Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 4 January 2011

Хорвоогийн сонин хүмүүс

Сонин хүмүүстэй тааржухуй. Өнөөдөр нэг газар бичиг аваачиж өгөх гээд олдоггүй. Тэгээд нэг дэлгүүрт ороод худлаа үнэн юм асууж байсан чинь нээх сайхан зантай хүүхэн тараад тэгэхээр нь давраад нөгөө газраа асуутал цонх уруу нэг харсанаа би лавлахаас хараатхая наашир гэлээ. Тэгэхээр нь дагаад очсон чинь утасны жагсаалт гаргаж ирээд нөгөө хаягаа шалгаснаа саваад унадым даа. Би гайхаад яасан бэ гэсэн чинь манай нөхрийн ажилын газар байна гэнээ ха ха ха ха ха ха. Би шууд ойчцон. Юу хэлхэв дээ нөхрийнхөө ажилын газрын хаягыг мэдэхгүй. Яахав мэдэхгүй байж болно гэхдээ л ядаж багцаа энэ тэр тээм үү үгүй юу.
Тэгээд нөгөө хүүхний зааснаар нөгөө газарыг дорно олоод нөгөө бичиг өгөх хүнээ олоод олон долоон юм ярьжийсан чинь нөгөөх чинь асуужийн:
-Чи хаанаас ирсэн бэ?
- МОНГОЛ
- Аан тийн би мэднэ мэднэ
- Өө тийм үү? Та зочлоо юу?
- Үгүй ээ би Чингис архи уусан
- Ха ха ха ха ха
- Манай уурхайчин найз Монголд ажилладаг байсан юм тэгээд авчирдаг байсан их гоё, би зөндөө уусан
- Аан зөв зөв
Удалгүй би за баярлалаа гээд гарсан их удвал Чингис архи нэхэж мэдэх нөхөр байна гэж би тооцоолоод явсан даа.
Тэгэээд нөгөө дэлгүүртэй нэг юм дахиж харах гээд очсон чинь нөгөө хүүхэн чинь таараад нөгөө газраа олсон уу аан уун гээд нягталж байна шүү. Их сайхан сэтгэлтэй, тусч хүүхэн байсан.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment