Цахим багш болдог юм бил үү гэж бодож сууна. Та нар минь мэдээлэл тараагаад дэмжээд өгөөрэй.
Энэ жилээс хичээлдээ арай гайгүй байх болов уу гэж бодоод хажуугаар нь ганц хоёр төгрөг олдог ажил төрөл хийе гэтэл би чинь амралтын өдрүүдээд аяга угаагаад зогсож чадахгүй болохоор өөрийнхөө чаддаг юмыг, гарын доорх материалаа ашиглаад хийе гэж бодлоо л доо.
Хүмүүс мэдэх байлгүй. Гадаадад оюутан байх хэцүү, ялангуяа тэтгэлэг тэтгэмжгүй бол тэгээд Монгол уруу аав ээжийнхээ тэтгэвэрээс чангаагаад байлтай биш тиймээ.
Нэг жил эндхийн хөдөө уурхайд ажилласных ямар ч байсан сургалтын төлбөр тооцоо болж л байна. Гэхдээ огт орлогогүй зөвхөн гарлагатай байна гэдэг бас их өөр юмаа тиймээ.
Би одоо сурч байгаа мэргэжилээрээ төгсөөгүй байж ажиллана, зөвлөгөө өгнө гэх биш. Тэгэхээр нөгөө Монгол бичиг эсвэл Англи хэлээ цахим хэлбэрээр заадаг юм уу гэж бодлоо.
Канадаас Монгол бичиг цахим хэлбэрээр заана гэхээр хүн амьтан ухаан алдаад унах байлгүй. Тэгэхээр Англи хэлээ барьж авья.
Ялангуяа тэр TOEFL, IELS-ийг давах гээд байгаа хүмүүс гэдэг ч юмуу тээн. Би өөрөө гадаад улсад сурах сайхныг нь, сургалтын чанарыг нь мэдэрч байгаа болохоор нэг ч гэсэн Монгол залуу гадагшаа гарч суралцаасай л гэж бодож сууна. Түүн дээр нь би туслах дэмжих юм байвал дуртайяаа тусалж дэмжих байна.
Өдөр бүр сургуульдаа явахдаа өнөөдөр шинэ юм сурна, багшаас сурна, ангийнханаасаа ч сурна гэж баярлаж бахдаж алхдагтаа би баярладаг.
Мэдээж би Англи хэлийг төгс эзэмшээгүй. Одоо ч гэсэн Academic English in Use гэдэг номыг 9 сараас өмнө үзэж дуусгах гээд сууж л байна.
Book гэдэг нь ном гэсэн үгээ гэж би заахгүй. Тэр шалгалтын арга барил, цагийн тооцоо, бид нарын гаргадаг том алдаа дутагдал гэдэг ч юмуу тийм зүйл дээр зөвлөж, заамаар байна.
Мэдээж би өндөр үнэ хэлэхгүй. Хэн хэнийхээ боломжыг харж байгаад би амралтын өдрүүдээр цагаа харж байгаад хичээлээ хийх зуураа 2 цагийг тэр шавьдаа зориулаад хэн хэндээ өгөөжтэй аваатай байвал болох нь тэр.
Гол нь хүн өөрийн хичээл зүтгэлээс л хамаарна. Би зөвхөн арга, барилыг заая, сургая. Сурах хүн маань жаахан хичээвэл, би өөрийнхөө мэддэг чаддаг юмаа зааж чадвал болох биш үү тиймээ.
Тэгэхээр хайрт уншигчид минь ээ, ийм тийм цахим хэлбэрээр Англи хэлний хичээл заалгах сонирхолтой хүн хар байвал намайгаа холбож өгөөчээ гэж гуйх байна.
Энэ хаягийг хэлээд өгөөрэй. temeechinbusgui@gmail.com Чухамхүү их баярлаж байнаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Work from home 1.Customer service bas 2.English tutor ajluud zunduu baigaashd naaguuraa hai bas Amerikt ch gesen chi online-aar ajillahaar ajild orchij bolno. Tsagiin 12-15 baih huls n. Yalanguya azuid mash ih baruunaas online english tutor hulsuldug yum (yopon, hyatad, tailand geed bugd).
ReplyDeleteMongol hereglegchdiin huvid shalihgui yum baij mulguu tsamaan het iluu dutuu yum shaardamtgai burangui taluud nileen baidag baih. Do some sophisticated googling girl.
Ene dotor chinii ijil sureg bogoon bogoonooroo tuuj yavna turgen ijildee niilchih he he: instaedu.com/English-online-tutoring/
Deleteuur bas ingeed googled.
За баярлалаа. Судлаад л явж байна. Удахгүй сайхан мэдээтэй уулзая.
DeleteЭНЭ ЭХНИЙ ХҮНИЙ санал их зүгээр санагдлаа .. мэдэхгүй чадахгүй ойлгохгүй улсуудад чи тэднийг сэнхрүүлэхгэж суруулах гэж ядарч байхаар зүгээр энэ асуудал чинь харин ихзүгээр шү за юу
ReplyDeleteНээх сайн ойлгосонгүй ээ хө хэ хэ хэ.
Deleteсонирхолтой санагдаж байна шүү, яагаад болохгүй гэж.манай найз польшд оюутан л даа. гэхдээ мөнгө олох арга нь өөр, бараа аваад наашаа монгол руу шуудандаад, бид хүлээн аваад зарж борлуулах жишээтэй, тэр бас тэтгэлэггүй оюутан. сая 1 жил бүтэн сургах гэж ээж аав нь 15 сая төгрөг зарцуулсан байна гэж байна, хол хэцүү юмаа нэг бодлын...би бас хол явах төлөвлөгөөтэй, ажлын цаг ихээс, бас сэтгэлээрээ дагаж хямарснаас англи хэлэндээ цаг гаргахгүй байгаа хүүн, зайны сургалт болохоор бас сонин санагдаж байна шүү, нэмлээ шүү мессенжрээр харьцая
ReplyDeleteӨө тэгээд гар хөдөлбөл ам хөдөлнө гэдэг шиг ямарваа нэгэн юм хийж явбал болно л байх тиймээ.
Deletemiso.somisomi.somi@gmail.com өөрийг чинь нэмсэн гээд зав зай гарахгүй яваад байсан нэмээгүй золиг байна шүү намайг нэмээрэй ккк бас ямар нэгэн юм бичээд орхихыг хүсье, сургалтынх нь талаар дэлгэрэнгүй асууя
DeleteГурван шавьтай болох шинжтэй байсан чинь сайн холбогдож чадаагүй л байна хэ хэ хэ.
DeleteCustomer center, online-r hiideg ajiluud zuger shdee. bi bas end utasaar hiideg ajil olood hiij bgaa, Guets house zahialga, gadaad dotoodoos awdag ajil hehe.
ReplyDeleteNeg bol Online english zaadag (utasaar yarianii hel zaadag) ajil bvl bas zugeer. End humuus utasaar yarianii english hel ih surdag, odoo internet hugjsiim chini ih zugeer bhaa. Tiim companiud naaguur chini bgaa bhaa.
Харин тийм байх. Чаддаг юмаа л сайн бариад авья яршиг зүгээр. Чинийхээ ажилд амжилт хүсье.
Delete