Эхний орчуулга хийлгэсэн хүн нь мөнгөө шилжүүлэхгүй алга болсон. Бүр цахимд ч харагдахаа байсан. Яаралтай маралтай гэж нэг өдрийн дотор орчуулуулчихаад тэгээд паг.
Би одоо энэ холоос тэр Монголд байгаа танихгүй манихгүй хүнээс яаж ч мөнгөө нэххийн бүү мэд. Одоо тэгээд зөнгөөр нь хаядым уу яадын. Сургууль төгссөн надад уг нь их мөнгө байгаа юм.
Орчуулга их орж ирхиймаа. Гол нь манайхны тавьдаг шаардлага үнэн явуургүй.
- Сайхан цагийг нь тулгана. Яг цагийн дараа хэрэгтэй байна гэж авна. Яаж ч бодсон би чинь машин биш шүү дээ. 8-10 хуудас орчуулга шүү дээ.
- Ерөөсөө л яаралтай яаралтай хэрэгтэй л гэхийн. Яагаад ийм их ажил нь яаралтай гарч ирдийн бэ. Тэдэнд эдэнд хэрэгтэй дээ гэсэн тийм нэг юм байдаггүй юм уу? Бүх юм нь яаралтай яасан гэцүүн бэ.
- Итгэл гэж юм байхгүй. Хэдий би энэ хол байгаа ч гэсэн би тэр хүмүүст итгээд орчуулгыг нь хийж өгч байхад тэгээд орчуулгаа хийлгэчихээд тэр чигтээ паг. Бүр гайхмаар. Аль болгоныг би одоо хардаж сэрдэхийн бэ. Цайлган сайхан сэтгэлтэй байж болдоггүй юм уу ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
- Ажлын хуваарьлалт 00. За одоо та орчуулгаа хянаад эргээд хэлээрэй гэнгүүт бүр паг. Тэгсэнээ 3-4 хоногийн дараа өө яанаа би ёстой ийшээ тийшээ томилолтоор яваад завгүй байлаа гэхийн. Нээх яаралтай гэж орчуулуулчихаад. Бүр мэл гайхаж цэл хөхөрмөөр. Нэг л завгүй хүмүүс.
- Хариуцлага. Би бас санаа зовоод орчуулгаа уншуулаад за яаж байна тохирсон үнэнд чинь таарч байна уу гэж асууна. Бусдаар би шууд тохирсон мөнгөө нэхээд байвал чады ш дээ. Бас тэндээс нэг юм зулгаагаад байгаа байхгүй юу. Хүн тэгээд ингээд байхад бас даврахын. Үнэн зэвүүн.
За одоогоор ийм байна. Гэсэн хэдий ч бууж өгөхгүй үзэлцэх санаа байна. Манайхан хүнээс өндөр шаардлага тавьдаг шигээ өөрсдөө буцаад өндөр хариуцлагатай байж чадахгүй үнэн сонин. Яагаад хүн хариуцлагатай байх ёстой, өөрсдөө хариуцлагагүй байх ёстой юм бэ.
За тэгээд орчуулга хийх тусам өргөн дэлгэр түүх гарч ирэх байх. Би бол цагийн дараа хэрэгтэй энэ тэр гэсэн орчуулгыг авахгүй байгаа. Машин биш дээ. Хүн ажилаа зөв хуваарьлаж сурах хэрэгтэй ш дээ.
Ойрд орчуулга хийгээгүй мэдэхгүйгээсээ мэддэг үгээ Монголоор юу гэдэг билээ гэж толь эргүүлсээр таарч байна.
За хоол болтол ингээд шийр зулгаагаад сууж байна даа нөхөд минь.
Хэхэ мөнгөө ер нь бол урьдчилаад талыг нь ч болтугай авсан нь дээр шүү нөхөөр. Ийм гэнэн цайлган байж болохгүй ээ. Цаг тулгахын хувьд би ч бас аймар тулгана шдээ. Өөрөө үзэж үзэж болохгүй болонгуут л өөр арга сэдэж бгаа нь тэр шүү дээ. Маргааш хэрэгтэй гэчихээд хэд хоног хянахгүй яваад бдаг чинь 1рт хүнийг өөрсөд шигээ санаад яаралтай гэж хэлэхгүй бол цагийн нь тулгаад хийчихэж магадгүй гэдгээс 2рт хойшлуулна гэж нэг сайхан юм бна шүү дээ. Хойшлуулангуутаа над шиг санаа амар явж бснаа дахиад л өмнөх өдөр түжигнэж байхгүй юу. За мөнгө төгрөгний талаар юу хэлэхэв дээ. 2р курсдээ нэг курсын ажил хийх болоод багш маань бид 3 (2 найз охинтойгоо 1 групп болоод)-т 30н хуудастай англи эх өгөөд л энийг нэг сайхан уншаад, орчуулаад, ойлгоод ир та нарын дипломын ажилд чинь хэрэг болноо гэсийн. Мань 3 яахав залхуурч явсаар цаг нь тулангуут 3уулаа чадахгүйн бна гэнгүүтээ нэг хэлний ангийн оюутанд мөнгө өгөөд орчуулуулав аа амьхандаа орчуулгын төвд өгөхгүй мөнгө хэмнэж бгаа нь тэр. Тэгсэн нөгөө хүүхэд маань мэргэжлийн үг хэллэгтэй ёстой хэцүүн бна гэсээр тохирсон хугацаанаасаа 3 хоног хоцроод нэг гараар бичсэн орчуулга авчирч өгөв. Эхнээс нь уншаад л энэ биш бна гэдгийг нь мэдэлгүй яахав англи хэлдээ муу ч эрхбиш мэргэжлээрээ сурч бгаа хүмүүс чинь. За тэгээд 3уулаа 10,10н хуудсаар нь хувааж аваад 3 хоногийн дотор орчуулсаан орчуулсан. Тэр үеийн англи хэлний мэдлэгээ санахаар яаж овоо ингээд орчуулчихсийн гээд гайхаад бдаг юм. Ёстой нэг мэргэжлээрээ зодсоор бгаад орчуулаад учрыг нь олж ойлгоод багшдаа шалгуулаад багш маань ч овоо үнэлээд онц тавьж блаа. Тэрнээс хойш ч яг мэргэжлийн юмыг уншаад орчуулаад монгол руу хөрвүүлээгүй. Зүгээр тэрүүхэн тэнд нь уншаад л зарим мэдэхгүй үгээ толиос хараад л ойлгоод явсан. Орчуулаад хөрвүүлээд буулгана гэдэг ч чанга шүү. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй тэр юмаа орчуулуулсан хүмүүс. Хөдөлмөрч бүсгүй шүү. Би чинь их ажлын өмнөх амралт гээл гэдсээ илээд хэвтэх блаа ккк
ReplyDeleteВа ха ха ха мань чинь тэгж мөнгөө урьдчилж нэхж чадахгүй юм билээ, нэг хүнээр лав хулхидуулав бололтой,
DeleteХүний юмыг баллаад хаячих вий гэж айгаад өөрийнхөө мэргэжилийн юмыг л авч байгаа, эдийн засаг хууь гэнгүүт уучлаарай л гээд буцааж байна даа,
zaa unen shuu. bi ch saya yaah argagui yaaraltai ym orchuuluulsaaan. ailaas ereheer awdaraa uh gej chamd ugdug bjeeee. 3-han huudas bsiin. zaa daraa garwal ugnuu nzaaaa.
ReplyDeleteMunguu harin tal hagasiig n avbch bai. uldsenee hiiwel tal orchuulgiig n ugnu gd baritsaaldag ym uu yaadiin. Bi ch gehdee orchuulgaa avchd munguu ugsun l duu. tiim n gehdee hovor bhooo
За хө одоо орчуулга гэвэл намайгаа санаж байгаарай хө,
DeleteЗаа наана чинь ёстой барууны сэтгэлгээ монгол сэтгэлгээ 2 зөрөөд байна. Уг нь хамгийн үнэнч сайхан ард түмэн 90 оноос хойш сэтгэлгээ ёстой гутлын алчуур болж гүйцлээ. Тархи ажилладаггүй хүмүүсээр дүүрлээ. Одоо энэ ард түмнийг буцааж босгох хэрэгтэй байна даа. ТБ чи мессенжер ч юмуу нүүрном хаягаа надруу илгээгээрэй. Амжилт.
ReplyDeleteХарин тиймээ одоо сумын төвөөс бүр өрх гэр бүлээс л эхлэмээр санагдаад байна даа,
Deletetemeechinbusgui@gmail.com
Хиа хиа хиа гэх нь ч хаашаа юм. Мэнд ус мэдкээд ороод ирлээ. Сайн суужийнуу. Сайн сууж байна аа. За дараа тааръяа бака :p
ReplyDeleteСайн сууж л байгаа шүү дээ, блог млогоо бичээд энэ гэртээ эзэн нь бай л даа, үерхэлдээ үнэнч бай л даа, (нэг орж ирхээр нь сайн загнаад авья байз гэсэн ккк)
DeleteХүндэт ноён / хатагтай,
ReplyDeleteСайн уу, та бөөрийг худалдаж авах эсвэл зарахыг хүсч байна уу, UBTH эмнэлэг O + ve ба A + бөөрний хандивлагчдын хэрэгцээ шаардлагад ямар нэгэн паспорт шаардагдана. Хэрэв хэн нэгэн нь хандив өгөх эсвэл худалдан авах хүсэлтэй бол манай имэйлээр и-мэйлээр дамжуулан бидэнд хандаарай .. id_ doctorcollins3@gmail.com
Доктор Коллинз
Whatsapp_Phone дугаар: +16106343682