Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 28 September 2014

Сурдаггүй зан

Энд ирсэнээр сайн ч юм уу муу ч юмуу сурдаггүй зан надад нэг байхынмаа. Яаж сурхын бүү мэд.


Tuesday, 16 September 2014

Анхны хичээл

Манай шавь ирээд, сайн байна уу гээд мэндлээд, бид 2 хичээлээ эхэлсэн чинь хичнээн сайхан байв.

Saturday, 13 September 2014

Монгол хэл заах нь

Ази судлалаар PhD хийж байгаа хүнд Монгол хэл заах болчихоод байдаг. Асуух, лавлах зүйл байна нөхдөө.


Wednesday, 3 September 2014

Аяга угааж сурсан нь

8 сарын 31-нд Со хоолон газартаа хамгийн сүүлийн өдөр ажиллаад, Аниа бид 2 дурсамжын угаалт хийв.