Шинийн үзүүр Норт Бэй хүрч, ширдэгний үзүүр хэдэн шил улаан дарс ууж нугаллааа. Сайхан нартай өдөр Монгол айлд зочилж, бууз, хуушуур, цуйван идэж Монгол дуу хөгжим сонсож, Монгол шууд нэвтрүүлэг үзэж Монголоор ярьж за даа Монголд очоод ирэх шиг л боллоо доо. Бөөн эрч хүч, энерги автобуснаас буулаа. Тухайн айлын эзэгтэй шиг сайхан хоол хийж сурах юмсан даа. Хүүхэд гараад ирэхээр сурах байгаа.
Өө тийн даалуу бас тоглоод би ч ууж идсэнээ эхэлж яриад хасах тал уруугаа л явж байна даа.
Даалууны нэрнүүдийг тас мартсан байна лээ. Гэхдээ гоё тоглосоон. Өө тийн ш дээ би эхлээд боол болж байснаа дараа нь дороо боолтой болоод тэгсэн намайг Их Хатанаар өргөмжлөөд кккккккк.
Аав, ээж, ах дүү садан шиг минь зочилж дайлаад л одоо яахав юу хиймээр байна гээд л явахад бөөн бэлэг сэлт бэлэглэээд их сайхан дайлуулаад аан тийн ул боов хүртэл өгөөд маш сайхан зочилсон. Гэтэл би нэг аяга ч угаагүй. Үгүй ээ зүгээр сууж бай гээд л хөдөлгөөгүй.
За тэгээд зочилсон айлдаа дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг ундарч байхыг хүсэн ерөөе!
Жич: Зочилсон айлын тавгын идээний зураг оруулав.
Шинийн үзүүр Норт Бэй хүрч, ширдэгний үзүүр хэдэн шил улаан дарс gj yasan goy helsiin.
ReplyDeletedaaluutai boloh son.
Баярлалаа найзаа. Монгол уруу захиад авчихгүй юу тээн. Наана чинь зардаггүйм уу хө?
ReplyDelete