Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 22 December 2015

Хоноц хоноцдоо дургүй

Хонуулсан айл хоёуланд нь л дургүй байгаа байх даа бодвол.


Амьдран буй оронд маань өнгөрсөн 10 сард сонгууль болж 40 гарч яваа, Дөрөө дарсан сайхан залуу Ерөнхий сайд болвоо.

Мэдээж энэ хүнийг гарчаасай гэж бодож байлаа. Бидэнд сонгууль өгөх эрх байхгүй болохоор дэмий л найз нөхөд, ангийнхнийгаа сонгуулиа өгөөрэй гэж ятгав. Түүхэндээ л их олон залуучууд саналаа өгсөн сонгуулийн жил болсон юм байх.

Энэ ЕС-ийн тухай манай хэвлэлүүд зөндөө л шуугиж байсан. Ёстой жинхэнэ утгаараа эмч нь ЭМ-ийн сайд, багш нь БСШУЯ-ны сайд, дайтагч нь БХЯ-ны сайд болсон доо.

Өө тэр кабинет дотор нь тэргэнцэртэй хүн, ижил хүйстэн энэ тэр нь ер нь л бүх юмны төлөөлөл орсон гээл ойлгочих. Орон нутгийн жижиг хотуудад Энэтхэгээс авхуулаад лалын шашинтай орнуудын хүмүүс сонгогдсон гээл бодчих. Ойлгомжтой манайхаас л ганц байхгүй.

Их л гоё гоё юм амалж гарч ирсэн. Эхнээсээ бүр хийгдээд тэдгээр нь нүдэнд харагдаж, гарт баригдаад эхэлсэн.

За тэгээд миний тэр тодотгох гээд байгаа нэг зүйл бол нөгөө Сирийн цагаачид. Онгоц онгоцоор нь л авчирч байна. Ирэх жил гэхэд 50 000 хүрэх юм байх. Энэ Канадууд чинь юун өр нимгэн, зөөлөн, цайлган, сайхан, энэрэнгүй, аугаа их сэтгэлтэй хүмүүс юм бэ нээрээ. Гайхмаараа.

Гэртээ нэг жил байлгана л гэнэ, хувцас хунар өгөх мөгөх бол юу ч биш гээл бодчих. Хагас жилийнхээ цалин малинг шидэж орхих бол юу ч биш юм байхаа. За тэр хүмүүс яахвээ юмтай хүмүүс юмаа л хэрэглэж байгаа биз.

Хамгийн гол нь миний санаа зовж байгаа зүйл энэ хүмүүс одоо энэ их хайрыг дааж чадах эсэх, эргээд эх орон шигээ хайрлаж чадах эсэх гэх мэт олон зүйл, түмэн янзын юм бодогдуулах юм даа.

Уйлаад л онгоцноос бууж байгаа нь зурагтаар гархын. Манай нөгөө ЕС хар шөнө тэнд оччихсон нөгөө хүмүүсийг тосч аваад хувцас хунар тааруулж өгөөд жигтэйхэн. Тэр хүнд ер нь манайхан шиг олон хар машин дагуулах, шкаф шиг олон залуучууд дагуулах энэ тэр гэсэн сүр хүч, маяг үнэндээ алгаа.

Хамгийн гол нь эд нар чинь нөгөө Индианчууддаа бэлэн юм өгсөөр байгаад, өөхөнд боосон бөөр шиг, өөдөө харсан ангаахайнаа дэгдээхэй шиг болгосон хүмүүс шүү дээ. Тэр Индианчуудын асуудал дийлдэхгүй. Ар араасаа хөврөнө, байж байгаад л мөнгө нэхнэ.

Ер нь хүнд бэлэн юм өгөөд тэжээгээд суулгах ч одоо буруу л үр дүн гарах вий дээ гэж айхын. Энэ Сиричүүд аль зэрэг хүн чанартай, хайр даадаг хүмүүс юм бол бүү мэдээ бүү мэд.
Мэдээж эхэн үед нь орон байраар туслах гэх мэт наад захын асуудал байлгүй л яахав. Тэр ирж байгаа хүмүүсийг хархаар ер нь ойрын 10 жил хөл дээрээ босч өөрсдийгөө тэжээх хүмүүс лав бишээ.

Одоо гадуур гархаар шар хүмүүс ховор харагдах болсоон. Цаадуул чинь хөдөө рүүгээ л зугатаасан байх гэж мэгээд ва ха ха ха ха.

6 comments:

  1. allah bidend tusallaaa gd suujaagaa sdhee. :P tsaaduul chini gkkk

    ReplyDelete
  2. Swediin jisheenii araas oroh baih l daa. Sweded yag laliin tsagaachdiig 90-eed ond davraagaad heden zuun myangaar n oruultsan. Tegsen heden jiliin daraagaas gemt hereg n ihseed oron suutsnii zarim bairnuud gaduuraa tom hashaatai boltson gesen odoo Sweded dund surguuliig shataadag mod delgersen gesen laliin "zanshil" l baih. Anglid bas heden say laliin tsagaachidtai odoo tend emegteichuudiin erhiin notstoi hurts shine niigmiin asuudal jildee 10 ch yumuu 50 ch yumuu gardag yu ve geheer nuhurt garhaasaa umnu huntei oirtson ohinoo etseg n aldag laliin "saihan ardiin ulamjilal" Angliin shine zanshil bolood baigaa.

    ReplyDelete
    Replies
    1. Яанаа ямар аймаар юм бэ? Одоо тэгээд илүү дутуу ийм юмны өмнөөс ингээд л санаа зовоод сууж байхын.

      Сайн нь саар нь ч байгаа л байх. Сайн нь л илүү байгаасай гэж бодхым даа.

      Delete
  3. За би ч сайн мэдэхгүй юм. Манай энд бдаг монгол охин нэг Сири охинтой их сайн найзууд л даа. Тэгээд хэлэх нь уул нь их баян хүмүүс гэж бна лээ. Тэр найз охиныхон нь гэр бүл ч бараг 3н жилийн өмнө европ руу дүрвэх гээл хүүхдүүдээ энд сургууль соёлд оруулаад өөрсдөө ирэн очин бдаг. Өөрийнх нь ярих нь бие биедээ баяр ёслолоор бэлэг өгөхдөө ихэнхдээ л алтан зүүлт алтан эдлэл өгдөг гсн. Ер нь ч их баян улс тэрнээсээ болоол өөр улсын хатгалганд автаад ингээд дайн дажинтай болсийм шиг бна лээ. Бас жоохон дээрэнгүй үзэлтэй санагдсан юм гсн. Би яахав дээ жилдээ үсрээд л 5н удаа таардаг хүний тийм зан чанарыг яаж харахав. Тэр охины хэлж бгаагаар л. Өдөр шөнө хагацдаггүй тийм найзууд мөртлөө жоохон муудалцахаар хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлдэг сонин араа боддоггүй юм гсн хэхэ. Тэр олон хүн дотор сайн муу янз янзын л хүн бгаа бх. Хамгийн гол нь шашин нь л хэцүү юм даа. Одоо энэ европт бгаа лалын шашинтнууд ч гсн гэр бүл болохоосоо өмнө эрэгтэй хүнтэй үнсэлдсэн л бвал тэр эмэгтэйг завхай гээл нөхөр болох хүн олдохгүй бүгд жигшинэ гсн шд. Тэгээд тэр шашинд нь яг юуг нүгэл гэж үздгийг нь мэдэхгүй болохоор. Энэ дайн тулааныг харахаар өөр шашинтай хүмүүсийг нүгэл үйлдсэн гэж үзээд бдийм шиг эсвэл шашных нь хэт даврагсад нь тэгж гуйвуулдаг ч бж магадгүй л юм. Нээрээ танай ЕС-ыг харсан шүү тэр тосоод л баярлаал гүйгээд бгааг нь хэхэ тэгээд бас жоохон сонирхоод уншсан чинь мундаг залуу юм билээ.

    ReplyDelete
    Replies
    1. Манай ЕС-с хүмүүс их юм хүлээж байгаа. Манай хүн гайгүй байх л гэж найдаж байна.

      Айлын эзэн найр тавин угтаж байхад хоноц бид ч өөрийгөө хичээгээд л сууж байх нь дээр байх даа.

      Delete