Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 25 August 2011

Ниагара Хүрхрээ

Амралтаа авч алдарт Ниагара Хүрхрээ үзэхээр явлаа. Торонто хотоос жуулчидын 56 хүний суудалтай автобусанд оюутны үнэмлэхээ үзүүлээд 15 хувийн хөнгөлөлт эдлээд башийлаа. Гэтэл миний хажууд хип хоп загвартай бадриу бор бүсгүй сууж байна. Замд гараад 20 минутын дараа танилцвал АНУ-д сурдаг Бразил оюутан болхыг мэдлээ. Торонто хотын өртөг өндөрийг бүсгүй маш өндөр дуугаар толгой сэгсэрч ярьж эхэллээ. 2 хонож Ниагара хүрхрээ үзэх төлөвлөгөөтэй ирсэн учираас Америк мөнгөө Канад доллар болголгүй орж ирсэн нь өөрт нь их төвөг удаж байлаа. Торонто хотоос 2 цаг гаруй хурдны замаар явсны дараагаар алдарт Ниагара Хүрхрээ дээр ирлээ. Холоос ойртох тусам хүрхээн дуу чимээ ихсэж, манан шиг уур гарах нь маш сүртэй харагдаж байлаа. Автобусны зогсоол дээр зогсож биднийг буулгаад 5 цагийн дараа яг эндээ ирэхийг зөвлөөд одоо дуртай тийшээгээ явж болно гэлээ. Бразил оюутан бид 2 цуг аялахаар тохирсон тул автобуснаас буугаад, Хүрхрээн доор очиж болдог усан онгоцонд суухаар билет авахаар оочерлов. Билетийг авч 30 минут дугаарласны дараа том онгоцны 2 давхарт гарч хүрхрээн зүг хөдөллөө. Дуу чимээ ч гэж янзтай. Нэлээд давалгаан дунд явсаны эцэст хүрхрээд тулж ирэхэд юун зураг авах, үзэх харах шууд бороо асгаж байгаам шиг бүр мөндөр шиг боллоо. Бодоод байсан чинь бороо оржийход нүдээ нээгээл юм хараад байж чаддагүй болхыг ойлгож камераа хумьж онгоц хүрхрээгээс холдохыг хүлээлээ. Хүрхрээгээс холдонгуут камераа гаргаж зураг авхууллаа. Сүртэй сайхан байна гэж жигтэйхэн. Америкийн хил харагдаж байсан бөгөөд АНУ-ын талаас ирсэн жуулчидыг хүрхрээн доор очиход тээвэрлэдэг бас нэгэн онгоц зөрлөө. Яг үнэндээ Канадын хил талын хүрхрээ нь их өндөрөөс буудаг сүр чимээ ихтэй. АНУ-ын хил дээр байдаг нь дүү Хүрхрээ гэж нэрлэмээр санагдаж байсан. Хүрхээг үзэж харж, сайхан цэвэр агаар амьсгалж хөргөө татуулсны эцэст өөр газраар орохыг хүсч Хард Рок кафе орж тойроод гарлаа. Түргэн хоолны газар Бразил бүсгүйтэй цуг хоол идээд гарч өөр сонин сайхан содон юм үзэхээр гудамж метрэллээ. Үзэж харахад юун 5 цаг 2-3 хоноод үзээд байхаар их олон музей, тоглоомын газар байлааа. Ниагара бол жинхэнэ утгаараа жуулчин, үзвэрийн газар болсон хот байлаа.

1 comment:

  1. sain bn uu tanias heden zuil lavlaj asuuh gesen yum aa nomuka_ch@yahoo.com help me

    ReplyDelete