Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 1 July 2014

Хулан бид 2

За Хулан ч арай биш юмаа. Айлын авгай бид 2. Бас Ирланд хүүхэн бид 2.

Өдрөөс өдөрт, цаг хугацаа урсах тусам айлын авгай бид 2 бас Ирланд хүүхэн бид 2 ижил дасал болж, эгч дүүсийн зузаан барилдага үүсгэсээр...

Би чинь одоо айлын авгайгаар аягаа угаалгадаг байсан бол бүр хувцасаа угаалгадаг болчихсон. Нээх санаа зовмоор. Наанаа тавьчих би угаачихна, чи хичээлээ хий эсвэл амар гээл тэгнэ.

Сая ажилынхаа хувцасыг угаая гээд бариад явж байсан чинь айлын авгай шүүрээд л авлаа. Би угаачихнаа. Чи бие даалтаа хий гэнээ.

Би гэж нэг хүний өмнөөс ажил хийж, сургуульд сурч байгаа хүн шиг. Бүр санаа зовхын. Би чинь одоо гоо сайхны салон малон гээд гүйгээд байдаг эмэгтэй ердөөсөө биш шүү дээ. Айлын авгай хөмсөг засч өгнө, бас хөл гарын хумс янзалж будаж өгнө. Нэг тийм юм авмаар байна гэхээр тийм газар тэндээс очоод аваарай л гэнэ.

Амардаг 2 өдрөө хоол хийх гэхээр л надад лууван дутчихаад байхын. Нэг лууван өгөөч гэж байгаал лууван авдаг болсон. Сармис сонгино байнга дутна. Эхлээд хэлдэг байсан бол одоо бүр хэлэхээ байсан, шууд л авдаг болсон. Тэгж байгаад нэг кг сонгино сармис авна даа гэж бодсоор л…

Намраас хойш нэг хар перц авья гэж бодсоороо байгаад айлын перцийг хэрэглэсээрээ байгаад төгсөх нь ээ, хэ хэ хэ. Бурхан: Би чиний өмнөөс санаа зовоод л байна ш дээ, хүүхээн.

Би их хэмжээний мөртлөө хямдхан сүү авдаг юм. Өглөө болгон нөгөө сириалаа бас буудайгаа чанаж иднэ. Тэгсэн дээр миний сүү гашилчихсан байсан чинь айлын авгай намайг одоо чи битгий сүү авч бай. Манай сүүнээс ууж бай гэсэн. Тэгж байгаад нэг сүү авчирч өгнө дөө гэж бодсоор л байгаа шүү, хэ хэ хэ.

Бодоод эхэлсэн байнаа гэдэг чинь хийхийн эхлэл мөн биз дээ хүмүүсээ.

Айлын авгайн хамгийн том мөрөөдөл нь Монголд зочлох болсон гэсэн. Мөнгөө хурааж байгаад над дээр зочилно л гэж яриад байгаа, нээх хөөрхөн.

За одоо  тэгээд манай Ирланд хүүхэн. Би ч одоо бараг хоол унд байгаа юмнаасаа илүүчилдэг болсоон. Яахав яахав юм байхдаа байгаал байхгүйдээ байхгүй л байна биз, тийм биз дээ. Хөөрхий минь хоол хийж мэдэхгүй болохоор нь өрөвддөг юм.

Цаадах чинь уг нь хувцасаа их гоё тохируулж өмсөнө. Заримдаа дэндүү эрээн мяраан болчихсон явж байдгын.

Ойрдоо надад тэрийгээ энэнтэй өмс, үүнийгээ энэнтэй өмс гэсээрээ байгаад би одоо бараг энэ мээмчикэн дээр энэ углааш болж байна уу гэж асуух дөхөөд байна.

Дээрээс нь миний бие даалтын дүрмийн алдааг засч өгдөг хүн шүү дээ. Заримдаа чинь би ажилаасаа 5 гэж тараал удаан алхсаар байтал 7 гэж гэртээ ирээл хичээлээ хийгээд шөнө 12 гэж  дуусна. Тэгэхэд би засаад өгье гээл хүлээгээд сууж байдаг болсон. Нээх хөөрхөн.

Цаадах чинь бас ээмэг зүүлт мүүлт нэг түгжээ мүгжээ нь мултарсан юмыг янзлах авьяастай. Би ч илүү дутуу хамаг юмаа л янзлуулж байна. Өөрөө ч дуртай юм. Инээгээд л янзлаад байна.

Манай Ирланд хүүхэн бас л Монголд очино. Чам дээр зочилно л гээд байгаа. Тэгээрэй, манайд байгаарай. Сайхан дайлна л гээд байгаа.

Би гэж нэг баахан хүн хар урьсан хүн. Монголд очоод зун болгон л нэг хүн угтаж авч эх орноо үзүүлэх ажилтай болж байна даа.

Нөгөө агсам хүүхний оронд нэг хар оюутан охин орсон. Нигер улсаас ирсэн гэсэн байхаа. Сайн танилцаж амжаагүй л байна. Сая лав намайг ердөөсөө харагдахгүй еэн гэнээ. Цагийн ажил, хичээл 2 үнэхээр завгүй байлгаж байнаа л гэлээ. Харууд туранхай ч гэсэн бөгс, хөх сайтай юмаа тээн. Шүүрс алдмаар.

За за нэг бичлэг бичиж санаа амарлаа. Одоо бие даалтаа хийе дээ.

4 comments:

  1. yamar huurhun ulsuud ve? gehdee ene bas uuriin chin humuust chin setgeleesee handdagaas uudeltei bolvuu gj bodogdloo

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Хөөрхөөн манай 2 хэ хэ хэ

      Delete
  2. sanaa saitai bo zaya saitai gedgiig utgaar ni xaruulj bna daa, chi mini. Mundag bysgyi shyy, amjilt!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа найзаа. Өөрт тань бас амжилт.

      Delete