Энэ жилээс влогоо хөгжилийн дээд түвшинд авчирхаар ханцуй шамлан орлоо.
Гурван жил их олон юм болж өнгөрлөө. За бага багаар бичээд байнаа.
Нэг үеэ бодвол хүүхдүүд овоо хүүе хаая мэдэхтэйгээ болоод би чинь эмо ажилдаа орохгүй бол энүүхэндээ эмороод жигтэйхэн.
За тэгэхээр нөхдөө, дэлхийн хаанаас ч юм дээ, энэ Канад улсад суралцаж, ажиллах, амьдрах санаа бодолтой хүмүүс байвал над уруу явуулаарай.
Мэддэг чаддаг бүхнээ хэлж өгнөө. Үнэ төлбөр байхгүй.
Ер нь энэ хавьдаа овог аймаг бүрдүүлэхгүй бол нэг л бишээ. Яахав дээ ирмээр байгаа хэн нэг нь ирэг л дээ тийм биз дээ. Ирээд зорилгоо бүтээгээд явна уу, үлдэнэ үү хэнд хамаатайв.
Монголд нэг ТОЭФЛ-ийн багштай боллоо. Сургуульд орох гээд хэлний оноо нь хүрэхгүй байгаа хүмүүс хичээл авч бэлдэг. Тэр багшид мөнгөө төлнө.
За тэгсэн 10-д хүмүүс л хэл мэлээ бэлдээд бараг ирэхээр боллоо. Хамгийн багадаа 1 цаашлаад 3 удаа хичээл ороод алга болцгоосон домог сонсогдож байна. За яахав, манайхан угаасаа тийм, би ч хааяа тэгдэг.
Гэхдээ үнэхээр ирье, явья гэсэн хүн нь ирдэг, явдаг л байхгүй юу. Баахан л оюутнууд холбогдох юмаа. Зарим нь тэнцээд төлбөрөө төлж чадахгүй больчихно, зарим нь баахан юм асууж асууж алга болдог доо.
Би гэхдээ та нараас бууж өгөөгүй, бууж өгөх ч үгүй ха ха ха.
За энэ гэрийн маань тавилга энэ тэр өөрчлөгдөөд хаана нь юу байгаан бүү мэд. Жаахан гэртэйгээ танилцаад тэгээд бичлэгүүдээр бөмбөгднөө.
Аан тийм Канад улсыг сонирхсон хүмүүст temeechinbusgui@gmail.com эсвэл Тэмээчин бүсгүй гэсэн ФБ хуудас зааж өгөөрэй.
teleheer shiidsenee alga bolchih yum aa, goy goy niitlel unshmaar l bna shdee
ReplyDeletetanii bichweruudiig unshmaar sanagdaad haij haij olloo. 2019 onoos hoish oroogui bolhoor martsan bn. Gehdee ta blogoo urgeljluulne ntr ged tag bolson bshdeee
ReplyDelete