Зуны хичээл, ажилын амралтыг дэлгүүр хэсч өнгөрүүлсэн гээл бодчих. Одоо ингээд хичээл эхэллээ. Тэгэхээр дэлгүүр орвол юм авахгүй байж чадахгүй шунал мунал аймаар хөдлөөл авсаар байгаад ямар сайндаа 100 жил өмсөөд ч барахгүй хувцастай гэж хэлүүлж байхав дээ. Тэр ч хэтрүүлэг байх бөлгөө. Тэгэхээр энэ донгоо жаахан дарахын тулд Шинэ Жилийн Баярын хямдрал хүртэл дэлгүүрээс юм авах бүү хэл дэлгүүр орох бүү хэл дэлгүүрийн зүг хөлний үзүүрээ эргүүлэхгүй гэж ам гарлааа. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд надад юу туслах вэ гэхээр хичээл, ажил, амралт мөн шүүгээ, шкаф дүүрэн хувцасаа харж өөрийнхөө шуналыг гайхан толгой сэгсэрнээ. Би саяхан бүр хэдэн цүнх бөөнөөр нь аваад бүр нэг цүнхийг олон халаастай гэсэн шалтгаанаар авсан гээл бодчих. Эмэгтэй хүн чинь халаас, малаасанд нугасгүйм уу хаашайн бүр гайхаал суужийн. Одоо тэгээд эрэгтэй хүн чинь тэр чигээрээ халаас ч гэх шиг ха ха ха. Тэгээл боджийсон чинь хувцас чинь одоо хэдэн жил ч өмсдөг материал еэн. Бодоодайсан чинь орчин солигдвол хувцас солигдоод нэг газраа байгаал байдаг хүн хэдэн хувцасаа ээлжлүүлээл өмсөөд элээгээд элээгээд барах нь тийм үү? Олон газар сольдог хүн орчин бүрт тохируулж хувцас аваад түүгээ хааяа нэг өмсөөд, элээх битгий хэл зарим нь хааяа тоосоо гөвүүлээл байжидаг байх нь уу тийм үү? Тэгэхээр энэхүү шунал ихтэй миний амлалт нь ээж, ах, дүү нартаа авах хувцаст хамаарахгүй зөвхөн БИ-д хамаарах бөгөөд цаг нь болхоор амлалтандаа хүрсэн эсэхээ та бүхэнд илтгэж 4 сар хувцас авааагүй амьдарсны ялгаа болоод сайн, муу талуудыг дурдах болноо. Аягүй бол Шинэ Жилийн Хямдралаар 4 сар өөртөө хувцас аваагүй гээл балиар ихийг аваад домброктоноо.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Хэлээд юухэв зүгээр
ReplyDeleteБи ч бас энд байрны зээлэ төлтөл ахиж хувцас авахгүй, ОТ-нхээ хувцасаар эндээ гангараад байж байя гэсэн яасан. Сая амарч очоо д удаа эргэтэд дэлгүүр хэсээсэг...
Амжилт чамд
л үсгийг тохирох газар тохирулад уншихаарай хө
ReplyDeleteБи ч нэг сар тэсээд өнгөрчихлөө. Одоо 12 сар хүртэл тэснээ тэснээ, тэсээд өгнө. Гол нь дэлгүүрийн зүг явахгүй байх нь хамгийн зөв юм билээ шүү хэ хэ хэ.
ReplyDelete