Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 17 August 2014

Аялалын тэмдэглэл

Үүргэвчтэй аялал гээл цуураад байсан чинь чемодан чирсээрээ байгаал ирлээш ва ха ха ха ха.

Хичээл, ажил гэж бодохгүй, юунд ч санаа зовохгүй, ходоод өлсвөл гарч идээл, гадуур зугаалаал амрах чинь яасан сайхан юм бэ…

Ерөнхийдөө яг төлөвлөсөн ёсоор илүү дутуу мөнгө үрээгүй. Ердөө 18 доллараар нэг алчуур аваал тэгээл ирлээ ш дээ. Гэхдээ хоолыг өөрөөсөө ер харамлаагүй.

Цахимаар хэсч байгаал хамгийн гоё бас боломжийн үнэтэй гэсэн хоолон газар орж хоол идээл, бүр Солонгос хоолон газар 2 удаа орсон гээл бодчих.

Нийслэл хот, засгийн ордон
Би өмнө нь Оттава орж байсан юмаа. Гэхдээ энэ засгийн ордонг нь сайн үзээгүй байсан болохоор тайлбарлагч энэ тэртэй их тухтай сайхан үзлээ. Намайг гэрээс гарахад бороо ороол өчигдөр орой гэртээ ирэхэд бороо ариллаа.

Ерөнхийдөө очсон газартаа бороо авчирсаар л явлаа. Түүнийгээ зутарч байна гэж бодсонгүй, хувьтай хүн хурнаар гээл инээгээл яваад байлаа.

Хоёулаа ангар унгар гээл Монголоор яриал явж байх чинь яасан сайхан жаргал юм бэ та  минь ээ.

Канадыг хөндлөнгөөр хиймэл хөлтэй туулсан хүн гэнэ лээ, та нар сонссон байлгүй
Төрийн ордон дотор нь эрх баригчидынх нь суудаг сандал ширээ гэсэн чинь ямар энгийн юм бэ? Би өөрийнхөө төрийн ордонд орж үзээгүй л дээ. Гэхдээ зурагтаар харж байхад сүрхий л юм харагдах юм билээ. Гэтэл эд нарынх нэг л энгийн их өөр санагдлаа шүү.

Ийм гоё жагсаал болж байлаа
4 жил Кюбэк мужид амьдарчихаад яг жинхэнэ хотод нь очиж чадахгүй байсаар сая очлоо ш дээ. Яасан сайхан амар тайван, ногоон, барилга байгууламжтай, архитектур, урлаг уран сайхан ихтэй газар вэ.

Нэг алхаал уран зургийн галлерей, тэгээд хоолны газар тэгээд хөгжимийн дэлгүүр. Ерөөсөө тийм газар юм. Хоол унд, урлаг уран сайханд их ач холбогдол өгдөг бололтой.

Байшин барилга нь нэг л өөр
Жуулчид ёстой пиг дүүрэн байдаг газар юм байна.

Нээх гоё Францаар яриал, бүр шар айрагны баяр дээр нь таараад баахан шар айраг амтлаад.
Энэ харагдаж байгаа их эртний ордон. Одоо бол зочид буудал 5 одтой, хоногийн 330 доллар
Цаанаа л нэг гоё
Гадаа нь баахан суугаад. Элдэв долоон юм бодоол, гоё Монгол дуу сонсоол. Би ер нь нэг дуу сонсохгүй л хэдэн цаг болчихвол хүнд ус хэрэгтэй шиг сонин болсон байхын. 

Үтэр түргэн чихэвч, хөгжим 2-оо гаргаж ирээл ай нэг сайхан дуу, Уяхан замбуу тивийн наран энэ тэр сонсохоор сайхан болхы нь яанаа. 

Яагаад ч юм, эндхийн нээх гоё сайхан гэсэн юмны гадаа очоод Монгол дуугаа сонсмоор санагдаад байдаг болчихжээ. 

Гоё усан онгоц байна уу?
Далайд гарцтай газар ч их өөр юмаа. Эд барааных нь үнэ, импортын бараа энэ тэр нь 5-10 доллараар хямд байсан шүү дээ. 

Octoberfest-ийн дуулдаг хуурддаг бүрэн бүрэлдэхүүн ирсэн байна лээ
Бас зүгээргүй шар айрагны баяр дээр таараад баахан шар айраг амтлаад. Өдрийн цагаар нүд сүүмийгээл явж байлаа ш дээ. Энэ Германчууд дуулж байгаал шар айраг хүйтэн байна гээд тэр нэг адууны туурай шиг гутландаа хийж байгаад гараа ч хүргэхгүй уучихын. 

Тэгтэл тэр дуун дээр нь баахан цувтай хүмүүс бүжиглээд байсан чинь Кюбэк хүмүүс байсан байна лээ ш дээ. Дараа нь уулзаад Монголоос ирсэн гэсэн чинь бүр гайхаад, хамт шоуды ухааны юм яриад бид 2 зугатаагаад ва ха ха ха ха. 

Би нэг тийм жуулчидын үздэг юм гэхээсээ илүү яг нутгийн иргэдийн ажил, амьдрал, байгаа байдал уруу өнгиймөөр санагддаг болсон байна лээ. 

Нутгийн хүнсний зах ороод ямар сайхан байсан гээч
Би ер энд ирсэнээсээ хойш сүмд орж үзээгүй юм билээ. Их сонин. Тэгээд сая баахан сүмээр орж гарч явлаа. Яасан ч гоё байдаг юмб дээ. Тэр дотоод засал чимэглэл энэ тэр нь. 

Монриалд байдаг хамгийн алдартай сүм
Би чиг дуу алдаал яваад байлаа. Мартчихаад алгаа хавсарчих гээд ч байх шиг. Цонхных нь шил л надад дуу алдахад хангалттай байлаа. 

Цонх нь онгойчихсон байгаа нь хэ хэ хэ
Жуулчидын сэтгэлийг татах ч бас амархан юм даа гэж бодож явлаа. Мэдээж хэцүү тал бий. Гэхдээ…

Ийм гоё ханын зураг байлаа
Муухан харвал наана байгаа 2 хүн цаанаас гараад ирсэн юм шиг харагдаж байгаа биз. 

Баахан хуванцар савнууд байхын
Бүр өнгө өнгөөрөө зүүлттэй байхын. Утга учиртай л байдаг бололтой. Хүнээс ч асуусангүй. Асуудаг байж тээн хэ хэ хэ. 

Аялалын автобус
Энэ автобус хөлөөрөө явж байгаад ус тааралдвал шумбаад явчих бололтой юм. Гэхдээ би нь ийм юм хөлөглөсөнгүй ээ. 2 зээрдээрээ таваргасаар байгаал таарлаа. 

За тэгээд сайхан амралт боллоо. Та нар минь бас цаг нар заваа тааруулж байгаад жилдээ нэг амраад аваарай. 

Зураг сайн авах тухай номоо уншсан боловч мэдээж зурагнууд маань сайн биш байгаа байх. Гэхдээ бага багаар сурнаа. 

Энэ удаад Америк хүртэл явж чадсангүй. Гэхдээ шинэ жилээр, өвлийнхөө амралтаар Америкийг дайлаар мордноо. 

8 comments:

  1. яасан ч сайхан юм аялаад л

    ReplyDelete
  2. Replies
    1. Хүүшээ хэлээгүй бил үү? Энд сурдаг оюутан найзтайгаа хамт явсаан.

      Delete
  3. yamar goy yum be, frants heleer yarijk uzeh yumsan hehe.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Гоё байсаан. Франц хэлээ мартчихгүй юмсан гэж их хичээж байгаа.

      Delete
  4. yavaad irsen u? yamar goe yum. za oshoo olon sonirholtoi medeelel zurag oruulaarai : )

    ReplyDelete
  5. Яваад ирлээ хө. Хамгийн сонин содон зургаа энд тавьчихсан байгаа ш дээ хө хэ хэ хэ.

    ReplyDelete