Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 3 July 2018

FB, Google-гүй Бээжин

Гэрээсээ гараад 24 цагийн дараа Бээжинд буугаад буудалдаа орчихоол гэрийнхэнтэйгээ ярих гэсэн чинь FB ордоггүй. Google-ээс яаж Бээжинд FB орох вэ гэж асуух гэсэн чинь бас болдоггүй ккк.


Хэчнээн их уур хүрэвээ. Ядаж Google ахыг хориод байхдаа яахуу дээ.

Арай гэж Монгол утасаараа гэрийнхэндээ сайн яваагаа дуулгачаад гуанзанд нь орж хоол идэх гэсэн чинь үл ойлголцмой. Инглиш плийз гээд ч байдаггүй ээ.

Хоолны менюг нь авч байгаад АЗ тататунгаадаж хоол захиалав. Би босч яваад ус мус авчаад ирсэн чинь АЗ хажуу талд ганцаараа сууж байсан хүнтэй учиргүй буу халжийн. Монгол, Англи ч биш бүр Хятад ч биш тийм хэлээр ярьжийн.

Би: Наад хүн чинь юу гэжийн?
АЗ: Танай Чингис хаан аугаа гэж байна гэл үү нэг тиймэрхүүү юм хэлсэн. Эр хүмүүс эр хүнүүсээ сайн ойлгодог бололтой.

Болсон болоогүй будаа мудаа идчээд буудалдоо ороод Хятадад сурч байсан үеэлээсээ яаж FB орох вэ гэж асуусан чинь нэг програм суулга гэвээ. Нөгөөхийг нь суулгах гэхээр нэт нь тасараад тэгээд дашин шог болсоон.

Маргааш нь буудлынхаа унаагаар онгоцны буудал хүргүүлтэл Терминал 1-ээр явах бид 3-ыг 3 дээр нь аваачиж буулгаад бид 3 сандраал сэкюрити-ээр ороол гааль гарах гэсэн чинь энэ биш 1-рүү яв гэж авдын. Би хүүхдээ түрээл гүйгээл, АЗ чемодан чирж гүйгээл автобусанд суугаал арай гэж амжсан.

Явах танхимд орж бас тататунгаадаж хэдэн виски аваад KFC ороол хоол идэх гэсэн чинь хоол хоолойгоор давдаггүй ээ.

90 минут нисээл Монголд бууна, утаа мутаа ямар байгаа бол, хадамууд маань ямар хүмүүс байгаа бол гээд түм буман юм бодогдоод, АЗ ч хоолоо идээгүй.

Буцахдаа бас Бээжиндээ буугаад бас л адилхан зүйл давтагдаад өглөө нь харин 5 цагийн өмнө буудлаасаа гараад онгоцны буудал орж сайхан хоол идий гэтэл аятайхан хоолны газар олдоогүй ээ. Нэг л их хүн бужигнасан газар, нөгөө KFC нь засварт орцон, МкДоналд ч байхгүй.

Нэг Тай хоолны газар жаахан юм идэх гэтэл бас л тататунгаадаж байж арай гэж голоо зогоогоод явах хаалган дээрээ очих гэсэн чинь аймаар хол дотор байдаг тахсиг нь 50 юанаар хөлсөлж хүргүүллээ ш дээ.

Дараа явахдаа үнэтэй ч гэсэн Инчоноор дайрч явья аа л гэж бодогдлоо. Тав тух гэдэг юманд үнэхээр дарлуулдаг болжээ. Насных уу юуных вэ?

6 comments:

  1. хөөх ингээд буцчихаж байгаа юмуу, хятадууд нээрээ албаар тэгдэг юмуу гэмээр англиар ганц ч үг ярьдаггүй юм байна лээ шд, 10н жилийн өмнө ч онгоцны буудал нь сонин байсан одоо дээрдээгүй л байна уу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Бүр дордсон байна лээ. Ярих юм биш.

      Delete
  2. Бээжингээр ганц удаа 10 гаран жилийн өмнө л нэг дайрч бсан. Тэр үед л хашраад дахиж яасан ч Бээжингээр дайрахгүй ээ гэдэг болсон. Одоо ч гоё том буудалтай болоо блгүй, тэр үед бол нээх том заал, тэгсэн хэрнээ пиг хүн, суух суудал ч бхгүй, тэгээд бөөн шуугиан. Тэгээд дамжин өнгөрч бхад миний байдгаар нь чихсэн гар тээшийг заавал задал гэж дарамтлаад, хамаг хөлс баастай минь холилдуулж задлуулж, буцааж баглуулсан газар, тэгээд дургүй болсоон.

    ReplyDelete
    Replies
    1. Сая бүр цэнэглэгч барыг маань ухаад авсан байна лээ. Эднүүдийг яая даа байз ккк.

      Delete
  3. Бээжин улсаар харин ч гайгүй дайраад гарчээ. Шанхайгаар дайрвал бүр үгээ хэлнэ дээ ккк. Наадуул чинь Ээнглиш мэднэ мэднэ, буудлын ажилчин хүн бүрт утсанд нь суулгасан voice транслэт байгаа байгаа, ааш нь хөдлөчихгүй бол гайнүй л үйлчилнээ

    ReplyDelete