3 хоногын өмнө л цалингаа авах шиг болсон нэг мэдэхэд л Самоним ТБ май цалингаа ав л гээд өгч байдаг юм.
Яахав дээ сайн муу ч орлоготой хүн чинь байрны мөнгөө төлөөд, утасны мөнгөө төлөөд илүү дутуу мөнгө гарахаар нь бас өөртөө юм наагаад авч байгаам чинь.
Үүнийг авахгүй бол хүзүү хөшөөд байдаг, цалингаасаа илүүчлээд 75 доллараар авлаа ш дээ. |
Crocs-ийн усны шаахай 15 доллараар авлаа |
Солонгос дэлгүүрээс 10 доллараар ийм алчуур аваад, хүзүүгээ боох гээд кккк |
8 сарын 20 хүртэл аягаа угааж байгаад 10 хоног сайхан зугаалж, амарьяаа нээрээ. Одоо бүр өдөрт 4-5 цаг л унтдаг болчихсон.
Нөгөө нэг физикийн хэдэн бодлого намайг ёстой аймаар хөгшрүүлж байнаа. Одоо 21 хоног гүрийчихвэл хичээл гэхгүй нээх сайхан санаа амар хэд хонохсон гээд л мөрөөдөж байна.
Хүүшээ мартсанаас Наадмын үеэр би за ямар ч байсан баяр болж байгаам байна гээд бууз хийгээд идчихгүй юу. Тэгсэн маргааш нь ажил дээрээ аягаа угаагаал зогсож байсан чинь орой Аниа ажилдаа ирэхдээ эгч нь дүү нартаа Наадмын хуушуур хийж ирлээ гээд ороод ирдэг байгаа.
Яг тэр агшинд би хүүшээ хуушуур хийж идэх байсан байна ш дээ гээд баахан инээгээд ва ха ха ха ха ха ха ха. За яахуу дээ, дараа нөхий дөө тиймээ кккк.
Чухам гэр мэр бариад манай эндхийхэн чинь нуурын эрэг дээр сайхан наадсын байх. Би ч аягаа угаагаал орой нь хичээлдээ яваал наадлаа ш дээ.
Айлын бага хүүхдийн төрсөн өдөр болоод би нөгөө ажил, хичээлийн цагаасаа арай гэж хумсалж байж нэг улавч нэхээд, дээрээс нь 20 доллараар нэг бялуу авч өгсөн чинь чухам л миний бэлгийг гоё байсан гээд хүмүүс ам уралдан ярьцгааж байв.
Энэ улавч нь |
Энэ миний өгсөн бялуу нь |
Олон хүн нэг зэрэг урих чинь ийм хэцүү бил үү гэж бодлоо ш дээ. Найрын дэг журам, командлагч энэ тэр гэж байхгүй, үнэн утгагүй хүмүүс баахан идэх шиг л болсон. Манай Ира бүр гэдэс хагарлаа гэчихсан гүйж явсан ва ха ха ха ха ха ха ха ха ха.
Сая ажилаасаа ирж явсан чинь таараад зургы нь авлаа хөөрхөн байгаа биз |
За нөгөө хэдэн Физикийн бодлого нүдэнд харагдаад энд 5-10 өгүүлбэр бичиж болдым биш. Жаал харж сууя даа.
Haha huzuugee orooh gej yaridgaas hezee booh gejiisiin.
ReplyDeleteТийм бил үү кккккккккк.
DeleteHuurhun zuragnuud bna. Surlagad ni amjilt husye.
ReplyDeleteБаярлалаа.
Deleteёоооо сая одоо хэдэн удаа сээгий бичиж, хэдэн удаа тэр нь орсонгүй вэээээ
ReplyDeleteЯанаа энэ миний блог хаяг болохгүй байгаа юм болов уу? Хүлцэл өчьеэээ.
Deleteза дахиад хэхэ: ажил хийвэл ам тосдоно гэж гоё гоё юмнуудтай болсон байшд. амьдралынхаа аль аль талыг тэнцүүхэн авч яваа гэж таныг/чамайг л хэлэх байхаа. Юу гэж дуудахаа мэдэдгүйээ уг нь хүндлээд та гэмээр байдаг, тэгсэн блогийг чинь уншсаар байгаад нэхх таньдаг ч юм шиг санагдаад чи ч гэчихмээр байдаг кк
ReplyDeleteЗа баярлалаа. Хэн гэсэн ч яахуу дээ. Би одоо хүмүүсийг их бага ихэр сөөнгөгүй ТА гэдэг болчихсон байна лээ. ТА гэдэг их гоё үг юм шиг хэ хэ хэ.
DeleteАжилсаг хичээнгүй бас их тэвчээртэй бүсгүй юм. Би бол аль хэдийн тэр ааштай боссыг хаяад явсан байгаа. ккк
ReplyDeleteТэвчээртэй байж, тэвчээрийнхээ үр шимийг хүртэж суугаагаар чинь бахархаж байна шүү. Ажлынхаа хоёрт бидний мэндийг хүргээрэй ;)
Хэ хэ хэ одоо тоохоо болсьоон. Нэг мэдсэн чинь 2 сар аяга угаасан байна. Сайн сайхан талаас нь харий гээд зөндөө сайн сайхан юм сурсан.
DeleteАягаа угаагаад хичээлдээ орохоор энэ тухай бичнээ.
Мөнгөгүй болохоос илүү ажилгүй байх аймаар санагддаг шүү. Бэлэг бол яриангүй гоё байна. Энэ углаашийг чинь л нэхэж сурмаар байх юм аа.
ReplyDeleteХарин тиймээ. Ажилтай байх сайхан юмаа. Энэ углааш их амархаан. Монголд очоод зааж өгнөө.
Delete