Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 17 April 2019

Сайнууцгаа хөөрхөнүүдээ

Дахиад маамаалсаан хэ хэ хэ.


Хүүхэддээ цэцэрлэг хайгаад, сүүлдээ бүр уур хүрээд тэгээд гэртээ суужийхаар гээд дахиад хүүхэд гаргачихлаа.

Төрөх явц өмнөхтэй мөн адил, үзүүлэх гээд очсон чинь савны амсар нээгдцэн байна гэртээ очиж сайхан хоол хийж идчихээд цүнхээ аваад ир гэж байгаам бишүү.

Би ч тайван хүн гэртээ ирээд хоол хийлгэж идээд, хүүхдээ хүн авчирч гэртээ харуулаад эмнэлэг дээр очоод орой 6*30-д ус гараад, 8*30-аас дүлж эхлээд 10*30-д төрөвөө гэж.

Өвдүүлдэггүй тариа хийлгий гээд захиалсан чинь нэг бүтлээ алдсан залуу ирээд нуруунд зүүгээ хатгачихаад яваад өгсөн, өвдөөд би орилоод байдаг нөгөө тариагаа ирж хийдэггүй. Тэгсээр байгаад төрчихсөн ш дээ.

Төрөх болгондоо л шинэ юм сурдым байна. Зөндөө л их юм сурлаа. Гэхдээ 2 цаг тасралтгүй дүлэх бас л аймаар байлаа шүү. 90 минут дүлүүлээд сувилагч амар гээд тэгсэн аймаар өвдөөд би орилоод тэгсэн сувилагч орилж байхаар дүл гээд тэгсэн гараад ирдийн ва ха ха ха.

Хүүхэд гарч ирээд чарлангуут бас л сад тавьлаа ш дээ. Нэг л туршлагатай хүн хүүхдээ амлуулаал байсан чинь хөхний толгой хагараад, төрөхөөс илүү өвдөөд бүр асгартал уйлаад, толгой хамгаалагч хийгээд гайгүй боллоо ш дээ.

Тэр хооронд уур хүрээд энэ эрчүүд ядаж хөхний толгой өвддөг өвчингий нь авахгүй дээ гээд л .Би тэгээд 2 дахь төрөлт, жирэмслэлт дээр өөрийгээ таньж мэдлээ. Би жирэмслэхээр хаван маван таргалалт энэ тэр мэдэхгүй, хордлого ч гайгүй. Ганц л юм байна. Тэр нь УУР.

Ерөөсөө уур л хүрээд байна, их сонин, АЗ-ыг барьж аваад шидмээр санагдаад байх нь тэр. Тэгээд ямар сайндаа АЗ-д надаас холхон бай уур хүрээд байна шүү гэж мэгээл суужийх нь тэр.

За тэгээд нэг хүүхэд 2 хүүхэд ялгаагүй гэдэг үгийг биеэрээ буруу болохыг нотоллоо. Маш ялгаатай, ганц хүүхэд юу ч биш байж гэж бодно. Заримдаа багыгаа хөхүүлээд, томынхоо ам уруу бантан чихээл сууж байх нь энгийн үзэгдэл шүү дээ.

За тэр гам мам барьсангүй. Гэхдээ чих михээ бөглөлөө, гарахдаа. Малгай өмслөө. Сар хүйтэн юманд хүрсэнгүй. Усанд хүрч болохгүй халуун ус ч гэсэн гүйчдэг гээл хүмүүс тэгээд байсан. Би чинь гараа угааж чаддаггүй хүн чинь юун яасан усанд хүрэхгүй байж яагаад ч чадахгүй.

 Одоо тэгээд хүүхэд хүмүүжүүлэх ухаанд суралцаж байна даа. Аан тийн бас эрчимтэй туржийн. Манай 2 зэрэг унтах нь ховор. Яг одоо зэрэг унтаж байгаа учир сайхан блогорч байна.

Өөр бичих сонин юм зөндөө байгаа.Удахгүй бичнээ. За манай бага мөөм иднэ гэнээ.

21 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Баяр хүргэе. Хөөрхөн юмаа.

    ReplyDelete
  3. Wow yostoi mundag baina. Za biyee sain boddog yum shuu. Haha moomduuleed bantan chiheed gedeg heseg deer ooriin erhgui zondoo ineelee.

    ReplyDelete
    Replies
    1. Ядарч байгаагаа ч мэдэхээ байсан даа хө.

      Delete
  4. woow, amjuuldag busgui shuu :)
    biyee bodooroi,
    ta duruvt eruul enh, az zajrgal sain saikhan buhniig husye

    ReplyDelete
  5. хөөх, баяр хүргэе

    ReplyDelete
  6. Баяр хүргэе! Биеэ бодоорой, сайн тэнхэрч аваарай!

    ReplyDelete
  7. 4 жилийн өмнөх өөрийнхөө дүр зургийг харах шиг л боллоо. Ид өсгөх гээд зууралдаж бх үед 1,2-ийн ялгаа байгаа мэт боловч бага нь ой хүрээд ирэхээр бага цаг хугацаанд ямар их юм амжуулаа вээ л гэж бодогддог юм. Одоо багыгаа 2 ой хүрэхээр нь дахиад нэг төрчих өө гэж 3 ойрхон төрсөн хүний хувьд зөвлөе, ккк. Эрүүл энхийг хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха дахин төрөх талаар УИХ-аар оролцуулж байж шийднэ. УИХ батлахгүй бол төрөхгүй ээ хэ хэ хэ.

      Delete
  8. Баяр хүргэе! Ямар гоё юм бэ.

    ReplyDelete
  9. bayar hurgey. Shine bichleg haraad bayarlalaa shde.

    ReplyDelete
  10. баяр хүргэе, хэдийд төрөв өө, би бас төрчихөөд л, одоо 9 сар хүрчихсээн.

    3 зулзагатай болсон, яахав эхний 2 нь том тулдаа л болж байна. хэхэ.

    бүх зүйлд нь амжилт.

    өө тийм, хуучин бло руугаа орж чадахгүй шинийг нээсэн болно.

    ReplyDelete
  11. Natsagdorjiin helsen ugiig sain biyeluuljee cool!

    ReplyDelete