Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 30 July 2014

Үүргэвчтэй аялалын бэлтгэл

Үүргэвчтэй аялалд явах гээд яаж өдөрт 50 доллар зарцуулж дэлхийг тойрох вэ гэдэг ном унших санаатай сууж байна.


14 хоногынхоо аяга угаасан мөнгөөрөө 3 хот орчихоод ирдийм үү гээд сууж байна. Ванкүүвэр орж арай л чадахгүй нь гэхдээ бас боломжын газруудаар явах санаатай. Галт тэрэг, автобус 2 л сольж унана. За тэгээд Bed & Breakfast захиалчихлаа.

Одоо хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна. Юу билээ гар чийдэн авах ёстой бил үү ва ха ха ха ха Хэрлэнгийн хөдөө арал дээр очих гэж байгаа юм шиг сүржигнэсэн үү тээн.

Гэхдээ та нарт бас үүргэвчтэй аялалд зайлшгүй хэрэгтэй гэсэн зүйлс байвал наддаа хэлээрэй. Би чинь галт тэргэнд суусныхаа дараа ээ тэрийгээ мартаж өө үүнийгээ мартаж гэх хүн мөн шүү дээ.

Ойрд нэг юм хум татаж унагадаг, асгадаг, бас ажил дээр аяга хагалдаг тийм л ажилтай болсон. Яацын бүү мэд би бүр гайхаад бардаггүй ээ.

Энэ зун харин Торонтогийн цаг агаар нээх сайхан байхын. Халах ч үгүй хүйтрэх ч үгүй. Бараг 20-25 хэм байгаа юм биш үү. Нээх халуун, чийгтэй байдгын ш дээ уг нь.

За тэр яахав, очиж үзэх 3 хотынхоо тухай Lonely Planet-ийн ном унших гэж байна. Цаг зав мөнгөө зарцуулж очиж байгаа  юм чинь бас их утга учиртай бас үзэх ёстой юмыг нь үзчихээд ирвэл тиймээ.

Би чинь уг нь аялаад л байдгын гэхдээ бас сайн туршлага суугаагүй л байна. Энд бас сурдаг оюутан найзтайгаа явна. Цаадах чинь намайг чи нэг хөтөч хүн шиг аялалын маршрут гаргаатах гэсэн тэгэхээр нь хөтөч хүн шиг цаг нар, өдөр судартай юм хийчихлээ.

Одоо аялаад л байна даа. Бас гоё зураг авч сурмаар байхын. Өнцөг булан, хэм хэмжээ юу юу нь ч таардагын тээн. Бас яаж гоё зураг авах вэ ном л унший даа.

Би чинь одоо нэг юм мэдмээр болохоор л Kindle-дээ ном авч уншдаг болсон. Энэ одоо энгийн үзэгдэл юм уу ямар үзэгдэл юм бүү мэд.

Аялахынхаа хажуугаар бас Escape from Camp 14 гээд энэ номыг бас уншчихмаар л байна. Галт тэргэнд ном уншаад бууж юм үзээд л аялаад байя даа.

Дээрээс нь бас хаана аятайхан хоол идэх вэ гээд бас аялсан хүмүүсийн сэтгэгдэл энэ тэр ухаж төнхөөд сууж байна. Их л сайн бэлдэх хэрэгтэй байна. Юун төлөө хэл ус нь байгаа билээ дээ, тиймээ.

За за та нар надад зөвлөгөө өгөөрэй. Ирэх 7 хоногт нөгөө хайрт Физикийн хичээлийн шалгалттай. 13 асуулт 7 бодлого ирнэ гэсэн. Асуулт нь ч яахав 7 бодлогыг нь инээж байгаад бодчихоод гараад ирэх юмсан даа. Та нар тийм энерги хайрлаарай.

За аялалын тухай зөвлөгөө өгөөрэй найзуудаа. Баярлалаа.

8 comments:

  1. Их халуун хотуудаар явах бол шумуулын тос заавал аваарай тэгээд бас шархны лент, эмэгтэй хүний пампрас ;), өвчин намдаах эм аваарай юмыг яаж мэдэхэв толгой өвдөж юуны магад

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Би ч одоо хоол л бодсоор байхын. Яадаг хүүхэд вэ ккккккк.

      Delete
  2. Ийм их ном уншаад, ийм гое аялалд явах гэж байгаа хvн тэр хэдхэн бодлогыг инээж байгаад бодчихноо.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Сая шалгалтаа өгчихөөд ирлээ. 7 бодлогоноос 4-ийг нь яг үнэн зөв бодсон. 1-ийг нь огт хаясан. 2-ийг нь жаахан оролдсон хэ хэ хэ.

      Delete
  3. Smartphone baihad eldev nom unshina marshrut ch geh shig bas tehnologiig sain ashiglaj suraagui bainaa. Harin dalaitai oir 300km hurtel oir hotuudad 8 sariin suul hurtel ayultai bugchim haluun baij magadgui. Tiimerhuu gazar huurai huiten ekologiin amitan Mongol hun uheh shahdag. Amerik oroh bol Chicago, ba midwestern hotuud bas SanFranciscogoos busad umnudiin hotuudaar yavj ogt hereggui ih racismtei ba ih gemt heregtei. Chicagod gants weekendeer 50 hun buuduuldag ayultai gazar.

    ReplyDelete
    Replies
    1. Технологийн ашиглаж сурж байтал буцаад хөдөө рүүгээ явах гээд байнаа. Энэ удаад Америк орохгүй ээ. Өвөл Зул сараар очноо.

      Delete
  4. сайн байнауу .. энэ гоё уншсан номнуудаараа тэмдэглэл хөтлөөчээ .. тэр чинь л их чухал байнаа

    ReplyDelete
    Replies
    1. Сайн ш дээ. Сайн уу? Номнуудаа бас уншиж дуусаагүй байнаа хэ хэ хэ.

      Delete