Эндээ бичиж байхгүй бол мартах гэдэгийг ёстой хамгийн сайн чаддаг болсон доо.
Манай баруун талд болвоос том хар нохойтой Япон хүүхэн, зүүн талд болвоос мах шөл сайтай хар хүүхэн амьдардаг юм.
Япон хүүхэн шөнө дунд л гэртээ ирнэ. Нөгөө муу хар нохой эзэн нь ирэхгүй бол сайхан хуцнаа. Би түүнийг нь өлгөж авч зүүдлээл ээ дээ хөдөө талд хэдэн хонио хариулаад явж байна даа гээл сэртэл 4 ханатай байшинд унтаж байх нь тэр.
Зүүн талын хөрш маань ганцаараа байх шиг байдын. Юу гэдэг нь ч еэн ямар ч байсан нэг өвсийг ёстой татах шиг болно. Манай тагтны хаалга онгорхой бол үнэр нь ороол ирнэ шүү дээ. Манай АЗ пий паа болчихсон л сууж байдгын.
Сая нөгөө Хаалууний баяр нь болоод хар хүүхэн маань чухам ёстой жинхэнэ утгаар нь бут авав. Хэчнээн ч хүн ирсийн бүү мэд. Бид 2 баяр маяр мэдэх биш хоолоо идчихээд жаал зурагт харж байгаад унтах санаатай байдаг хөршийн маань хөгжим чангарч, орьлолт, хашгиралт, зугаа цэнгэлт хэрээс хэтэрвээ.
Шөнийн 12 цаг болж байхад бүр ид цэцэглэсэн гээл бодчих. Бид 2 яахав дээ тэвчээртэй юм чинь дээ суугаал байлаа суугаал байлаа. Өө тэр хаалга, үүдийг гэрэл чимэглэл юу юугаар ч чимсийн бүү мэд гялтганаал байгаа харагдав.
Ойлгомжтой тагтан дээр нь өндөр нам, өргийн нарийн, эрэгтэй эмэгтэй харууд дүүрэн байгаа нь харагдав.
Шөнийн 1 цаг боллоо бид 2 яах ч аргагүй нүд анилдаад ор руугаа орохоор зэхэж байтал АЗ энийг хараа гээд нэг юм барьсаар ирэв. Гэтэл энэ...
Хүний сэтгэл байх даа |
Хүн юм болхоор зайлуул санаа зовдог л юм байлгүй. Ямар ч байсан манайх 1 оноотой явж байгаа. Дараа нэг дуу чимээ гаргаж байгаад нам караокэдхийм хум. Бардаг болов уу.
Ийм юм өгсөн сэтгэлийг нь үнэлээд чимээгүй л байж байгаа. Ганц баяраар нь яахав яахав гэж дугарна лээ манай хүн. Бусдаар энэ байрныхан өсгөгчөө л чанга дугаргачихвал сануулга авдагын гэсэн шүү.
Байранд орсноосоо хойш 2 хөршөөсөө бусдыг танихгүй яваад байсын. Түрүү сард үүрийн таван жингээр галын дохиолол дугарч дээ хэчнээн их сандарваа.
Дохиолол дугарахтай зэрэгцээд манай байрны нөгөө их нохой, гахай, шувуунууд нь зэрэг орьлолдоод ай даа ганцаараа байсан бол ухаан алдсан юугхүү зүгээр.
Эхлээд манайд юм шатчихлаа гэж айгаад бид 2 баахан гэр дотроо юм хум хайж гүйгээд тэгсэн харин нийтээрээ дугарч байдаг байгаа. АЗ тагтан дээр гарч, би хаалгаар шагайж гарах ёстойгоо мэдээд ум хум хувцаслаад шатаар уруудан гүйв.
Тэрхэн хооронд за байз паспортоо аваад гардым уу гэснээ за за гэснээ өөр үнэтэй цайтай юм юу билээ гэж бодсон чинь толгойд энэ муу цахим тооцоолуурнаас өөр юм орж ирэхгүй байгаам даа хөөрхий гэж.
Нөгөө муу дохио нь муухай чанга дугарна гэж яаваа. Бушуухан л гараад очсон чинь ээ манай байрныхан чинь бүр цүнх үүргэвч дүүрэн юмаа барьцан гараад ирцэн байгаам биш үү.
Чамайг даа бид 2 дараа нь чемоданаа барьж гарч очноо яадын. Их юмтай л хүмүүс байгаа биз тээн.
sain uu hoorhonoo,
ReplyDeleteAZ-n tuhai nudend haragdaj, setgeld honogshtol saikhan halaach : )
сайн чи сайн уу? Сонин сайхан бичээрэй. Сэтгэлд хоногштол яригдах их түүх байгаа байгаа.
DeleteАанхаан
ReplyDelete