Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 6 November 2015

Ажил хайлт

Энэ газар ажил олж хийнэ гэдэг чинь их том даваа юм байна шүү бурхан минь.


Ерөнхийдөө ажил хайгаад нэлээд хэдэн сар боллоо. Сургуулиа төгсөөд хагас жил болох гэж байгаа гэж бодсон чинь ёстой ёндоотой санагдаж байна шүү.

Зарын дагуу өргөдөлөө явуулж ажилд орно гэвэл үлгэр юм шиг байна. Утсаар яриад ч бүтэхгүй. Очиж уулзаад ч бүр бүтэхгүй. Манай цахим ертөнцөд мэдээллээ оруул, тэгж л ажилчин авдаг гээл ам таглаад гаргах минь.

Одоо би гэрийнхээ хавь ойрын газруудаар орж ажил асуусаар бүр нөгөө хэд маань таньдаг боллоо. Одоо гадуур нь өнгөрхөд л шилэн хаалганы цаанаас над уруу дохиж байдаг болсон. Иш энэ муу амьтан ажилд ороогүй л явж байна гэж боддог байх даа.

Энд ч тэгээд нээх таньж маньдаг дарга цэрэг нь надад алгоо. Сайн дурын ажил ч хийж байна. Нэг сайн дурын ажил хийх гээд очихоор нөгөө л нэг хэдэн ажил хайж байгаа хүмүүс л давхиад очхын. Ийм их хүн ажилгүй байгаа гэж бодсон чинь бүр хүнд санагддаг болсон.

Үйлчилгээний газар орох гэхээр тийм, ийм туршлага байхгүй гээд авахгүй юмаа. Эхний ээлжинд ажилд л орж байвал гэж бодхын. Мэргэжилийнхээ ажилд орно гэдэг бол их өндөрт байгаа зүйл юм байна. Нарийн боовны газар очсон чинь эрэгтэй хүн авна гэж уур хүрэгсий ш дээ.

Хими цэвэрлэгээний газар очсон чинь юу гэлээ. Нэг юм хэлсийн. Ямар ч байсан авахгүй л гэсийн.

Ажилд олгоход зуучлах ч билүү оруулдаг ч билүү тийм газар бий. Нээх гоё хонтоортой. Өчигдөр би тэр газар нь очиж хуурай агсам тавьчаад ирсэн. 6 сард би очиж бүртгүүлсэн чинь чухам нэг хүн надад зөвлөгөө өглөө. Баахан юм ярьж байснаа чи цахим ертөнцөөр л ажилын зар хайгаад бай тэгээд өргөдөлөө явуулаад бай гэсийн. Тэгээл тэрнээс хойш таг.

Чиний намтар мамтар бичсэн байдал бол өнөө маргаашгүй ажилд орох шинжтэй байна гэж ирээл чухам намайгаа магтаад гаргацын.

Уржигдар нөгөө газрын хажуугаар гарч яваад хаягыг нь уншсан чинь чухам л ажил олгоно молгоно, манайх мундаг гэж ирээл рекламдсан байхаар нь миний уур хүрээд орж очлоо.

Үүдэнд нь нэг Солонгос авгай сууж байдын. Би энд 2 дахь удаагаа ирж байна гэсэн чинь өө ёстой дор нь хайгаад олоотий гэлээ. Тэгсэнээ бүр төрсөн өдрөөр минь хайгаад ч би гэдэг хүн тэр газрын дансанд байдаггүй ээ.

Бүр гайхаад юу вэ танайх чинь 6 сард бүртгээл чухам нэг хүн надад зөвлөгөө өгсий ш дээ гэсэн чинь хэн еэн гэнээ. Хэн мэдхүү дээ би өрөөг нь л санаж байнаа гээд заагаад өгтөл аанхаа, за байз чи дахиад манайд бүртгүүл ёстой сонин юмаа л гэлээ.

Тэгхээр нь би тэсэхгүй хэлээл тавьчлаа. Танайх чинь одоо чухам л ажил олж өгнө мөгнө гээл үүдэн дээр чинь нээх гоё реклам байхын. Би ажилдаа орий л гэлээ.

Нэг удаа манайд ирээд ажилд орохгүй л дээ. Чи тэгээд 6 сараас хойш манайхаар ирээгүй юмуу. Байнга ирж байх ёстой ч гэнэ үү ямар ч байсан миний буруу л болж таарсан. Тэд нар биш би ажилд орох гэж байгаа болохоор тийм ч юм байлгүй дээ.

Эдний зарим юм нь гол юмаа тойроол яваад байдаг юм шиг санагддын. Нээх гоё юм яриаал худлаа фан фан фан фан гээл яг нөгөө гол юм нь болохоор байхгүй ч юмуу болдоггүй ч юмуу. Энэ байгууллагыг би тэгж боддын. Ажил олгоно гэцэн хаягтай яг орхоор намтар мамтархан яриал толгой эргүүлж байгаал гаргачихдаг. Тэгээл бусад үед нь худлаа фан фан фан фан гээл айн гоё биз дээ тээн.

4 comments:

  1. End bas sain medeelel baidag yum: http://toronto.craigslist.ca/search/jjj

    uur hot bol uuriinhuu hotiin iim siteiig olood or.

    ReplyDelete
  2. ooh bi ch suuliin 2 sar ajil haij bna. setgeleer unah dohood bsan chin haa saigui iim bdag bh ni uu.

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс одоо удахгүй ажилд орноо л гээд байгаа биз. Удахгүй ажилд орноо 2лаа ккк.

      Delete