Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 10 December 2014

Амарсаан

Өнөөдөр сүүлийн шалгалтаа өгөөд ангиас гарсан чинь нуруун дээрээс шуудайн чинээ том ачаа аваад хаячих шиг боллоо.


Энэ семестэрт ямар их ядраваа. Ёстой л уначихсангүй.

Ямар ч байсан шалгалтуудаа өгөөд дууссан, зарим нь бол үстэй толгой арзайлгамаар аймаар л байлаа. Чадах чинээгээрээ л бодож сэтгэж тоолж гарч ирлээ.

25-нд дүн гарна. Тэрнээс наана тэгээд жаахан сэтгэл зовьноостой л байна. Гэхдээ ямар ч байсан  хичээл харахгүй түр амрана гэхээр сайхан байна.

Манай энд чинь жаахав жавартайг эс тооцвол ногооноороо л байна. Ирэх 7 хоногоос цас орох сурагтай. Шинэ жилийн өмнөхөн л цас ороод за тэгээд хаваржингаа л зууралдана даа.

Бүгдий нь дуусгасан
Бичиг хэргийг ёстой нэг уулаа. Боодол шугамтай цаас, баахан тодруулагч, бал дуусгалаа. Хөөрхий муу хуруунууд маань сурч байгаан байлгүй. Нээх янгинасангүй семестэр дуусгалаа.

Түрүү 7 хоногт шалгалт өгөх ангийн үүдэнд хүлээх зуур
Шалгалтаа өгч дуусаал энд тэндээс хүн дуудчих вий гэсэн шиг л гэрийн зүг давхина шүү дээ. Бушуухан ирж л дараагийнхаа шалгалтыг унших гээд хэдэн өдөр галзуу мэт байв.

Лекцнийхээ сүүлийн 30 минутыг МБ-ээр тэмдэглэж үзлээ
Нэлээд дадлага хийхгүй бол үсгээ бодоод бас нэлээд алдсан. Гэхдээ бас өгүүлбэрээс үг тэмдэглээд авсан.
Их гоё байсан
Монгол бичигээр дээрээс доош бичихээр нээх тийм сайхан одоо юу гэхийм дээ сэтгэлийн цэнгэл эдэлдэгий ш дээ.
Аугаа сайхан бичиг юм даа
Монгол Бичигийн цахим хуудсанд бусдад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор лекцээ тавиад, нэг хөөрхөн хүүхэд би сайхан бичиж сурмаар байна, таны шавь больё гээд ороод ирлээ. Өө би чинь одоо бас тэгж гоё бичдэг нь биш шүү дээ гэсэн чинь заавал таны шавь болмоор байна гэнээ. Тэгэхээр нь шавьсаг хүн юм болохоороо за л гэчихлээ.

Хүмүүн Бичиг сонины газраас зохион явуулдаг Монголын сайхан бичигтэн уралдаанд шавь орно гээд бид 2 алсын зайнаас үзэж тарах санаа байна даа.

Одоо амралтаараа баахан ном уншия гэж бодоод сууж байна. Манай энд чухам л сайн зарагдаж байгаа номнууд юм байх. Юу ч гэсэн эхлээд энийг дараа нь үүнийг за тэгээд дараа нь нөгөө олон бичгийн Англи хэл мэл сайжруулдаг ном момоо уншина даа.

Ганцхан сар юу байхав дээ нэг өглөө босоход л маргааш хичээлтэй гэж байх байлгүй. Манай ангийнхан 2 сараас ажил хайж эхлэнэ гэнээ. Би одоо дагаал намирдаг л байх.

Эндхийнхэн чинь Linkedin их ашигладаг болохоор түүнийгээ л нэг сайн сайхан болгоод авья гэж бодож байна. Манай сургууль энэ хуудсыг яаж ажиллуулах, ямар мэдээлэл оруулах бүр цаашлаад мэргэжилийн зураг хүртэл авч өгдөг гээч. Даанч миний зураг нэг л сэтгэлд хүрээгүй өөрөө л нэг юм болгохоос.

Намар нэг романчиклая гэж бодсоороо байгаа л энэ
Намар ганц л ийм зураг авч амжлаа. Эндхийн намрын өнгө ч ай даа мөн гоё шүү дээ.

Өвөр Монгол найз хүүхэнтэйгээ сугадалцаал баахан гадуур тэнэнэ дээ. Нээх мөнгөтэй хүмүүс шиг л энийг шилж, тэрийг гоочилж явсаар үдшийн бүрийд нээх ажил хийсэн шиг дуу алдаал гэртээ ирээл тээн...

6 comments:

  1. За чинь минь амарч авав уу? Би дараа 7н хоногийн 4 дэх гэхэд амрах гээл бна. Гэхдээ бүрмөсөн биш ээ крисмасын амралт. Тэгээд 1.7ноос эхлээд хэдэн шалгалтуудаа өгч эхэлнэ. Явцын шалгалтууд овоо яваад л бна. Нэг хичээлийн шалгалт дээр л муу авсан бх. Хаха асуултаа ч ойлгоогүй хүн чинь юу бичихээ яаж мэдэхэв. Багш бүр цаас хурааж авахдаа ингээл болоо юу гсн шд хаха.

    ReplyDelete
    Replies
    1. Шалгатаа өгчихөөд амрахгүй нээх сэтгэлийн зовиуртай юмаа тээн.Манай энд 5 дахь өдөр хичээл хаагдлаа, ирэх 1 дэх өдрөөс нь шалгалтаа аваад явчихна. Санаа амар зүгээр.

      Баяраар зүгээр яаж л бол яаж баярлана биз дээ. Тэгэхгүй шалгалттай гэхээл нээх зовиуртай тээн.

      Ноднин би бас шалгалтынхаа асуултуудыг ойлгодоггүй байсы ш дээ. Энэ жил арай гайгүй, Гэхдээ бас болоогүй ээ.

      Delete
  2. Өө энэ одоо чи минь гэдгээ яаж бичцийм бээ би одоо

    ReplyDelete
  3. Хөөөөөөөөөөөөх,
    Би шавь орж болох уу?
    4-р анги хүртлээ заалгасан хүн мөртлөө нэг ч үг уншиж чадахгүй ичиж үхмээр дамшиг юм даа би.
    Яасан гоё бичдэг юм бэ????
    Шүүүүүрс алдсаар дуусгав

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Шавь орж болноо. Амжилт хүсэе!

      Delete