Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 25 April 2015

Зүүгдсэн нь бас зүүсэн нь

Ер нь галзуу ганц гадаад хэлтэй л больё. Бусад нь ч яахав ванлий.


За ингээд 2 жил сурсан мэдсэнээ дүгнэхээр мэдэж одоо янз янзын л юм гадарладаг, ойлгодог боллоо. Одоо ажил дээр гарч байгаал үзэж тарна шүү дээ.

Тэрнээс гадна энэ 2 жил миний сурлаганд нөлөөлж байсан зүйл бол нөгөө л Англи хэл шүү дээ. Шалгалтан дээр мэдэхгүй үг ялангуяа үйл үг гараад ирвэл тэгээл будаа. Бүр нөгөө үгийг чинь таах гээд үзнэ шүү дээ.

Гайгүй багш нар утгыг нь хэлж өгнө гайтайхан нь бол чи намайг шалгаад байна уу би чамайг шалгаад байна уу ухааны юм хэлнэ.

Одоо тэгээд ажил дээр гараад шууд л үзэж тарна гэхээр бас нөгөө дутмаг ядмаг Англи хэл маань санаа зовоож байнаа.

Одоо 5 сард амарч аваад 6 сараас эхлээд ажил төрөлд ортлоо, наагуур цаагуур бичгийн Англи хэл, бүр гүн гүнзгий энэ тэр судлаяаа.

Манай мэргэжил чинь одоо бодлого, журам их боловсруулна. Ядаж нэг бодлого, журам алдаагүй тасарсан Англи хэлээр биччихдэг энэ тэр болох хэрэгтэй байна.

Ганц сайн хэлтэй болчихвол за тэр Франц хэл энэ тэр яахав. Ойлгодог, ярьдаг байхад болно.

Хоёр жил бол би чухам Англи хэлэндээ мундаг хүмүүсээс зүүгдлээ. Аан Ирак эгч, Украйн, Иран хүүхэн энэ тэрийг бол зүүлээ. Юм юм л боллоо.

Пакистан охин бид 2 нэг бие даалтын ажилаа хийгээл аймаар засч засч очсон чинь манай багийн Араб 3 залуу үзсэнээ хүүшээ ямар их алдаатай юм бэ гэснээ тачигнатал засдаг байна шүү. Яг л надтай адилхан тэндээ их сургууль төгсөөд ирсэн хүмүүс шүү дээ.

Хор шар хөдөлж байгаам чинь. Яа яа яа чамайг даа гээд л...

Манай ангийн Нигер улсын залуу хүртэл миний алдааг засаад явчихна. Тэгэхээр бүр ёстой больёоо гэтэл нь сурмаар санагдаж байгаам чинь.

Юм ер нь тэгээд сурч барна гэж байхгүймаа тээн. Сураал байвал тэгээл сураал байх бололтой юм. Бас хэл тэгж байгаад нэг түвшинд ирчихээрээ бас дээшээ ахих гэж их ажил болдог юм шиг. Чамайг ёстой цоолоод гарнаа.

Одоо бүр шар гозойгоод Oxford-ийн Англи-Англи толь бичиг барьж аваад эхнээс нь үзээд, судлаад, мэдэхгүй үгээ мэдээд явчихмаар санагдаж байна шүү.

Тэгж байгаад ёстой галзуу төлөвлөгөө боловсруулаад үзэж тарнаа. ТБ чаднаа.

10 comments:

  1. TOEFL 90 onoo changa sonsogdoj bnoo. Getel ta 90-s deeshee avaad deer ni suraad tugsuud bas english asuudal bolood geed bgaag harahad heliig yostoi surch duusdaggui bololtoi dogoo. Huuheddee buur held orohoos ni zereg surgaad yavchuul yaadag yum bol doo. Daraa ni bas surah gej zudrehgui amar shde. Nigeria shig.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ сурчихлаа л гэж бодсон чинь байдаггүй ээ хө. Одоо нэмж яаж овоо болгох вэ гэж бодсоор л ...

      Delete
  2. Хөөх чи минь одоо англи хэл дээр алдаад бгаам бол би чинь одоо яанаа ккк. Би чинь одоо тоэфлийн 100 оноо гэдэг чинь англи хэлний төгс мэдлэг гэж баясаад яваад бгаа шд ккк. Манай багш нар бол мэдэхгүй үг гарч ирвэл намайг аягүй харж үзнээ. Би ч чаддагуудаа хийж бгаал чадахгүйнуудаа үлдээж бгаал багшийгаа дуудаал асууж өгнө шдээ. Манай багш нар эхлээд тайлбарлах гэж үзнэ, тэгээд англиар хэлнэ, тэгээд англиар тайлбарлана тэгээд ч ойлголцохгүй бол чамд толь бичиг бгаа юу гэдийн хэхэ. Тэгсэн манай ангийн охин чи багшаас би улсын шалгалт дээрээ толь бичиг хэрэглэж болох уу гэж асуу зүгээрээ гээд бгаан ккк би ч арай даварсан хэрэг болох блгүй гэж бодоол инээгээд өнгөрсөн чинь дараа нь чи асуусан уу асуугаачээ гээл бсан. Одоо бас бие даалтуудаа яаж бичдийн бгаан багш ойлгох уу би ойлгох уу ер нь хүн ойлгох уу л юм болох бх даа ккк

    ReplyDelete
    Replies
    1. Манай энд толь бичиг хэрэглэхийг зөвшөөрдөггүй ш дээ. Сайн асуугаарай. Ер нь тэгээд хийе бүтээе гээд зүтгэж байтал болдог юм байна зүтгээд байгаарай.

      Delete
  3. peeeh chini mini aldaj bna geheer miniih yuu boloh we, yaanaa ene english heliig, yaaj surnaaa. nzushla zawtai blhroo FB orood ireerei. deeriin msg g n haraad hariu ugch amjaagui sorry. nz n aimaar ih ajiltai, FB bol zugeer l achaalal gej aimaar nz n

    ReplyDelete
    Replies
    1. Найз нь нээх сайн бишээ, сайн ойлгоно тэгээд одоо бичгээ л сайн сайжруулах хэрэгтэй байна даа.

      Delete
  4. Галзуу төлөвлөгөөгөө гаргаад бидэнтэйгээ хуваалцаарай. :)

    ReplyDelete
  5. Яанаа, яаж англи хэл сурнаа :P

    ReplyDelete