Хүнсний дэлгүүр орохоор үүдэнд нь хүмүүс хуванцар саваа тушаагаад зогсож байдаг байхгүй юу. Би хараад байсан чинь бас их хуванцар сав хаяж байна шүү. Баяжих аргыг маш хурдан олоод идсэн уусан хувцанцар саваа хураагаад нэлээд их болхоор нь торонд хийж аваад нөгөө хүнсний дэлгүүр явлаа даа. Үүдэнд нь нөгөө машин байж байнаа. Лааз, хуванцар сав 2-ыг хийх 2 төрлийн нүх байна. 2 тийш нь хийгээд л байлаа. Тэгсэн наранцэцэгийн тосны сав гараад ирэв тэгэхээр нь хийгээтэхсэн чинь өмнөөс орилдог гэжий ш дээ нөгөө машин чинь. Тэгэхээр нь би битгий донгос энэ хуванцар биш үү гээд чихсэн чинь бүр аймаар орилдог гэжий ш дээ. Тэгсэнээ үүнийгээ буцаагаад ав гэнээ. Уур хүрээд нөгөө саваа авч хогийн сав уруу шидчээд талоноо авья гээд товчыг нь дарсан чинь учиргүй хэвлээд л өгч байна харсан чинь 55 тоо харагдлаа. Овоо баяжиж гээд л дахиад лавлатал урдаа 0.55 гэсэн тоо байсан гээл бодчих. Аймаар их гомдсоон хэчнээн хоног хурааж тор дүүрэнг авчирч тушааж байхад чинь муухай л байгаа байхгүй юу. Нэг талх аваад нөгөө талоноо үзүүлтэл 55 цент хасаж энэ тэр ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 28 March 2010
Friday, 26 March 2010
Уран гулгалтын мастер
Манай ангийнхан багштайгаа уран гулгамой гээд би нөгөө юуг дагаж яана билээ тэгээд дагаж яваад. Нөгөө гутлыг нь \юу гэдэг ч еэн бүү мэд\ өмссөн чинь шалан дээр сайхан явж болжийн шүү. Арай шууд гулгаад давхар эргэж энэ тэр какархын биш биз дээ гээд өөртэйгөө инээв. Канадууд сайхан гулгаж байна ч гэж жигтэйхэн. Эгч гарлааааааааааааа. 1,2,3 байдаггүй ээ тас. Юу гэж ингэж өөртөө итгэдийн бэ?
Би санадагын намайг 1-р ангид байхад манай сумын дотуур байрны баруун талд мөсөн гулгуур байдаг байлаа. Хүмүүс, сурагчид очоод гулгаад байдаг байсын. Би тэгээд өөрийгөө гулгаад сурцын болов уу гэж горьдлоо. 1-2 ангид байснаа өм цөм л санана ш лээ. Голцуухан идсэн уусан, ах дүү 2-тойгоо еэвэн булаацалдсан айлын охин гэзэгдсэн энэ тэр л юм санана ш дээ.
За тэгсэн Бразил хүүхэн би багадаа л гулгаж байсан гэнээ. Рио Дио Жанеро-д бас мөсөн гулгуур байсан байх нь. Со хүүхэн сайхан гулгаж байнаа. Сая өвлийн олимпийн уран гулгалтын эмэгтэй төрөлд Ким охин алт авч Солонгос даяар нэг од болоод мань хүн зав л гарвал түүнийгээ яриад тэгсэнээ бас нөгөө Ким хүүхэн шиг гулгах гэж үзээд байгаа бололтой юмаааа. Бараг л Канад-ууд заах гээд байлаа.
Би яахав дээ хана хавиар бариалаас зуураатай гулгаад ч байгаам шиг, алхаад ч байгаам шиг болжийсан чинь Со хүүхэн ирээд хүүе чи минь алив гээд бас нэг Канад залуутай 2 гараас хөтлөөд за би чинь тэнгэр харчих гээд л тахийж мухийсан л юм явлаа. За тэр шагай, ул хавиар хөндүүрч байна гэж жигтэйхэн.
Тэгээд бас санаа зовлоо. Чадахгүй байж ирээд хүнд гай болоод гээд нөгөө 2тоо хэллээ. Та 2 гулгаа, би ханаа дамжаад л явжийя гэсэн чинь зүгээр ээ бид 2 чамайг тоглуулая гэнээ. Нөгөө тоглодог хүнийх нь царай байнаа байна.
Африк, Гуантамала, Бразил, Со нар тасарцан гулгаж байнааа. Тэгсэн бас нэг Канад хүүхэнг нөгөө залуу дуудаад чи хө мэргэжлийн үүднээс яаж алхаж гишгэх гулгахыг зааж өг гээд. Мань хүүхэн ч 4 настайгаасаа гулгасан гээд зааж гарлаа. Би ч суржийн гэж жигтэйхэн. Өвдөг нугалардаггүй ээ, цээж хотойдоггүй ээ гулгаад биш алхаад байнаа хө гэжий лээ ш дээ.
Бас нэг өөр Канад хүүхэн бас 2-3 тойрог авч явлааа. Зургаа авхууллааа. Ганцаараа зургаа авхуулах гэж хэдэн секунд хөшөө болсон юм шиг л зогссон шүү. Эвгүй гэдэг чинь.
За тэгээд нөгөө А үсэг шиг зааж өгсөн Канад хүүхэн маань байсхийгээд л ирээд болж байна болохгүй байна гээд л. Тэгээд нөгөө хүүхэнтэйгээ явж байгаад 2 хөлнийх нь дунд тас гэдэргээ савж унаваа. Босоход ч яасан эвгүй юм.
Ашгүй цаг дуусч нэг хөлөө амраалаа.
Одоо 7 хоногт нэг удаа явж гулгаж сурмой. Уг нь нисээд ч байгаам шиг, дүүлээд ч байгаам шиг гоё юм билээ.
Wednesday, 24 March 2010
Чи миний анхных
Яасан сайхан үг вэ? Ойрд энэ үгийг сонсоогүйм байна. Ойрд харин хэд хэд сонсоод авлаа. Баярлах ч шиг за гомдох ч хаашай еэн бэ? Хүн тийм сайхан үг хэлж байхад чинь. Аан тийн намар 11 сард бүр нэг хүн 18 жил ажиллахдаа анх удаа л учирч байна гэсэн гэжугааа. Саяхан нэг Испани залуу би ёстой байнга уулзахымсаан гэж бодож явсан гэж хэлсэн. Би хөөрч дэгдээд энэ тэр ха ха ха ха.
Тэгээл сүйд болно элдэв янзын өөрсдөд нь сонин хачин гэмээр зүйлүүдээ асуугаад л би хариулаад л . Ярих ч гэж ёстой баллаад өгнө шүү дээ. Дээр доор нь оруулааад хольж хутгаад ядаж байхад харийн хэлээр бүр тасарлаа л гэсэн үг. Зурна, бичнэ, этүд үзүүлнэ өөрийгөө хүртэл ашиглана. Тоолно бодно тэгсэнээ дутаад байгуул өөрийгөө нэмчинэ.
Тун болохгүй бол би чам ураа цахим шуудан илгээе за юу гэж хэлнээ.
Чи миний хамгийн анх уулзсан МОНГОЛ ХҮН.
Friday, 19 March 2010
Метро
Өглөө сууж хичээлдээ явдаг Метро биш шүү. Уншдаг Метро гэдэг сонин ярих гэж байна. Монтриал хотод өдөр бүр гардаг нэлээд хэдэн сонин бий. Түүний нэг нь Метро. Өглөө энэ сонинг хальт гарчиглаад анги уруугаа орохгүй бол тэгээл ертөнцөөс 08 сар хоцорсон юм шиг сэтгэгдэл төрнө. Метронд явах замдаа л хальт гарчиглаж байгаам чинь.
Тэгсэн 03 сарын нэг дугаарыг өглөө эрт ангидаа ирээл /би хамгийн түрүүнд ирдийн/хальт эргүүлж байтал Монголын л Хонгорын элс харагдах шиг болоод юу билээ гээд л аягүй зүрх сэтгэл хөөрөөд сайн харсан чинь манай гэрийн хойно байдаг овоо, урд хоолойгоор гунхаж явдаг хэдэн тэмээ, саахалт айлын Балдан, Долгор 2 морио унаад явж байгаа зураг энэ тэр харагддаг байна ш дээ. Өө тийн Чингис өвөө бас байсан. Тэгсэн Метро сонины тэр өдрийн дугаарын амралтын буланд Онгон тал нутагт байх гэсэн гарчигтай нэгэн жуулчины Монголд аялсан тухай тэмдэглэл байнаа. Сайхан ч бичиж. Мориор аялал хийсэн хүн бололтой. Морь, гэр хоёрыг ихэд биширч шүтэж өгүүлсэн байв. Тэр дор нь ангийнхандаа хэлж, багшийгаа орж ирэхэд нь хэлээд багш ч бас ихэд сонирхож орой гэртээ очоод нөхөртэйгээ хамтран унших болов. Би ч өөрөө ирээд толь бичигээ барьж суугаад дор нь орчуулаад. Сониных нь цахим хуудсыг олоод нэлээд хэдэн хүн рүү цахим шуудан явуулж какрав. Тэр өдөртөө л сэтгэгдэл өндөр хөөрүү байлаа. Яг эндхийн хүн бичсэн тэмдэглэл болохоор миниы цаашдын Монгол улсын тухай тэмдэглэлд нэлээд их өгөөжтэй болов. Нөгөө текстээ байнга уншина. Анх эх орныхоо тухай илтгэл тавьж байхад юугаар гал түлдэг вэ гэсэн асуулт ирээд баас гэдэг үгээ ашиглаад 5 хошуу малынхаа баасыг гэсэн чинь гайхаад. Тэгсэн энэ сонин дээр арай өөрөө бичсэн байна лээ шүү кккккккккккккккккккккккккккк.
Өнөөдөр ангиараа Метро сонины байранд очиж даргатай нь уулзаж баахан асуултаар булав. Миний асуулт их эх оронч асуулт байсан учир жаахан хүлээж байтал асуух асуулт байхгүй болхоор нь гараа өргөж байгаад 03 сарын нэг дугаарт миний нутгийг бичсэн байсан. Би маш их баярласан. Тэр бүр хүн сайн мэдэж амжаагүй байгаа улс яаж сонгосон бэ гэсэн чинь. Аялалын бүхэл бүтэн хэлтэс байдаг. Маш олон улсын тухай гаргадаг. Тиймээс манай хэлтэсийнхэн бусад орны адил л мэдээлээл гарагсан гэж хариулж байна лээ. Тэр сонингоо авчираад ханандаа өлгөчихсөн байгаа.
Thursday, 18 March 2010
Орчин гэдэг сонин юм
Энэ дэвэн дэлхийгээс ирсэн хүмүүсийг ажиглаал байхад янз янзын юм бодогдуулна. Зарим нь инээд хүргэнэ. Зарим нь хааяа духны арьс үрчлээтүүлнэ. Сүүлийн 3-4 өдөр цаг агаар нэлээд дулаарч бас ийш тийшээ цас, мөсөнд тээглэлгүй хүн хар бас сайн гэгч нь ажиглаад авав. За гангарч байна гэж жигтэйхан нөгөө хүүхний гуя энэ тэр бол нэлээн дээшээ ил гарсан байлаа. Метронд бол бүтэж үхэм халуун. Тэгээд ямар оронгуутаа тайчилтай биш дээ. Халууцаад л чихэлдээд л явна. Өчигдөр метронд суугаад 2 буудал өнгөрсний дараа метро хөдөлснөө гэнэт зогсоод тэгсэн хавийн хүмүүс ханараад орилоод би яаж нэг юм сандал дээр сууцан байсан юмб дээ. Тэгсэн миний урд суусан өвгөн дээрээс нэг хүүхэн дарж бараг л унаад тэгсэн нөгөө өвгөн орилоод хүүхэн ч уучилал гуйгаад миний буруу биш шүү уучлаарай гээд л. Зарим нь ч шалан дээр унаад өгсөн байна лээ. Би яг нэг цагт өдөр бүр метронд суудаг болхоор ганц 2 хүмүүсийг царайгаар нь танина. Зарим нь найз охинтойгоо суугаад л метрон дотороос гарах, 2 тийш явахдаа сүр болно ш дээ. Үнсэлцээд л тэврэлдээд л... Орой хичээлээ тараад буцаад метроны буудлаас гарахад хөгжимчин ирчихсэн гитар тоглож байдаг. Гуйлагчин юм байх гэж боддог байсан чинь үгүй байна лээ. Зориуд цаанаасаа ийм хөгжимчид байдаг гэсэн. Ноднин нэг алдарт хийлчинийг авчирч метроны буудал дээр тоглуулсан чинь хүмүүс итгэхгүй байсан гэсэн. Заримдаа ядраад явж байхад гоё хөгжим явж байхад гоё санагддаг шүү. Бүх албан газар, сургууль нь өвөл ч байсан ажил дээрээ ботинк сандал өмсдөг. Яг эмнэлгийн ажилчид шиг. Сая цаг агаар дулаараал ангийнхан яаж нүцгэлэх нь вэ гээл харжийсан чинь өчигдөр нь үстэй өвлийн гутал өмсөж байснаа маргааш нь ботинк, сандал 2-ын дунд тооцогдох юм өмсөөд ирхийн. Аягүй огцом тайчиж байгаа байхгүй юу даа. Би бол их хашир үзий ш дээ. Дэс дараатай бас яарахгүй тайчина гэжугаан. Эхлээд өвлийн гутал байсан бол жаахан нимгэлээд хавар намрын гутал, дараа нь пүүз тэгээд ботинк тэгээд сандал, углааш гэх мэт. Гэтэл эд үгүй ээ. Цөм цөм сэтгээд бодоод хийгээд явчижайгаан. Бүх юм нь цаанаасаа бэлэн нэгийг нөгөөгөөр орлуулна, байхгүй бол байхгүйгаараа дуусна энэ тэр гэж байхгүй. Хямгадах тухай бүр ч байхгүй. Манай ангийнхан хэн хоолоо авчирч иджийн хэн хоол ерөөсөө хийхгүй гуанздаж байна энэ тэр гээд их юм ажигланаа. Хөвгүүд л болсон хойно ихэнх нь гуанздана. Гэхдээ бас өөр. Эхнэртэй 2-3 эр бий. Байнга хоолоо авчирч иднэ. Гомо залуу бас яг тийм зуршилтай. Зарим талдаа эмэгтэй ч юм шиг. Заримдаа хараад өрөвддөг ш дээ. Нэг өдөр унаа, тээврийн хэрэгсэлийн тухай ярьж байгаад Гомо залуу дээр онгоц таараад тэгсэн чинь би сайн хэлж мэдэхгүй байна би нэг л удаа онгоцонд суусан гэсэн чинь ангийнхан нирх гээд саваад унацан. Би бүр гайхаад яахав дээ онгоцонд суугаагүй л байгаа биз. Ямар Бермудууд шиг дэлгүүр хэсэх гэж АНУ, Канад нисэх болжийн уу?
Sunday, 14 March 2010
Монгол бичгээр какрав
За байз түрүүний ангид юм байна Со, Канад хүүхэн бид 3 хичээлээ давтаж байсан чинь Со хүүхэн харин ханз, уран бичлэг бичдэг бийрээр тодруулагч хийцэн сууж байдым даа. Хүүшээ наадахыг чинь ингэж хэрэглэдий ш дээ гээд Монгол бичигээр 2-3 үг бичсэн чинь шууд үзгээ хаяад босоод ирдэг гэжий ш дээ. Өө тэгээл нэр энэ тэрээ бичүүлээл бөөн юм болов. Би ч нөгөө Монгол бичигээ магтаж байна ч гэж жигтэйхэн ккккккккккккккккккккккккккккккккккк.
Маргааш нь хоолны завсарлагаа дуусч байсын би 00 ороод ирсэн чинь Со хүүхэн ангийн хүүхдүүдийн нэрийг самбар дээр биччихсэн Цоги үүнийг нөгөө бичгээрээ бичээрэй гээл шууд гарнаас хөтлөөд самбарт гаргав. Өө эхнээс нь бичээд л байсан чинь хачин болжийнаа нөгөөдүүл чинь нүд нь томроод дуу алдаад. Тэгэнгүүт нь бас таталж бичиж энэ тэр какарсан чинь бүр хачин болов. Багш хичээлээ заах гээд ороод ирсэн чинь нөгөө багшийн нэрийг бичээтэх гээд тэгсэн багш бас дуу алдаад багшийн хичээл МОНГОЛ БИЧИГИЙН ХИЧЭЭЛ болов. Тэгсэн маргааш нь хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэрээ бариад гүйгээж иржийгаам даа. Аав, эгч, ах дүү амрагуудынхаа нэрийг бичүүлнэ гээд л...Колумб залуу бүр дуу алдаад амьдралдаа ийм гоё бичиг харж байсангүй гээд...
Шинэ анги
Дахиад л шинэ ангитай золгомой би чинь. Дунд түвшиний 2 уруу орсон чинь бөөн шинэ хүмүүс. Одоо манай анги 18-уулаа болсоон. Майр олон наасан. Нэмээд Австри, Со, Вэнэсуэл, Гуантамэла, Африк, Бермуда, АНУ, Англи, Бразил-с сурагчид ирсэн. Зарим нь хөгшин зарим нь миний үе өө зарим нь надаас дүү. Канад-ууд хэд ч болчихов доо. За байз хуучин ангид -4, нэмээд 4 юм уу даа. Ангийнхаа зарим хүүхдийн нэрийг нь мэдкүү эээ. 7 л хонож байгаа болхоор. Аймшигийн аймшигийн өндөр тоомсог шиг 2 хүүхэн байгаа. Хуучин ангийн Иран, Со, Африк, Колумб, Эквадор нар гарцоон. Өөр Со охин ирсэн. Дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн. Гуантамэлэ хүүхэн Канад айлд амьдардаг гэсэн. Вэнэсуэл хүүхэн их хөгшөөн 50 хүрсэн байхаа. Ээжтэйгээ нагац нартайгаа амьдардаг гэсэн энд. Бермуд хүүхэн болхоор манай анхан шатны -2 түвшинд байсан хүүхэн. Америк залуу ч гэсэн. Эхний өдөр бүгд сандраад манай найз Канад хүүхэн бүр гардийм бил үү энэ тэр гээд аймаар сандарсан. Би бол тоох ч үгүй хамгийн муу нь байсан ч гэсэн оргил уруу нь зүтгэнэ яадын. Тэгээд нөгөө Канад хүүхэндээ мэйл явууллаа смс явууллаа. Хэллээ тэгсэн чинь ингэнээ би угаасаа бага ангид хичээл заана ийм хүнд шатны юм мэдэх алба байхгүй гэнээ. Хүүшээ юу гэсэн үгийн бэ чи бүгдийг мэдэж байж л хүнд заана ш дээ. Хагас юм мэдчээд юуг нь заах гэдийн гэсэн чинь дуугүй боллоо. Тэгээд эхний 3-4 өдөр жинхэнэ хэн нь хэн бэ энэ тэр гээд шалгаруулалт явагдаж байгаам чинь яахын. Тэгсэн 4 дэх өдөр нөгөө найз маань за за би энэ ангидаа үлдэхээр шийдлээ. Би зарим нэгнээс нь гайгүй юм байна гэнээ ккккккккккккккккккккк. За одоо ингээд 42 хоног хувцасаа угаах завгүй, гэрээ цэвэрлэх завгүй, арай гэж хоолоо хийж идэх завтай хичээл хийнэ шүү дэээ. Амжил амжилт!
Sunday, 7 March 2010
Мартын 8-нд зориулав.
Анх сонсоод шууд уйлсан шүлэг. Одоо ч уншаад аньсага цантаж байна.
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
Яруу найрагч, сэтгүүлч Б.Энхтуяа
Үнэн сонин
Бичих юм их байнаа. За яасан гэж боджийн ха ха ха үнэн сонин. Манай дунд түвшиний-1 ангийнхан бүгдээрээ орон орны хоол хийж ирж идэх л юм болов. Тэгсэн манай ангид 4 Канад байдын байхгүй юу. За тэгээл би чинь бөөн бууз салад сүүтэй цай энэ тэр чанаал очсон. Тэр өглөө автобуснаасаа хоцроод метроны буудал уруу нөгөө хоол, цайгаа бариад явган алхсан гээл бодчих. Үнэн дуртай наасан кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк. За тэгээл Иран, Бразил, Со, АНУ, Африк гээл баахан янзын хоол, идээ, ундаа ирсэн. Тэгээд хоол ундаа бэлдээд ширээгээ засаал 2 багшаа дуудаал идэх болсон чинь нөгөө 4 Канадын 3 нь хоосон байгуул яахав юу ч авчираагүй. Нэг Канад хүүхэнтэй нь Со бид 2 их найз л даа. Тэгээд бид 2 түүнд хэлэв за чи болохгүй бол сандвич хийгээд ч гэсэн ирээрэй за юу гэсэн чинь За л гэсиийн. Тэгсэн маргааш нь би жүүс л авчирсийн гээд 2 жүүс бариад ирсэн. За яахав оргүйгээс ортой нь дээр гэж. Тэгсэн нөгөө 2 эр 1 эм Канад хов хоосон тэгээл дажгүй бүр тоохгүй идэж байгаам даа. Санаа энэ тэр зовно гэж үгүй ээ. Колумб залуу хоосон ирчээд санаа нь зовоод ресторанаас хоол, салад аваад ирсэн тэгсэн тэр 3 тэгээ ч үгүй. Бүр нэг эмэгтэй нь санаа зовохгүй байгаамаа. Сонин байгааз. Би өмнөөс нь жаахан ичсээн. Идэх юмандаа биш гол нь хүний сэтгэл бусдыгаа хүндлэх ш дээ.
Subscribe to:
Posts (Atom)