Түрүү семестэрт би ангийнхнийгаа багийн ажил дээр манай баг болчих гээл баахан гүйсийн.
Тэгсэн энэ семестэрт би гэдэг хүн чинь за хүн гуйж төвөг гээд сууж байсан чинь намайг хүмүүс чинь ТБ манай багт орчих, манай багт орчих гэж гүйж ирээд, би бүр бод идсэн ноён шиг л сууж байна.
Бүр манай ангийн Канад, онц сурлагатан залуу над дээр гүйж ирээд, ТБ чи манай багт байгаам байна ш дээ, утасны дугаараа өгчих гэхээр нь үгүй ээ би танай баг биш гээд явуулчихлаа.
Манай ангийн охидууд тэрүүгээр Канад залуугийн багт орчих гээд араас нь гүйгээд ва ха ха ха ха ха. Нөгөөх нь би тэрэнтэй энэнтэй орно гэж байгаа харагдсан.
Тэгсэн нөгөө Канад залуу дахиал гүйгээд ирдийн. ТБ чи манай багт байна ш дээ, энэ хар гэж авдын тэгсэн чинь одоо тийм мундаг залуугийн багт орчихсон байдын байна.
Манай Пакистан найз хүүхэн л миний нэрийг бичээд гүйгээд байгаа харагдсын. Тэгсэн харин онц сурлагатаны багт орсон байна шүү.
Түрүү семестэрт ханын сонингоор уралдаад, Канад залуугийн баг түрүүлхээр нь би за дараа семестэрт энэ залуутай нэг баг болж бие даалтаа хийх юмсан гэж мөрөөдөж байсын. Тэгсэн чинь мөрөөдөл биелдийн байна хүмүүс минь.
Манай ангийн Канад залуу аягүй мундаг. Манай сургуульд төсөл дээр ажиллана, бас сайн дурын ажил хийнэ. Дээрээс нь оюутны зөвлөлийн гишүүн.
Жинхэнэ утгаар нь үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимийн залуу гэдгийг харуулж чаддаг. Яриа энэ тэр нь ёоо ёоо үнэн гоё ярина. Дуу хоолой энэ тэр нь тёнор гээл бодчих ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Манай Хонг Конг хүүхэн түрүү семестэрт Канад залуутай нэг багт орж бие даалтаа хийгээд хамгийн өндөр оноо аваад бөөн баяр байсан. Өчигдөр би санамсаргүй тэр залуутай нэг багт орсон гэсэн чинь бөөн баяр.
Энэ залуу оюутны зөвлөлийн гишүүн юм болохоор янз янзын мэдээлэл их өгнө. Би нэг хэдэн минутын ч юмб дээ, улс орон танилцуулдаг юм байвал би эх орноо танилцуулна шүү, бас бүжиглэж ч болно гээд захиалга өгчихсөн байгаа. Би бодож байгаа л гэдгийн, нээх хөөрхөн.
Төгсөлтийн баярхуу юм хийнэ гээд өнөөдөр тэгдийн. Тэрийг нь сайн асууж байгаад хайртай Монгол улсаа сурталчлах юмсан. Алтан боломж шүү дээ энэ чинь одоо.
Тэгээд өчигдөр бодож байсан чинь би энэ залуугаас урлаг уран сайхны юм байвал орно шүү л гээд байдаг. Мань хүн надаас энд тэнд сайн дурын ажил байна, орохгүй биз л гээд байдын. Хоёр том соёлын ялгаа, дээрээс нь би гэдэг хүний юм сурдаггүй зан.
Өнөөдөр бүр ёсыг бодож нэг удаагийн сайн дурын ажилд нь би явьяаа гээд захиа бичлээ ш дээ. Тэгэхгүй бол энэ Монгол чинь одоо дуу хуур, бүжиг наадам л гээд гүйгээд байхын гэж бодуул хэцүү биз дээ та минь ээ кккк.
За ингээд сэргэлэн шувуухай нь номтой цүнхээ үүрээд, хичээлдээ гүйгээл байжын даа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Хэхэ. Чи ч бас урлаг уран сайхантайгаа. Би бүр таг шд тэр талаар.
ReplyDeleteЛаг хүүхэдтэй нэг баг болох бас хэрэгтэйн бна лээ шүү. Би бас нэг хичээл дээр 3,3аараа баг болох болоод. Би ч за одоо намайг авах баг олдохгүй ээ гэж бодож бсан чинь манай ангийн бас нэг онц сурдаг охины багт ороод. Би ч бараг юм хийгээгүй ээ айхын бараа идэхийн нэмэр гээл хажууд нь хэдэн өдөр суусан хэхэ. Тэгээд бие даалтан дээрээ сайн оноо авсан шд.
За амжилт хичээлээ гялалзуулаарай
Урлагийн тайзан дээр нүүр хагарч явсаных юм байна байна ва ха ха ха.
DeleteНамайг нөгөөдүүл чинь илтгэлээ тавих уу бичиг цаасны ажил хийх үү гэхээр нь бичиг цаастайгаа зууралдьяаа л гэсэн.
Мундагуудын өмнүүр ороод юүхэв зүгээр.
mundag yumaa : ))). buruu bicheed ustgachihlaa kkk
ReplyDeleteЗүгээрээ хө. Юу нь мундаг байхав дээ. Алтан дундаж л хүн би чинь ккк.
DeleteКанад залуу өмнө жил чамтай л нэг болох юм шүү гэж бодож дээ :p
ReplyDeleteЭвий дээ тэр үгүй байхоо. Миний нэрийг мэддэг нь л их юм гэж бодоол явжайдийн ш дээ би нь кккк.
DeleteSain duriin ajil hiij uls ornoo taniltsuulj bas bolno shuudee. Mongolchuud niigmiin iim ih idevhitei, ih undur uhamsartai geed :)
ReplyDelete