Монголоос ирсэн цагаасаа хойш хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд хөөцөлдсөөр л...
Сугалаа энэ тэр нь байхгүй л байна гэхдээ бас учир жанцан их юмаа. Манай хүүхэдтэй чацуу хүүхдүүд цэцэрлэгт орчихжээ.
Тэд яаж орсон бэ гэсэн чинь аав, ээж нь төрөхөөс нь өмнө цэцэрлэгт захиалга өгсөн юм байхаа. Би тэгж сонсоод жирэмсэн байхдаа бүртгүүлэх гэсэн чинь нэр мэр асуугаад байхаар нь нээх сонин санагдаад бүртгүүлээгүй юмаа.
Тэгээд өнгөрсөн 01 сард бүртгүүлсэн чинь одоо болтол хүлээгээстэй. Цэцэрлэгүүд нь битүү дүүрцэн.
Түүнээс гадна улсаас хөнгөлөлт үзүүлдийн байна. Тэр хөнгөлөлт нь бас бөөн оочер, хүлээгээстэй. Энэ байдлаараа энэ ондоо цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй шинжтэй.
Энд 4 нас хүртэл цэцэрлэг төлбөртэй юм байна. За ойролцоогоор сарын 2500 доллар юм байна ш дээ. Тэгэхээр гэр бүлийн 2-ийн хэн нэг нь өдий хэмжээний цалин сард авч чадахгүй бол гэртээ хүүхээ хараад суужийсан нь өлзийтэй юмуу даа.
За тэгээд энэ 2500 доллараас хэдэн ч юм мэдэхгүй хувийг улсаас төлж, хөнгөлөлт үзүүлхийн байна. Тэр хөнгөлөлт нь айл бүрийн орлогоос шууд хамааралтай. Аав ээж нь их мөнгө олдог бол хөнгөлөлт гэж бага л юм ирэх бололтой.
Энд чинь орлогын албан татвар гэж юм байдаг болохоор хүүхдээ цэцэрлэгт өгөхөд хүртэл орлогоо мэдүүлэх ёстой юм байна.
Эндхийн цэцэрлэгийн тавигдах шаардлага юм нь өндөр гэж жигтэйхэн. Барагтайхан хүн хувийн цэцэрлэг байгуулчдаггүй гэжийн шүү.
Байнга ирж шалгаастай, юм шаардаастай байдаг гэнэ. Арга ч үгүй л байх даа.
Хүүхдийн цэцэрлэг бүтвэл би тэгээд дахиал нөгөө олон ажилдаа өргөдөл явуулаал үзэж тарна даа.
Энд нээрээ хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд дахиад хүүхэдтэй болвол том хүүхдийг нь шууд цэцэрлэгээс гаргачихдаг гэнээ. Ялангуяа улсаас хөнгөлөлт үзүүлж байгаа бол. Яажийгаан бэ гэсэн чинь та гэртээ хүүхэд гаргаад сууж байгаа учир энэ том хүүхдээ хараа гэдэг гэнэ шүү. Сонин байгаа биз ккк.
Харин ч нялх хүүхдээ хар даа чи минь гээд томыг нь цэцэрлэг авах байтал бүр эсрэгээрээ гэнээ. Заавал бүх хүүхэд нь цэцэрлэгт явбал л авдаг гэнэ ккк.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
хөөх сонирхолтой газар юмаа тэ бас
ReplyDeleteХүүхэд сургуульд орохоор бүр их сонирхолтой болох шинжтэй.
DeleteTanii blog iig baijaagaad l neg shalgadag ajiltai bolson kk. Angli hel herhen surah tuhai gedeg bichlegiig unshih gej ihenhdee orj irne. Saihan tovch todorhoi bichih yum aa. Japand bas huuhdiin tsetserleg ih asuudaltai mongolchuud tegeed haana ch bsan asuudluud ni ihevchlen ijilhen yum aa tei kk
ReplyDeleteБлог уншдагт баярлалаа. Япондоо байгаа юу одоо?
Deleteta yagaad tag bolchihwooo burrr sanaad bhiin kkkk
ReplyDeleteХааяа хааяа орж ирнээ.
Deleteharin tiin. haachiv aaaaaaaaa????
ReplyDeleteБайгаа л дээ хэ хэ хэ.
Delete