Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 29 November 2014

Дин дон

Сарын эхээр КК том ...нийхөө зургийг тавьж цахимд тэсрэлт хийсэн бол сарын сүүлээр би Монгол Бичигийн цахим хуудсанд түрүү 7 хоногт Монгол бичигээр тэмдэглэл хийсэн лекцээ тавьж тэсрэлт хийв ш дээ ва ха ха ха ха ха ха.


За тэр наргих яахав. Манайхан нээрээ ёстой нэг нэгнээ дэмждэггүй доош нь хийх дуртай хүмүүс юмаа. Энэ ёстой Өвөр Монгол хүн байна. Монголчууд ингэж гоё бичиж чадахгүй л гэж байгаа бололтой юм. Авввввввввввввввввв ёстой дүрэлзээл явчлаа. Юу ч гэмээр юмб дээ тээн.

Баахан бие даалт маалт, багийн ажлын доороос сугарах гээд сууж байна. Бас болоогүй ээ нэг үлдчихсэн байгаа. Хийнэ дээ гээл сууж байна. Энэ семестэрт 4 багийн ажлын 2-ыг нь би удирдаад 2-т нь би чирэгдээд таарлаа.

Багш шууд үсгийн дарааллаар тоо уншуулаад хуваарилчихдаг болохоор сая нэг багт баахан Канадуудтай нэг бүлэгт орчихсон чинь би бүр зарим зүйлийг нь техник, хүний сайхан сэтгэлээрээ бөглөж гарч ирлээ шүү дээ. Бас л эвгүй шүү дээ.

Миний удирддаг хоёр нь их гоё. Нэгт нь хоёр Нигер, Ирак эгч 3. Нөгөөхт нь манай Украйн, Иран хүүхэн бас нэг тэр доошоо тэнгис мэнгистэй ойрхон байдаг улсын хүүхэд. Нэрий нь мартчихжээ. Нэг юм хэлээл байсан.

Удирддаг баг дээрээ яах вэ гэхээр за та нар энийг энийг хий би үүнийг хийнэ гэж хуваарилчаал ирэхээр нь тэр чинь энэ чинь буруу байна гээл сууж байлаа. Манай 2 Нигер их сайн ажилласан хөөрхий минь. Намайг тэгдийн, ТБ чи битгий сандар, амьдрал тийм хэцүү биш ш дээ гээл гүйгээд байна, хөөрхөн.

Өчигдөр бид 4 хийсэн ажилаа багшид явуулчихаад, орой гэртээ байж байтал Ирак эгч зурвас илгээжээ тэгсэн чинь бид сайн ажилласан одоо би сайн залбирна, тэгээд бид өндөр оноо авах болно гэсэн шүү дээ. Залбирч малбирдаг хүнтэй нэг багт байх чинь яасан сайхан юм, ар нь түүз гэдэг шиг л санагдаж байлаа шүү дээ.

Манай нөгөө хэд бол яахав тэгээд болно л байх. Би нөгөөдүүлийн хийсэн юмыг базаж тавьна, бас найруулна, форматлана гээл сууж байгаа. Тэр болчих байх.

Миний нөгөө нэг чирэгддэг багт бас баахан Канадууд, харин нэг Хятад хүүхэн байж дээ, хамтдаа хөтлөлцөж гарч ирлээ. Хийсэн ажилаа дүгнэж тайлагнах ёстой байсан юм. Ярих марих дээр би бол сайхан ярьчдын. Цаасаа харж уншдаг Канадуудын хажууд миний зэрэглэл өндөрсөөл явчиж байгаам.

Одоо 5 шалгалтын ард гарчихвал авввввввввввв амарлаа ш дээ. Ёстой баахан олон ном уншина гээд бэлдчихсэн байгаа. Бас нөгөө Өвөр Монгол найзтайгаа жаал гадуур тэнэнэ дээ.

Аниатай дээр ярьсан чинь чи ганцхан сар гүрийгээд аягаа угаахгүй юу. Мөнгө нь хаачхав л гэж байна лээ. Төвөг ч юмуу даа. Хэдэн малын буян байхад гээд өнжий дөө.

За өөр юу билээ. Нээх их юм бичмээр байсан чинь аан тийн. Манай шавь ёстой гайхалтай мундаг уншдаг болсон. Үгсийн сан нь их нэмэгдсэн. Дүрэм бол хэцүү. Яриа бас тийм сайн биш. Гэхдээ ерөнхийдөө мэдээж зөндөө их сайжирсан. Хичээлээ өнгөрсөн 7 хоногт амраалаа. 1 сард буцаад эхлэнэ, шалгалт шүүлгээ өгье дөө тиймээ. Бид 2 нэг ном дуусгасан. Одоо ирэх семестэрт бас нэг ном дуусгана.

Төгсчихөөд энд ажиллавал мөн сайхан байна шүү. Би Монгол хэлээ сайн болгомоор байна л гээд байгаа. Манай шавийн дураар болно гэж юу байхав.

За за шалгалтандаа бэлдэхгүй блогроод суугаад байхаар нээх нүгэл хийчихсэн юм шиг санагдаад болдоггүй ээ. Шалгалтуудаа онц өгчихөөд орж ирж баахан юм бичий.

Та нар бодвол шинэ жил мил гээд бэлдээд сүйд байлгүй. Нээрээ эндхийн Монголчуудын шинэ жил болно гэсэн байна лээ. За төвөг ч юмуу даа. Номоо уншаал сууж байдымуу даа. Уг нь сайхан вальс эргэмээр л ...

За за үг олдож үхэр холдлоо...

4 comments:

  1. Тэр монгол бичиг тасархай бна лээ. Чаддаг юмаараа гайхуулах ч гоё юмаа би хэдэн гадаад үсгээ ядаж саная даа гээл суужийна. Хүмүүс янз янз дөө. Би тэр фб мүүкээр хүн амьтантай хэрэлдээд суудаг хүмүүсийг гайхдийн. Юун ажилгүйн нтр гээд хаха. Наана чинь би одоо тэр хүмүүсийн хэрүүл хийж үрдэг цагийг фб-ээр тоглоом тоглосон шигээ үрж суужийгаам чинь хаха

    За шалгалтуудаа онц өгөөрэй. Би бас онц өгнөө л гэчихсэн сууж бгаа. Хаха багш нь буруу засаад ч хамаагүй надаа онц тавиасай гээд бгаам бишүү

    ReplyDelete
    Replies
    1. Чи ч ёстой сайн тоглож байх шиг байна лээ шүү. За шалгалтуудаа онц өгөөрэй. Би ч одоо заримнаас айсаар л гарч ирсэн. Одоо дүүрсээн дүүрсэн. Багш нь буруу засаад онц гаргаасай билээ хэ хэ хэ.

      Delete
  2. Amjilt nzaa. nz n bas sayahgan neg gazar (guesthouse) manager gdg alban tushaal hagas buten saind hashij bdg garsoon. zahiral emee hogiin zan gargaad.
    Maniahan Fb-r sain herelddii shdee, manai duu endhiin oyuutnii holboonii group dr surah tuhai asuult asuusan hen ch hariulgui, heruul deer n 100 garan commnet tsagiin dotor irsen bsn gd gaihaad bsn. Yuuns heruul uduh we gd otood suuj bdg bhaa xaxa.

    Shalgaltaa onts uguurei

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Нээх гоочилсон улсууд л энэ ФБ-т дүүрэн байхым даа. Нэг сар ажил хайж хийх гэсээр байтал амралт дуусах байх гэж бодоол байна. Баахан ном уншуул унтаал амрахаас. Чамдаа бас амжилт.

      Delete