Олон жилийн өмнө хүмүүс намайг дандаа инээж, мишээж явдаг. Чи ер нь уурладаг юм уу гэж байнга асуудаг байж билээ.
Урьдны тэр төрх маань эргээд ирчиихсэн би гэж нэг инээж, инээмсэглэсэн хүн, эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөж мишээсээр…
Хоолон газар аяга угаагаад нэг мэдсэн чинь сар болчихсон байна ш дээ. Бүтэн сар аяга угаасан мөнгөөрөө байрны мөнгөө төлөөд, багш 50 долларын ном шахаад, утасны мөнгөө төлөөд тэгээд 50 доллар л үлдлээ.
50 доллартай үлдэх агшин надад саятан шиг л мэдрэмж төрлөө ш дээ. Гоё биз дээ.
Хичээлдээ яваад, ажилдаа яваад хажуугаар нь бас бус ажил амжуулаад их өрнөл, үүх түүхтэй сайхан зун болж байна.
8 сарын 10нд хичээл дуусаад 20 хүртэл аягаа угаагаад за тэгээд 10 хоног амраад Нью-Йорк явчаад ирвэл тэгээл болох нь тэр.
Манай ангийн Иран хүүхэн цуг Вашингтон ДС явж дэлгүүр хэсий гээд байгаа. Юун яасан дэлгүүр хэсэх би бүр дэлгүүр орж юм сонгож авна гэхээр л уур хүрдэг болсон ва ха ха ха ха ха.
Ирэх сарын эхээр айлын бага хүүхдийн төрсөн өдөр болох гээд манай айлынхан их бэлдэж байх шиг байна. Бэлэг мэлэг бэлдэх ажилтай, юу ч гэсэн нөгөө улавчаа л нэхдэг байх даа.
Зуныхаа амралтаар айлынханд тогооны хорхог хийж өгнө гээд амлачихсан. Айлынхан бүх юмыг гаргана. Намайг хийгээд өг л гээд байгаа. Жаал гурил элддэг л байх даа.
Дээрээс нь манай ангийнхан бас хэзээ Монгол хоол амсуулахын. Монгол хоол идэж үзмээр байна гээд байдаг.
Манай Жоохноо, эгч 2-т жигнүүр байхгүй. Тэр 2 нэг сайхан бууз идхиймсан гээд байдаг. Бас нэг бууз хийгээд өгчихмөөр байдаг. Үгүй ээ мөн их хоолны ажил байнаа надад.
Цаг хугацаа мөн хурдан нисэх юмаа. Сая л 6 сарын 1 байсан чинь одоо 20-д гарлаа ш дээ. Тэгээл Наадам. Нээх наадамддаг юм шиг бичсэн үү хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ хэ.
Өвөлжин тоо үзсэн чинь зунжингаа л физик үзэж байна. 7 хичээлийг бодвол 4 хичээл их гайгүй байна шүү. Хэдий 6 цагаар ажиллаж байгаа ч гэсэн ажилаасаа ирээд хичээл хийнэ гэхэд бас л чанга байна.
Ажил дээр хүн болгон уруу харж инээсээр, заваарсан, наалдсан төмпөн савыг нь авч угаасаар байгаад хүмүүс надад их талтай болоод байгаа. Ямар ч байсан бээлий цоорход бээлий асуудалгүй авчихдаг болсон. Би гэж нэг цайсаг хүн ажил дээр цай уумаар санагдаад бас л дохиж байгаад цай аваад уучихдаг болсон. Онни гээл явж өгнө шүү дээ.
Ажил дээр Солонгос, Англи, Монгол гэсэн 3 хэлээр ажил явуулж байна шүү дээ. Ийм сайхан юм гэж байна уу та минь ээ. Завтай бол нээрээ Солонгос хэлний дүрэм гэртээ үзээд үнэгүй Солонгос хэл сурах боломж 100 хувь байна. За яахав хичээлээ дуусгаж байгаад 14 хоног нүдэхэд гайгүй гартаа оруулнаа л гээд сууж байна.
Заримдаа хоолтой, заримдаа хоолгүй аягаа угаагаад байж л байна. Зарчим, чанга, хатуу газар л хүн юм сурхым даа. Бусдаар тэгээл халгиж, цалгисан газар бас л өөр байх байсан биз дээ. Сайнтай муутай газар авах юмаа аваад хаях юмаа хаях нь зөв юмуу даа.
Уг нь блогоо байнга бичмээр байдаг. Даанч ажил хичээл гээд зав хүчрэхгүй юм. Чамайгаа бодон бодсоор л яваа шүү.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
nzaa chamaigaa shunu zuudleed hehe. CHi seould irchihsen end amidrana gd bair haigaad, 2 laa seouleer neg bair haij manargalaa xaxa. Zuud ch gsn uulzsn ym shig sanagdaad shn bsn shuu hehe :) udahgui uulzahiig eruuyu :) :) :) :) :)
ReplyDeleteХүүеээ ирэх жил төгсөөд буцахдаа Сөүлийг дайлаар мордоно. Тэгээд 2-лаа хамт байр сууц хайяаа хонгор мину.
DeleteMundag bysgyi shyy. Biee bodoj bgaarai. Eruul l bval busad ni bolno doo
ReplyDeleteБаярлалаа. Харин тиймээ чухамхүү их хичээж байгаа. Чамдаа бас амжилт хүсье.
Deleteза сайнуу андаа
ReplyDeleteСайн ш дээ сайн уу чи мину. Сайхан зусч байна уу?
Deleteharin tiimee yamar hurdan yum be? neg medhed l on duusah geed l shine jil getsen hoortson yavah bh daa. biyee sain bodoj hooloo sain ideerei.
ReplyDeleteХа ха ха шинэ жил үү? Тэрнээс өмнө зөндөө их юм байнаа хонгор мину.
Delete