Саяхан манай ангийнхан Сүшинд ороод юу эсийг ярилцхав.
Тэгээд би энэ жил төгсөх ёстой байсан дааанч TOEFL-доо унаад нэг жил алдсан тухайгаа хэлтэл манайхан бүх юманд цаг хугацааа хэрэгтэй, цаг нь болоогүй байж, бид хамтдаа энэ сайхан 2 жилийг туулах ёстой байж энэ тэр гээд баахан бие биесээ уяраав.
Намар одоо анхны хичээл дээр яаж яваад Итали хүүхэнтэй танилцсан юм бүү мэд. Ямар ч байсан зөв хүнтэйгээ дотносож, найзалж яваадаа маш их баяртай байдаг.
Цадаах чинь физикийн анги төгссөн. Тоо, хими 2-т дуртай бас мундаг. Ерөнхийдөө манай ангид бараг л дээгүүр жагсдаг.
Хавар биологийн лаборарторийн ажил дээр багш гэнэт 5 бодлого бодуулхаар болов. Тоон дотор үсэг цохиж явбал ТБ нь хэцүү байдалд ордогийг та нар юу эс андхав дээ.
Бүх чадлаараа тоогоо бодчихоод сууж байтал Итали минийх рүү нэг харсанаа буруу байна гээд дохиж байна шүү.
Нөгөөх чинь тоогоо бодож дуусчихаад намайг хуул гээд дохиод байдаг. Би гэдэг хүн нь хуулж ч чаддаггүй хүн байна лээ ш дээ, эвий гэж...
Багш хараад байгаа юм шиг санагдаад яагаад ч хуулж чадаагүй тэр чигтээ өөрийнхөөрөө өгөөд гараад ирсэн. Итали түрүүлж гараад дараа нь би гараад очсон чинь намайг ёстой навс загнасы ш дээ.
ТБ чи одоо багш харахгүй байхад хуулахгүй яасын. Буруу байна гэж би хэлээд байхад. Дараагийн удаа шууд хуулж байгаарай за юу гэдэг байгаа. Би дотроо баярлаад, элэг зүрх минь догдлоод л… Тоогоо хуулахдаа биш хүн тэгж санаа нь зовж байхад нь сэтгэл цадаад л…
Цаадах чинь физикээ хаалгачихсан болохоор энэ зун физикийн хичээл үзэхгүй байгаа. Ирэх 7 хоногт гэр рүүгээ явах гээд догдлоод л…
Тэгээл хичээл дээр очих болгонд ТБ физик дээрээ асуух юм байна уу гээд л байнга асууна. Би нэг шөнө 11 өнгөрч байхад юм асуумаар байснаа хэлтэл чи ёстой хэзээ ч хамаагүй над уруу цахим шуудан эсвэл дуут шуудан явуулаад хичээлээ асууж бай гэснээ Италидаа очсон ч хэдийд надад тусалж болох тухайгаа бараг хуваарь гаргаад өгдөг байгаа. Хүн гэдэг ийм сайхан сэтгэлтэй байх гэж…
Өө тэгээд тоон дээр бол би заримдаа инээдтэй инээдтэй юм асуудаг ш дээ. Юу ч хэлэхгүй хэлээд л заагаад л өгдөг. Нээх хөөрхөн.
Чи тооныхоо зургийг аваад шууд над уруу явуулж бай. Би чамд заваараа бодоод, тайлбарлаад өгнө гээд л дандаа тэгдэг.
Физикийн хичээл дээр 234 долларын үнэтэй ном авах болоод яана даа, 5 өдөр аяга угаах мөнга байна дээ гээд хуруу гараа гаргаад бодож суутал цаадах чинь мэргэжилийн хүн юм болохоор үнэгүй ном олж өгсий ш дээ. Бүр баярлаад баярлаад ханашгүй.
Алхам тутам бүрт сайхан хүмүүстэй уулзаж танилцаж, нөхөрлөж байгаадаа баярлаад баярлаад ханашгүй. Хүнд юм өгөх авахдаа биш гагцхүү чинхүү үнэнч сэтгэлийг нь мэдрэхээр л хайлж урсах юм даа.
Төгсөхөөсөө өмнө Монголоос Буянгийн ноолууран ороолт авчируулж өгч жаахан ч гэсэн баярлуулая даа гэж бодож сууна.
Өө олон юм бичсээр суутал цаг хэцүүдэж. Нөгөө хоолон газар очиж аяга угаах маань оройтох нь. Өнөдөөр 15 цаг аяга угаана шүү дээ.
Гэрээсээ гараад 55 минут алхаад Аниатайгаа болзоотын бор толгой дээр уулзаад цаашаа бид 2 20 минут хамт алхдаг юм.
За явж аягаа угаая даа. Та нарынхаа ажилд амжилт хүсье. Энэ сард төлөвлөсөн бүх ажилаа амжуулаарай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Saihan setgeltei busgui bn shu, omnoos chin l bayarlaad suuj baina. mail hayag ni yu bilee?
ReplyDeleteХарин тиймээ мундаг хүүхэн байгаа юм.
Deletekk chiniih shuu
ReplyDeletetemeechinbusgui@gmail.com
DeleteAmjilt nzaa, sanaa zuv bol zaya zuv gej!!!
ReplyDeletenz n chamaas asuuh ym bnaa, suuld tegj bgd messengrdeh zavtai bol heleerei nzaa. esvel FB hayagaa yawuulchih hehe :)
Баярлалаа, чамдаа бас амжилт. Найз нь 2, 4 дахь өдрүүдэд л мэссэнжэрт орж байна. Бусад өдөр завгүй гэхдээ өдөр бүр цахим шуудангаа шалгадаг юм. Цахим илгээвэл хурдан хариулах байх хө.
Delete