Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 25 January 2015

Нүдний шил бид хоёр

Нүүрэн дээрээ зүүгээд явж байж энэ шилээ энд тэнд хаячихаад байхымаа энэ хүүхэн.


Эд материалыг за хөөрхий минь элэгдчихэж одоо нэг сольё доо гэж бодонгуут энэ эд материалууд надад гомдоод харцаа буруулды ш дээ, нээх тунимхай.

Тэгээд саяханаас за энэ шилээ нэг сольё доо гэж бодонгуут л маргааш нь хаана тавьсанаа мэдэхээ байчиж байгаам чинь.

Одоо жишээлбэл дээр нэг эгчийн машинд суугаал явах хооронд буухдаа шилээ суудал дээр нь тавьчаад буучихсан байвал яах уу? Ядаж тээн голын хайрцаг энэ тэр дээр нь тавьдаг байгаа даа.  Бөгсөөрөө сууж байсан суудал дээр нүдний шилээ тайлж тавиад буугаад ирдэг ийм сонин содон хүүхэн байна уу та минь ээ.

Эгч мундаг юм болхоороо сайхан хадгалж байгаад өгч байгаам чинь. Тэгээд нөгөө эгчээс аваал маргааш нь найз хүүхнийдээ оччоод гараад явж байсан нүүр хавиар юм хум нөмрөөгүй ч юм шиг эвгүй байсан чинь байхгүй нөгөө шил.

Нөгөөдөр нь хичэлэээ тараад найз хүүхэндээ ажил болж болж хоёулаа метроны шугам дээр уулзаж өгөлцөж авалцав.

Маргааш нь хичээл дээрээ сууж байгаал лекцийн танхимд орхиод гарааский. Хонк Конг хүүхэн араас орилоод, үгүй ээ чи нээрээ ямар орон гаран болцын бэ л гэхийн. Хэн мэдхэв дээ энэ чинь одоо.

Тэгэхээр нь одоо бүр болиод хуйтай нь цүнхэндээ хийгээл гишгээд байгаа. Бас нэг газар мартаж бөөн ажил болохгүй юмсан л гэж боджийн.

Одоо тэгээд ам өчигөө өгчихий, сургуулиа төгсөөд, ажил хайж олоод анхны цалин , за худлаа нэлээд хэдэн сарын дараагийнхаа цалингаар л чамайг солих байх. Бусдаар бол одоо чи надад хэрэгтэй байна нүдний шил мээнь.

Хүмүүсийг хараад байхад нүдний шил нь хамар дээрээ тогтоостой нүднийхээ өмнө байж байхын. Миний энэ шил байхгүй, бүр хаа хамаагүй тэнэж явахын.

Муу эзэнтэйнх юмуу, ухаалаг шилтэйнх юмуу бүү мэдээ бүү мэд. Би бүр заримдаа гэнэт шил байхгүй байна гэж мэдэнгүүтээ Хонк Конг эсвэл Итали хүүхэн рүү хардын. Шил нь байж л байдын нээх гайхмаар...Гэтэл минийх байхгүй болцон байж байдын нээх сонин...

2 comments:

  1. End tend taviad martdag geheer haraa bas ih muu bish bololtoi. Bi bolohoor shilgui bol buh yum buudiigeed yum olj harahgui sh dee. Harin zarimdaa shilee zuuchiheed haigaad baidag tal bii.

    ReplyDelete
  2. Харин тиймээ. Холын хараа л жаахан тийм. Бусдаар бол дажгүй шүү. Лекцийн танхимд орхоор самбар дээрхийг сайн харж чаддаггүй юм.

    Энд ирээд алсын байраа ширтэхээ байснаас боллоо гэж дүгнээд байгаа хэ хэ хэ.

    ReplyDelete