Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 5 May 2015

Эрдэмийн сүүн цагаан зам

Өнөө өглөө дүн гарч сэтгэл, зүрхыг уярааж, наагуур цаагуур тээглээд байсан юмыг арилгаж өгөв ш дээ.


Ямар ч байсан тэгээд учиргүй онц сураагүй ч гэсэн би өөрийнхөө хэмжээнд ОНЦ сурлаа. Ямар янзын мэдлэгтэй анх энэ сургуульд орж байлаа, одоо бас юу гадарлахтай болсон гээд бодвол сайн сайхан зүйл зөндөө байна.

Энэ чинь одоо надад том эрдэмийн зэрэг болох нь тэр. Аргалын утаа бургилсан малчины гэрт өсч, цэцэрлэгийн насаа хурга ишигний хариулж өнгөрөөсөн, хүүхэд насаа таван хошуу мал маллаж өнгөрүүлсэн надад энэ томоос том эрдэм ном байлгүй яахав.

Чамлаад яахав. Цаашаа ахиулна гэж зүтгээд яахав. Би өөрөө энэ байгаа байдалдаа, эзэмшсэн мэргэжилдээ маш өндөр сэтгэл хангалуун байгаа болохоор сайхан байна.

Хүн болгон математикч болох албагүй. Харин аав, ээж болно гээд хэн хэлсэн билээ.

Та нар минь болж өгвөл, яаж ийгээд мэрийгээд гадаадын их, дээд сургуульд сураад авахыг бодоорой. Маш өөр, маш их юм сурна. Би энэ талаар дараа сургуулийнхаа тухай бичихдээ нарийн бичнээ.

Одоо тэгээд эмэгтэй хүн чинь бас эрдэм ном, ажил мэргэжил гээд гүйгээд байх уу? Нөхрөө халамжлах, үр хүүхдээ өсгөх гээд маш том хариуцлагатай ажил байдаг учир би би би гээд гүйгээд байх бас нэг өөр юм болов уу даа.

Одоохондоо сургууль соёлоо түр хойш тавиад, сурсан мэдсэнээ сайн дадлагашуулээд тэгээд гэр бүлдээ, Адуучин Залуудаа анхаарал, сэтгэл, зүрх бүх юмаа төвлөрүүлнэ дээ.

Эмэгтэй хүн гэр бүлийнхээ хүний ард нь найдвартай бат бөх зогсож, үр хүүхдээ өсгөж явах нь бас нэг амьдарлын сайхан мөч, гайхамшигт үйл явдал юмуу даа гэж бодогдмой.

6 сард дипломоо гардаж авна. Ягаан торгон тэрлэгээ өмсч явах уу, цэнхэр даалимбан тэрлэгээ өмсөх үү гэж бодоол байна. Ямар ч байсан тэр өдөр өдөржингөө Торонто хотын гудамжаар тэрлэгтэйгээ гунхдым уу гэж бодож байна.

Та бүхний эрдэмийн аян зам үргэлж сүү шиг цагаан байх болтугай.

13 comments:

  1. За алс хол суудаг, уулзаж учирч амжаагүй ч зорилго нэгтэй найздаа баяр хүргэе! Эрдмийн их далайгаас дахиад зөндөө утгаарай! Одоо л бүх юм эхэлж бна даа. Ирээдүйн ажил амьдрал нь амжилт бүтээлээр дүүрэн байг. Би бас сайхан мэдээтэй хэхэ дараа жил орохоор гарахгүй бх гээд бсан болохоор чинь сая америкийн визанд орсоон 10н жилийн жуулчны визатай болов. Одоо тэгээд мөнгө л бвал хэсээд бх нээ. Америк орвол танайд зочилноо сайхан бууз хийлгэж иднэ шүү хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Өнөөдөр бас нэг хичээл, нэг бие даалтын ард гарсан. Гэртээ харих гээд хуруугаа дараад эхэлсээн

      Delete
    2. Шалгалтуудаа сайн өгөөрэй. За тэгээд энүүгээр ирвэл бууз байтугай л хийж өгөмц шүү дээ кккк.

      Delete
  2. Сургуулиа амжилттай дүүргэсэнд баяр хүргэе. Эрдэм ном, ажил хөдөлмөр, ам;дралын чинь зам өлзийтэй байх болтугай.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Өөрт тань бас сайн сайхныг хүсэн ерөөе

      Delete
  3. nzdaaaa bayar hurgeye! oirhon bsn bol bayar deer n ochihgui yuuu. nz ch bas odnoo bagtaanaaa :) odoo l buh ym tsegtsereeed gorimondoo orood jigdreh shinjtei shuu hehe

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, найздаа бас амжилт хүсьеээ

      Delete
  4. Эрдмийн их далайгаас их мэдлэг хуримтлуулсан байх аа. За тэгээд сургуулиа амжилттай төгссөнд нь баяр хүргэе! Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. :)

    ReplyDelete
    Replies
    1. Тэглээ их зүйл сурлаа. Баярлалаа. Өөрт тань бас сайн сайхныг хүсэн ерөөе.

      Delete
  5. ТБ чи эх орондоо ирж сурсан зүйлээ бодитоор харуулаарай. Баяр хүргэе.Нэг хүн ч гэсэн барууны боловсролын соёлын үрийг тарих байх.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Удахгүй очиж бүр сумын төвөөс эхэлж соёлын үр тарьнаа.

      Delete
  6. ТБ чи эх орондоо ирж сурсан зүйлээ бодитоор харуулаарай. Баяр хүргэе.Нэг хүн ч гэсэн барууны боловсролын соёлын үрийг тарих байх.

    ReplyDelete
  7. ТБ чи эх орондоо ирж сурсан зүйлээ бодитоор харуулаарай. Баяр хүргэе.Нэг хүн ч гэсэн барууны боловсролын соёлын үрийг тарих байх.

    ReplyDelete