Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 7 August 2014

"Авьяаслаг оюутан"-д ордым бил үү?

Манай сургуулийн … got talent болох гээд байнаа.

Би чинь одоо өөрийгөө нэг сойчдым уу гэсэн чинь ямар сумын наадам дээр ая дуугаа өргөх гэж байгаа биш дээ гэж бодлоо.

Орохоо больдым уу гэсэн чинь ХАЙРТ ЭХ ОРНОО сурталчлах алтан боломжыг алдах гээд байгаа юм болов уу гээд бас харамсах юмаа.

Тэгэхээр би чинь тийм авьяас ид шид нь дэндсэн хүн үү гэтэл үгүй шүү дээ. Үгүй ээ нээрээ уян налархай төрөхгүй бишээ хөгжихгүй яагаав ээ тээн. Тэгвэл энэ хүүхэн шиг нээрээ амьтан хүнийг ангайлгаал гараад ирдийм байгаа биз дээ.


За тэгвэл нугарахгүй мод шиг хүн чинь дуулах уу? Караокены дуучин хүн чинь яаж дуулхав дээ. За тэгвэл хөгжимдөх үү гэсэн чинь бас үгүй юмаа.

Одоо ганцхан сонголт үлдсэн. Баруун Монгол Ардын Биелгээ шүү дээ. Нээх мурилзаж, нахилзаад биелчдэг хүн үү гэсэн чинь бас байхгүй ш дээ.

Гэхдээ аль сургуульд байхын урлагийн үзлэгийн бүжиг мүжигийг аргалаал өнгөрдөг байсын. Би одоо бодды ш дээ. Надаас арай өөр уян налархай бүсгүй олдоогүйм байх даа гэж.

Эхний шат нь видео бичлэгээ явуулах ёстой юм байна. Бичлэгийг нь үзээд тэнцвэл 11 сард задгай талбай дээр Гала тоглолт хийхийн гэнээ. Өөр бас яана яана ч гэнэ үү. Надад тэр шагнал урамшил түм буман доллар нь чухал биш гол нь МОНГОЛ гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр нь  сургууль дээрээ гоёчихвол болоо биз дээ.

Бүжигийн хувцас байна. Бичлэг хийхэд бол асуудалгүй. Одоо яаж биелэхэв мөн орох нь бас мөн үү биш үү гэсэн шийдвэр гаргах л үлдлээ.

Би уг нь төгсөлтийн баяр дээр 2-3 минутын бичлэг үзүүлээд наана нь бүжигийн хувцасаа өмсөж байгаад бүжиглээд хайрт эх орноо сурталчилая гэсэн чинь тийм дураараа юм байхгүй гэнээ. Төгсөлтийн баяр ямар шоу юм уу гэсий ш дээ.

Гэхдээ тэнхимийнхээ эрхлэгчид хэлсэн байгаа. Ямар нэгэн тийм боломж гарвал хэлээрэй. Би эх орноо сурталчилмаар байнаа гэж. Цаадах чинь бодож байяаа л гэсэн.

Ийм сайхан газар ажиллаж, амьдарч, сурчихаад ядаж эх орноо 1-2 хүнд ч гэсэн сурталчилаад буцмаар байна. Аялал жуулчлалд хувь нэмрээ оруулмаар байна. Тийм биз дээ.

Тэрнээс гадна Жуурай гэлдэн гээд бүжгийн ая та нарт олдохгүй биз.

Атан тэмээний алхий гишгээ нь … гээд эхэлдий ш дээ. Тэр аяыг олж авмаар байна.

Тэгээд аяаа олчихвол хэдэн өдөр жаал дасгал хийж байгаад бичлэг хиймээр байдаг. Манай Монгол бүжиг үнэхээр эд нарт сонирхолтой байх болов уу? Та нар юу гэж бодож байна?

Уг нь морин хуур татдаг бол сайхан байхгүй юу? Даанч тийм авьяас алга даа.

За байз би жаахан бодьё. Та нар бас жаахан бодоод санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Би ч одоо яаж МОНГОЛ орноо сурталчлах вэ л гэж бодоод байна.

23 comments:

  1. Блог гэдгийг уншаад олон жил болж байна. Ер нь ажаад байхад зөв амьдардаг, зөв сэтгэлтэй, ажил амьдралыг хослуулдаг хэдэн сайхан блогчин бүсгүй байх юм аа: ТБ, Кюкю /за энэ ч буруу байх аа/ Пиглет Ногоохон, Эдна гэх мэт. Амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Урмын үг тань намайг улам дэврээж, сэргээж, эрчимжүүлдэг шүү.

      Delete
  2. Хүүе ороочээ наад биелгээ нтр-ийг аймар сонирхдийн бна лээ. Зүгээр л Африкийн үндэсний бүжиг гээд жимс, самар түүж идэж бгаам шиг хөдөлгөөнтэй тийм бүжгийг хүртэл аягүй сонирхдог юм бна лээ. Биелгээгээ хий хий кк би өөрөө аягүй авъяасгүй ээ бүүр 5р ангид бхдаа нэг жимбүүр гээд хөгжим тоглож сурч бсан. Ёстой хэцүүн бна лээ тэр талын мэдрэмжгүй хүн чинь. Бас тэр үедээ ёочин дарж үзэж блаа кк ёочин дараад ядаж Жалам хар ёочин дээр дараад сурчмаар л бна. Уул нь биелгээ эсвэл ядаж уртын дуугаа уртаар биш юмаа гэхэд богиноор дуулаад сурчихвал надаа аягүй хэрэгтэй бнаа кк

    ReplyDelete
    Replies
    1. Хүүе миний сэтгэгдэл орчлоо шд кк орохгүй дээ гээл копидож бгаад паблиш дарсан орчлоо кк за тэгвэл одоо бичлэг болгоныг тайван байлгахгүй ээ кк

      Delete
    2. Би нь ер нь өөрийгөө мэдлээ. Нээх ч бас тийм нахилзаж тахилзсан хүн бас биш юмаа.

      Сурах юм их л байхын даанч бас сурж амжихгүймаа кккккк. Дуу дуулаал байвал сурчихдын гэнэ лээ. Дуулаал байгаарай хө. Амжилт

      Delete
  3. За ямар ч байсан орох гэж байгаа энэ их зүтгэлийг чинь үнэлж байнаа. Хичээгээрэй. Хүн ер нь урлагийн жоохон ч гэсэн авъяастай байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Надад юу ч байхгүй. Дуулах гэхээр шүлэг шиг аягүй болгочихно, шүлэг гэхээр ном уншиж байгаа юм шиг болно, бүжиг гэхээр эвсэл байхгүй. Яаж ийж байгаад нэг хөгжмийн зэмсэг л эзэмшсэн бол гэж одоо харамсаад байдгийн. Морин хуур тоглодог хүмүүс хамгийн сүртэй гоё юм байна лээ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин морин хуур тоглодог эсвэл хөөмийлдөг эсвэл уран нугардаг байвал болоол явчих гээд байна. Даанч тийм биш болохоор энэ удаадаа өнждийм үү дээ. Нээх гоё бүжиглэдэг биш болохоор...

      Delete
  4. 30sekundiin biyelgee hiigeed roommate irland ba filipin avgaigaaraa shinjuul gol n uuruu bujgiin evseltei yu ugui gedgee. Tehgui bol bujgiin nalarhai evselgui emegteichuud nileen baidag tegvel taizan garaad hun ineelgeed budaa bolno. Bas nuuree taiznii makeupeer sain budahgui bol azi emegteichuud oligtoi anhaaral tatahgui baih. Aziudaar bas hamaagui evselee shinjuulj hereggui baih uchir n ted ataarhaad eldev butehgui zuils yarih magadlal undur. Bi deer neg 20ood baruunii oyutnuudtai party deer hagas dutuu huumiiduud tsum avch uzsen cool l yum bilee he he.

    ReplyDelete
    Replies
    1. Манай хэд ч дуу алдах л байх. Гэхдээ бодоол байсан чинь зүгээр л нэг урлагийн номер хаах хэмжээнд хүн байж бас улс орноо төлөөлж худлаа үнэн нахилзаад яахав.

      Мэргэжилийн бус мөртлөө уян налархай бүжиглэдэг хүмүүс байдаг ш дээ. Би тийм хэмжээнд биш болохоор больлоо хэ хэ хэ.

      Уг нь хөөмий ч гоё л доо. Одоо сурахаасаа өнгөрсөн байхаа. Өөрөө улам сайн сураад дандаа цөм авч байгаарай.

      Delete
  5. Sainuuu sainuuuu..buten jil zavgui tag chig blaa odoo post uudig ni nohoj unshnaa :)sursan taavchigaa zondoo hund nehej ugsun shuu hadam eej bur hairlaad omsohgui bga

    ReplyDelete
    Replies
    1. За сайн уу чи минь. Бие нь сайн уу? Яасан мундаг юм бэ? Зөндөө олон хүнд бас зааж өгөөрэй хө.

      Delete
    2. Neg ohin buteetseen suuj bn sht odoo 5sartai :) surya gehgui hiigeed uguuch l gd bhim humuus kkkk

      Delete
    3. За баяр хүргэе. Мундаг ш дээ. Нэхсэн улавчнуудынхаа зургийг явуулаарай. Хүмүүсийн хөл их л сайхан, дулаан бас эвтэйхэн байгаам байна дээ хэ хэ хэ.

      Delete
  6. Wow, aviyastai l yum bna shdee. Bielgee chin hen buhnii bujigleed baidag bujig bish baihaa. Amjilt husey!!!

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ гэхдээ хүн дуу алдам биелэж чадахгүй юм шиг байнаа кккккк.

      Delete
  7. оролцоод бай яады

    ReplyDelete
  8. wow, oroo Mongoloo gsn iim saixan setgel bxad.
    https://www.youtube.com/watch?v=8uoxfgHF87I
    endees tasdaad awxiimu kkk. yaj iigeed oruulchix ged bna shvde :p

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ баярлалаа. Монголын нэг мод шиг хүүхэн гэвэл баларлаа шүү тээн.

      Delete
  9. Сургуулийн урлагийн үзлэгт ордог байсан бол авъяас байдаг, чаддаг л гэсэн үг. Тэгэхээр оролцоно гэдэг шийдвэр гаргаад бүжгийн хөдөлгөөнөө олох зэрэг ажилдаа орох хэрэгтэй шүү. Эндээс дэмжээд л байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Ангиас орсон гэхээр 35 хүүхэдтэй түүнээс 18 охинтой. 18-аас арай гэж шалгарч байгаа хүн энд бүтэхгүй байхаа. Бие хаа бүр нахилзахаа байжээ.

      Delete
  10. wow mundag shuu, zaaval orooroi, chi min chadnaa. Good for u

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа найзаа. Дахин жаахан бодноо.

      Delete