Үзүүштэй, магтууштай, гайхамшигтай сайхан нэвтрүүлэгийн тухай бичихгүй байж чадахгүй нь ээ.
Долоо хоногт хэн хэн эцсийн шалгаруулалтанд үлдэх талаар АЗ болоод найзуудтайгаа мөрий тавьчихаад энэ шоунд их утга учир өгч байнаа.
Яаж намайг ийм завтай үед гарч байгаа юм дээ гээд бас баярлаад байгаа ш дээ.
За юун түрүүнд Барилгачин Залуугийн тухай ярих юм байхгүй. Одоо гол нь тэр их хүний хайрыг даагаасай, эвдэрчих вий дээ гэж өмнөөс нь санаа зовниж сууна. Хүний хайр, хүндэлийг даана гэдэг хамгийн хэцүү юм байдгын шүү дээ.
Дараа нь хамгийн их дэмжиж байсан залуу бол Домборчин залуу. Ёстой үнэн рок байсан. Яаж тэгж хослуулж чаддын. Бас ямар гоё төгсгөдөг юм бэ. Ёстой хүмүүсийн хэлдэгээр буруу зоонд орчихлөө. Энэ 7 хоног эсвэл өөр 7 хоногт орсон бол гарч ирэх байлаа.
Яаж хүмүүсийг нь хуваарьладаг нь бас их нууц байх шиг. За тэгээд хөөрхөн хөдөөний бүсгүйтэй суух хүсэлтэй залуу ёстой дуугаа буруу сонгосон. Тийм гоё баргил хоолойтой байж тийм дуу сонгодоггүй. Би бүр урд шөнө тэр залууд ямар дуу тохирох байсан талаар бодож хонолоо ш дээ.
Төрийн төлөө оготно гэж мөн дөө мөн. Эртний сайхан ардын дуу эсвэл дуучин Түвшинтөгсийн дуунаас дуулах байж энэ тэр гээд их юм бодлоо. Нэг л хүн түрүүлэх учираас түрүүлэхдээ биш гол нь часхийсэн юм үзүүлэхдээ учир байна гэж ойлгоод байгаа.
Бодож бодож "Гангар цагаан сутай"эсвэл "Дорнын цагаан саран" дууг хүртэл өмнөөс нь сонгож бодлоо ш дээ. Ай нээрээ ямар их сэтгэл вэ тээн.
Хүмүүсийнх нь хувцаслалт, тайзны имиж энэ тэрийг бол яриад хэрэггүй. Тайз нь бол үнэн гоё. Караокений дуучин хүний хувьд тэр тайзан дээр гарч нэг дуулахсан гэж мөрөөдөж байгаагаа нуух юун ха ха ха ха ха ха ха ха ха.
Харин тэр Ганган Со өвөө ардаа амьд хөгжимтэй тоглосон бол гоё байх байлаа гэж АЗ бид 2 ярилцаад тэгсэн чинь би хүмүүс тэгж санал тавьсан л байх даанч Со Ах өөрөө гоцлоно гэж зүтгэсэн байх гэж өмнөөс нь хариулж энэ тэр.
Мэдээж тэнцвэртэй уран нугараач охин, Норовын намтарын тухай ярьсан охин 2 бол бас л мундаг. Хөөрхөн гэдэг нь тэр 2.
Ленттэй охин дүүгээ салхилуулна гээд өлгийдөж байгааг нь харсан чинь уйлах дөхсөн. Бас аав нь хаачсын бол гэж сэтгэлээ эмзэглүүлээстэй.
За тэгээд хөтлөгч нараас би Рокитийг их зөв юм хэлдэг гээд дэмжээд байгаа. Харин одооноос Дээгийг бас их бодох боллоо. Хүний тэр ард байгаа зүйл, их хөдөлмөр, багшийн их ажил, эхийн сэтгэл, хайр энэ тэрийг олж хэлээд байгаад нь баярлаж байгаа.
АЗ-ын хувьд Дээгий л энэ шүүгчид дотроос донжтой юм хум хэлж чимж байгаа юм байх.
За тэгээд энэ 7 хоногт би Манан, Нарны охид 2-ыг гарч ирнэ гээд, АЗ болохоор Манан, Түргэн хэллэг хэлдэг эгч 2-ыг гээд мөрий тавьчихаал байжийн.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Барилгачин залуугаа би бас дэмжээстэй. Сүүлийн дуулсан дуу нь үнэн күүл байсаан, дээр нь даруухан зан нь нэмэгдээд ёстой хөөрхөн, хайр хүргэм байсан.
ReplyDeleteКазак залуу орчин үеийн залууст үндэстэнийхээ хөгжмийг маш гоёор таниулж байгаа нь бас их бахархууштай санагдсан, амьд хөгжимтэй хоршоод доомбор ёстой гоё сонсголонтой байсан.
Хөдөөгийн бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг бодь залуу миний хамгийн дургүй дууг дуулсан нь бас таалагдаагүй ээ :-Р
37-той ч залуухан харагддаг бүсгүй харин дуу ч биш шүлэг ч биш юм сонгож байхаар Ариунаагын цоглог дуунаас дуулаад бүжиглэчихсэн бол гээд бас л би баахан бодоод хэхэ. За за үзсэг хэсэгээ хуваалцахад нэг иймэрхүү :)
Одоо хэн түрүүлэх вэ гээд л манай гэрт бөөн таавар явж байна. Найз нөхөдтэйгээ уулзсан ч гэсэн бас асуугаастай. Хүүхдүүд түрүүлчээсэй гэж бодхымаа.
DeleteБүтэн сайны орой хамаг ажилаа гялс амжуулаад зурагтынхаа өмнө ингэж их догдлолтой, кайфтай сууж байсанаа ёр санахгүй байгаа. Сайхан байгаа шүү. Би бол Отгонбаяраа дэмжээд байгаа.
ReplyDeleteОтгонбаяраа дэмжээд байсан чинь хүүхдүүдийг бас дэмжээд байгаа. Нөгөө 2 хөгжимчинг ч бүр ярилтгүй шүү дээ.
Delete