Англи хэлээ сайжруулах галзуу төлөвлөгөөгөө боловсруулчихлаа хонгоруудаа.
Одоо жаахан нухац, суурь сайтай үзнээ. Тэгэхээр би нь одоо шинэ ном, сурах бичиг гаргаж тавьснаа хэлээ сайжруулна гэмээргүй байна.
Юу вэ гэхээр 2.5 жилийн өмнө үзсэн бүх хичээлүүдээ дахин нэг сэргээж харах нь хамгийн үр дүнтэй юм байна. Энд би Англи хэл сурах тухай гээд хувийнхаа өчүүхэн туршлагаас бичсэн байна.
За яг дээрх бичлэг дээр дурдсан бүх номоо эхнээс нь дуустал нь үзээд дээрээс нь Oxford-ийн Advanced Learner's Dictionary-г барьж авч үзэх ёстой. Энэ толь бичигийг жаахан эдэлгээнд оруулья даа тиймээ.
Тэгэхээр та нар минь бас өөртөө байгаа сурах бичигүүдээ, олон жилийн өмнө худалдаж авсан номнуудаа гаргаж ирээд тэгээд бүгдийг нь нэг хараад, өмнө нь үзсэн байсан ч гэсэн төлөвлөгөөндөө оруулаад дахиж үзээрэй.
Би өнөөдөр Idioms in Use гэдэг номныхоо эхний хичээлийг үзсэн чинь юу вэ бараг 70 хувийг нь мартчихсан тууж байна шүү дээ. Тэгэхээр дахин давтан сэргээж л үзэх хэрэгтэй юм байна гэж хатуу шийдлээ.
Энэ хэдэн номон доторх зүйлээ дээш доош нь гаргаахгүй мэдэж байвал за тэгээд болоод явчихын биш үү айн.
За одоо тэгээд сураад байна даа сураад байна. Сурах тусам л улам их сурмаар амт ороод байх юм даа.
За тэгээд хамтдаа үзэж тарна биз дээ. Хамтдаа амжилт өөдөө тэмүүлцгээе нөхдөө. Бид чаднаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Чамаар бахархаж байна шүү. Ийм олон ном судлаад л
ReplyDeleteХэ хэ хэ баярлалаа
DeleteChi zugeer zun 2-3 sar neg gazar customer serviceer ajillchih tegee l english chine calibrated saihan bolchihno. Odoo chinii english tal dutuu nomnii suuritai bodit amidrald mash tohiromjgui hachin yum baigaa. 90% surguuli tugssun gadaad oyutnuud bugd tiimerhuu baigaa yahav ugshmal englishtei enetheg, pakistan, afrik zaluus bol shal uur. Esvel nileen huntei hariltsdag ajild saihan nuuremgii tuugaad ajillachih heregtei tegeed daraa n jinhene job huntingaa hiivel sain baih.
ReplyDeleteОдоо ёстой гоё дуудлагатай шаг хийсэн л хэлтэй болмоор байнан, харилцаа холбоо тогтоож байаа ч гэсэн хэл маань нэг л болхи санагдаад байгаа, сайжруулнаа,
Delete