Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 31 January 2011

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Ах дүү Монгол зон олон минь Сар шинэдэээ сайхан шинэлж, Туулай жилдээ олз омог, амжилт, бүтээлээр дүүрэн явах болтугай!
Даага далантайн
Бяруу булчинтай
Сүрэг тарган
Онд мэнд тарган орж байгаа биз дээ.
Би нь гэртээ бууз чанаж идээд Өгөөжийн еэвэнгээ мэрээд за тэгээд сар шинэ юмдаг уу даа. 5 дахь өдөр Норт Бэй явж Монгол айлд 2 хоноод ирж магадгүй. За тэгээд тэр шив дээ. Та нар минь сайхан шинэлээрэй.
За айл бага хэснэ биз дээ, ханиад, томуу их байгаа шүү дээ кккккккккккккккк. Хэн хэдэн уут бэлэг цуглуулсанаа хэлээрэй.
Хэм өндөр рашаан нээх хүртээд яахав дээ. Жүжигчин Мөнхсайнхан хэлсэн байлээ ш дээ. Сар шинэ бол ургийн баяраа гэж. Тиймээс ах дүү, өвөө, эмээ, настан буурлууд дээрээ очиж золгоод тэгээд болжухуй.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment