Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 7 January 2015

Баярлалаа

Монголоос хүмүүс мэндчилгээ дэвшүүлээд сэтгэл хөдлөөд нэг ая дууны хундага өргөчихдөг юм бил үү дээ.


Ойрд өглөө босоол энэ дууг сонсоод байгаа. Хөөрхөн донжтой гэдэг нь.



Яасан ч хөөрхөн хөөрхөн юм бичдэг юмб дээ энэ хүмүүс. Би ч их амархан юманд баярладаг, хумсын чинээ зүйлд хотойтлоо сэтгэл ханадаг хүн дээ.

Өнөө шөнө энэ их олон мэндчилгээг нь уншаад унтах шинжгүй ээ. Сэтгэл хөдлөөд юу юугүй вальс эргэмээр хэ хэ хэ.

Насны намба энэ тэр тогтох гэдэг ч бил үү тэгээд энэ өндөрлөгөөс хэдэн үг хэлий дээ хэ хэ хэ.  (Ам хамраа арчаад хоолойгоо засав) Юу л даа. Энэ дууны үгэн дээр гардаг шиг л юм хэлэх гэсэн юм.



Бодоол байхаар зэрэг хүнд ер нь хүнээс өөр нандин зүйл хаа байнаа. Юун тэр эд хөрөнгө энэ тэр тиймээ. Хүн хүнээ хайрлаж, хүн хүндээ хайртай явбал ай даа тэгээд хүн бүхэн л аз жаргалтай явах байх даа.

Би одоо өөрөө гэгээрээд дууссын байлгүй, хүн жаахан эвгүй юм ярихаар найз минь жаахан гэгээлэг, өөр талаас нь харвал ийм сайхан, тийм гоё байж болно энэ тэр гэж ярьдаг болсон байна лээ ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха. Энэ чинь одоо том дэвшилт биз дээ.

Дараагаар нь хүний сэтгэлийг ихэд олон талаас нь хардаг болчихоод байгаа. Хүн эд хөрөнгөгүй, гар дээрээ таван цаасгүй байж болно. Тэгвэл тэвэр дүүрэн, сэтгэл бялхам, зүрх догдлом их сэтгэлтэй байхад бусад бүхэн сайхан байх болно гэж итгээд нүдээ аниал зүтгээд байгаа.

Хүнд сэтгэлээсээ хандаж, хумхын тоосын чинээ зүйлийг ч сэтгэлээсээ хардаг, үнэлдэг бол энэ их агуу шинж чанар юмуу даа.

Хоёр хоногийн өмнө ээжтэйгээ яриад бид 2 бие биендээ урьдчилаад мэнд хүргэчихсэн. Миний хөөрхөн ээж нь өглөө гимнастикаа хийгээл, ач нараа хараад л, дуу аялаад л , хааяахан муу охиноо саначаал тэгээл гялалзаж байгаа мундаг ээж шүү.

Маргааш нэг амарч аваал нөгөөдөр хичээлдээ марш. 4 улирал хичээлийн ард гарлаа. Одоо ганцхан юу  юм бэ тээн. Инээж байгаад давна биз дээ. Гэхдээ энэ удаа бүх хүчээ шавхаад илүү их хичээх, шамдах ёстой.

Мэндчилгээнүүддээ дарагдаад эхнээс нь баярласан талархсанаа илэрхийлэхгүй бол болохгүй нь. Сайн сайхан саар бүхний үзүүрт зогсож байдаг, жаргал зовлонг минь бүгдийг хуваалцдаг уншигч болон блогчиддоо талархлаа. БАЯРЛАЛАА.

Миний бичлэгүүд хичнээн цаг хугацаа, орон зайг туулж танд хүрч, баяр баясал гунигийг алинийг нь авчирдагийг би таашгүй.

Тэмээчин Бүсгүй

2 comments:

  1. шинэ оноо сайхан өнгөрөөсөн үү кэкэ бологоор чинь орох дуртай шүү

    ReplyDelete
    Replies
    1. Сайхаан, баахан л ууж идсэн. Ууж идсэнээрээ болдог бол ч явж өгсөөн хэ хэ хэ. Баярлалаа. Өөрөө бас блогоо бичээрэй.

      Delete