөр. Япончуудын хийсэн гүүр, Хятадуудын барьсан байшин... гэх мэтээр урсгаж байнаа.
Монголчууд юу хийв? Баахан ой тэмдэглэж, нэг нэгэндээ баахан медаль шагнал гардуулж, ар араасаа л баяр тэмдэглэв гэнгүүт миний бүр тэсэлгүй инээд хүрээд бараг 30 минут тасралтгүй инээв.
Бодоод байх нь ээ нээрээ үнэн юмаа.
Бүр нэг цаанаасаа баяр тэмдэглэх төөрөг тавилантай хүмүүс чинь бид юм биш үү. Баярууд нь ч ар араасаа хөвөрхийн. Цаанаасаа л нэг тасралтгүй баярлаад баймаар бүр бусад баярладаггүй хүмүүсийн өмнөөс баярлах хувьтай ч юм шиг.
Шинэ жил л гэхэд 11 сарын төгсгөлөөс л эхлэх шиг болсон. Тэмдэглээд л байхын, тэмдэглээд л байхын. Ажилын, ангийнхний, ах дүү нарын бүр найзуудын шинэ жил хүртэл болдог болж. Баяр болгон дээрээ хүн харыг ямар нэгэн шагнал, том нэр хүндээр шагнахын. Энэ хүмүүс нээрээ ямар их аугаа үйлс бүтээгээ вэ.
Манайд ер нь шагналгүй хүн байна уу? Урлагийн тогоонд байдаг хүмүүст бол Жуух бичигээс авхуулаад СТА энэ тэр бол амархан л юм шиг байгаан. За тэгээд цаашаа ер нь нэг муу болсон болоогүй ажилтай л байвал шагнадаг бололтой юм.
Тэр шагнах тодорхойлолт нь ерөөсөө тэдэн жил эдэн жил ажилласан бол л гэж байдаг бололтой. Би бүр айхын. Намайг зүв зүгээр гэртээ сууж байсан чинь шагнал өгчих вий гээд ва ха ха ха ха ха ха. Тэгж нэг нүдний балай бүү болоосой билээ дээ ва ха ха ха ха.
Мэдээж авах ёстой арвин их үйлс бүтээсэн хүмүүс зөндөө бий. Гол нь зөв хүнээ зөв цагт нь урамшуулж шагнадаг бол буруудах юм байхгүй.
Би ч гэсэн хүнээс худлаа магтаал сонсох дургүй. Зөв, цагаа олсон урмын үг хүртэл хүнд сайхан байдаг шиг шагнал урамшуулал, баяр ёслол ч бас тийм баймаар.
Нэг сайхан баярлаж аваад ханцуйгаа шамлаад ажилдаа зүтгэж гардаг бол бас яая гэхэв. Гэтэл үгүй. Баяраас баярын хоорондох зайд өнгөрсөн ба ирээдүйн баярын тухай ярьж, хөөрцөглөж, бэлтгэж цаг нөгцөөж Баяр хүргээд тэгээд л баярлаж гарна даа.
Баяр найр их хийдэг айлд манай аав, ээж 2 их дургүй байдаг байж билээ. Хэзээ бид баяр наадмаа багасгаж ажил төрлөө хийж, элгээрээ хэвтсэн улс маань хөл дээрээ тогтох юм бол дооо хөөрхий.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Баяруудын хувьд ч энэ европчууд манайхаас нээх дутахгүй ээ. Яджийхад эндэхийн ихэнх баяр 5 дахь эсвэл 1 дэх өдөр тохируулагдчихсан бдаг. Яаж тэмдэглэхдээ л учир нь бдийн бна лээ. Манайх чинь сургуулийн, ажлын, найз нөхдийн гээл тэмдэглээд бдаг бол эднийхэн чинь ихэнх баяруудыг гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэдэг. Хамгийн том Зул сарын баяр л гэхэд ерөөсөө гэр бүлээрээ сайхан хоол хийж идээл, бие биендээ бэлгээ өгөөл юун архи мархи вино, пиво ганц ганцыг суллаал тэгээл олон хоногийн амралт болж бгааг ашиглаад л гэр бүлээрээ гадаад дотоод руугаа аялаад яваад өгнө. Манай бүхэл бүтэн их сургуульд хүртэл шинэ жил, Зул сарын баяр тэмдэглэнэ нтр гсн юм огт бхгүй. Сургууль дотор, гадаа нэг нэг гацуур чимэглэсэн тэгээл болоо. Манайхан бол тэгээд ойлгомжтой ТБ-ийн бичсэнчлэн баярлаал хүн бүр асар их зардал гараал эрүүл мэнд, эдийн засгаараа ч хохироол өнгөрдөг дөө.
ReplyDeleteЭд нар их хөнгөхөн, хөөрхөн баярлах юмаа. Эвтэйхэн, хөнгөхөн баярлаад сурчих юмсан даа.
DeleteБаярлах шинжгүй нээх сүрхий хичээл хийгээд сууж байсан чинь гэнэтийн олон үйл явдал болоод бас л их баярлачихлаа ва ха ха ха.
Шинэ ондоо манай энүүгээр ирнэ шүү хүүхээн.