Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 10 December 2015

Уйлуулдаг хану

АЗ байж байгаал надаас тийм хану ийм хану үзсэн үү гэж асуудын. Би нөгөөдүүлийг нь дандаа үзээгүй байж таардын.


Саяханы нэг орой гэнэт мммммммм хммммм гээл уналаа. Яаж байгаан гэсэн чинь?
Дуу аялж байгаан гэнэ. Аялах аялахдаа нэг хануны дуу аялж байгаан гэнээ. Дахиад аял даа гэсэн чинь миний мэддэг дуу болоод явчихлаа шүү.

Би дуулаад өглөө.
Энэ хорвоод ээж сайхан...

Тэгсэн чинь энэ хануны дуу ш дээ, чи хануг нь үзсэн үү л гэнэ. Тийм үү мэдэхгүй ш дээ. Би үзээгүй гэсэн чинь хүмүүс энэ хануг үзээл аймаар уйлаал байдаг байсан чи үзээгүй гэж үү гээл итгэсэнгүй.



Иймэрхүү асуулт асуухаар надад нэг сайхан хариулт бий. Тэр бол ишиг, хурга хариулж хоньны бэлчээрт исгэрч явлаа гэж.

Гэтэл мань хүн хануных нь дууг сонсголоо шүү. Тэгсэн чинь Хятад дуу байдгын. Би ийм дуу байдаг л гэж боддог байсы ш дээ. Хану байдаг гэж хэн ч надад хэлээгүй. Үгүй ээ одоо хэн хэлхэв манай хөдөөнийхөн бүгдээрээ л үзээгүйм чинь.

АЗ гоё хануны нэр олно, би хануг нь нэтээс олно. Ингээд ханугаа үздэгийн. Тэгээл нөгөө хануг нь би бүр орчуулгатай нь олоол 2лаа сайхан үзэж гарваа.

Иш тэр муу хүүг дээ, эвий дээ, ээж нь гээл уйлсаараа байгаад ханугаа дуусгаваа хө. Та нар ч гэсэн багадаа үзэж байсан бол үзээд аваарай.


6 comments:

  1. iim duu bdg gej boddog bsii shdee hehe. bi ug n uzeegui uldeesn kino hovor doo ene kinog toirood gartsiim shig bna lee. barga buh hun uzsn bdiin bna lee shde. bidnii ueiihen

    ReplyDelete
    Replies
    1. Харин чи бид 2 л үлдсэн байжээ хө. Одоо үз үз. Хажуудаа хайрцаг алчуур бэлдээд үзээрэй.

      Delete
  2. Би уул нь хонь хурга хариулж малын бэлчээрт исгэрч яваагүй тэхдээ энэ киног саяхан олж үзсэн шүү ккк 7 хоногийн л өмнө бх. Би бас ийм дуу бдийм бх гэж боддог бсан. Урлаг соёлын үйл ажиллагаанаас хол надтай адил хүмүүс энүүгээр ашгүй зөндөө бгаан бна

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ чи бол ном мом шагайгаал явжийсан байх. Би нь ишиг хургаа хариулаал тээн.

      Delete
  3. Uu uh deer ued teatrt garaad. Bid angiara uzeed uilj suulaa shd.

    ReplyDelete
    Replies
    1. Харин театрт хүмүүс үздэг байсан гээд л манай хүн хэлсэн.

      Delete