Нэг мэдсэн ганцаараа нэг шил оргилуун дарс уугаад шинэ он гаргачихсан байдаг байна шүү.
Амралтаараа бүтэн жилийнхээ спиртний дутагдалыг нөхөх шиг боллоо. Уулзалт, хоол унд гээл нэг аяга шар айраг авч уусаар байтал бүр юу болов энэ чинь одоо. Гэхдээ бүгдийг нь дуусгасан нь их цөөхөн.
Одоо Төрсөн өдөр мөдөр гэж цэнгэхгүй бол Хонхны баяр болтол спирт энэ тэр бол хойшоо л юм байна. Нээх сайхан вальс эргэмээр л байхын. Энэ ч Монголд очоод биелэгдэх хүсэл бололтой.
Ирэх 7 хоногт хичээлтэй гэсэн чинь үстэй толгой арзайжийн. Одоо гүрийнэ дээ гүрийнэ. Нээх сайхан намраараа налайж байгаад он гаргачихлаа. Одоо харин аятайхан зөөлөн цастай байж байгаад хавартай золгочих юмсан. Өөрөө хийчих юм шиг ярьж байна уу тээн.
Цаг хугацаа мөн чиг хурдан юмаа. Уг нь гоё еэн. Хөгширч байгаа гэж бодохоор жаахан жуумалзмаар...
2015 онд хувь, хувьсгалын их олон ажил төлөвлөлөө. Ёстой биелүүлээд биелүүлээд явчихна гэж боджын. 2015 он аз жаргал амжилт бүхний дээдээр бэлэг барьна гэдэгт итгэж байна.
Мартсанаас 2015 онд энэ гэрээ мартсан хэдэн гэсэрүүдийг олох юмсан даа. Ухна унасан баатар, Гилин Хатан, Дамдаа, Гуталчин, Хүн Санаа гэх мэт хүмүүс блог амьдралдаа эргэн орж, уншигч болоод цахим товчлуур нэгт биднээ баярлуулаачээ гэж Бурхан гуайгаас хүсэх байна.
Өө нээрээ саяхан би оны сүүлээр нэг блог уншигч эгчтэй таараад. Бүтэн жилийн минь энергийг өгөх шиг болсон. Миний охинд юм бичих авьяас чадвар үнэхээр байна, тэр үг хэллэг зураг хөрөг, Монголоо гэсэн сэтгэл сэтгэмж гээд л... Бүр нэг тийм мяндас зөөлөн уярам сайхан үгийг надад хайрлалаа ш дээ. Урам гэдэг чинь бал бурамнаас ямар илүү их, асар том үнэ цэнэтэй юм бэ.
Мэдээж бүх бичвэр энэ тэр гоё сайхан байна гэж байхгүй. Сайн муухай юм зөндөө л байгаа. Гэхдээ үүн дотор хүний сэтгэлийг хөндөж чадсан өчүүхэн юм байгаа гэж бодохоор бүр нэг баясал сэтгэл урам төрөөд байхымаа.
Зуу насаа наслаад Зургаадай таяг тулаад явж байх үед энэ төр засгийн шийдвэр энэ тэр өөрчлөгдөөд гавьяат блогчин гэсэн цол тэмдэг гаргачихвал тэгээл би авлаа ш дээ. Мөн биз дээ. Бусад нь яахав, ванлий юмаа хө.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment