Манай ангийнхан надад Staples гэдэг нэр өгсөөн. Дэлгүүрийн нэр өгөөд байхдаа ч яахав дээ.
Өлзий бэлэг дэмбэрэлтэй юм даа гэж бодоё доо тиймээ.
Манай хуучин ажилынхан байхгүй юм байдагүй хүн. ТБ-ээс асуу л гэдэг байсын.
Тэгсэн манай ангийнхан одоо надаас хүүе ТБ баллуураа өгчих, үзүүрлэгчээ өгчих, цагаалуураа өгчих, нөгөө нэг илүү харандаагаа өгчих, нөгөө Солонгос балаа өгчих гэх мэтээр би чинь ангийнханыхаа бичиг хэргийн дэлгүүр болсоон.
Улаан балаа өгчих гэж ирээл ирэхийг нь яанаа. Бүр миний бүх бичиг хэрэгсэлийг тогтоосон байх жишээтэй.
Өнөөдөр бүр хамаг өнгийн бал, үзгээ хүмүүст өгчихөөд өөрөө харандаагаар бичсий ш дээ. Нээх гоё...
Хавар айлын 2 хүүхэд даалгавараа хийх болоод цаасны цавуу эрээд гэрээ буулгав ш дээ. Сүүлд нь айлын авгай ТБ-д л цаасны цавуу байгаа гээд хүрээд ирэхээр нь цавуугаа өгсөн чинь хүүхдүүд нь гайхаад, та яахаараа цаасны цавуутай байдын, анги дээрээ цаасаар юм наадынмуу гэж асуугаад байсан.
Барилдахаасаа таахалзана гэгчээр би ер нь нэг юм хийх гэж хамаг юмаа бэлдсээрээ байгаал таардаг хүн л дээ.
Сүүлдээ чинь би одоо яанаа нэг нь юм нэхээд ирэхээр нөгөөх нь байхгүй байх вий дээ гэж санаа зовох боллоо.
За тэр яахав.
Ойрдоо би чинь энд суугаад юмаа мартаад тэнд суугаал юмаа мартдаг болсон. Үнэн инээдтэй.
Метро уруу орох гэж байсан чинь ард нэг хүн энд нэг нь USB-ээ унагачихлаа гээд барьж гүйгээд байхгүй юу. Би нээх тоогоогүй картаа зураал метро уруу орчлоо.
3 хоногийн дараа цүнхэнд байсан USB маань хэрэг болоод муу цүнхээ хэдэн мянган удаа ухлаа даа. Бүр байдаггүй. Бодлоо, бодлоо, бодлоо.
Тэгсэн нөгөө нэг хүний барьж гүйгээд байсан USB нь минийх байвал яах уу? Ийм мэдрэлгүй нээрээ.
5 хоногийн дараа нөгөө метроны билетийн касс дээр очоод тэр нэг өдөр би USB-ээ унагасан байна лээ бла бла бла гэсэн чинь энэ байна гээд гаргаад ирсий ш дээ. Нээх хөөрхөн.
"Миний хэнз хурга" гэдэг шүлэг санаанд орж байгаам чинь ва ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хүүшээ мартсанаас заримдаа хичээл дээр багшийн яриаг сонсоол сууж байхад гэнэт нөгөө сэтгэл санаа Монголд хоньны бэлчээр дээр дуу аялсан шигээ явж байх жишээтэй.
Тэгээл арай гэж нөгөө сэтгэлээ татаж авчираал дахиал сайхан анхаарлаа хандуулж байтал байхгүй, нөгөө сэтгэл санаа чинь бас Монголд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Алтай Таван Богдод тэмээ унасан явж байгаам даа.
Яасан овоо еэн чи гээл дахиад гайгүй төвлөрөөл сууж байтал....................за та нар гуравдахийг нь олоод ойлгочих.
За тэгж байгаад баахан олон бие даалт, багийн ажил, шалгалт, шүүлэгнийхээ дороос гарчаад орж ирж баахан юм бичье за юу. Та нар дулаахан сайхан өвөлжиж байгаарай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Onts suraarai
ReplyDeleteӨөрийнхөө хэмжээнд ёстой ОНЦ сурч байгаа.
Delete