Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 28 June 2018

Цагаан сар хийсэн нь

10 жилийн дараа сумын төв дээр Цагаан Сар хийлээ.




Хүмүүс ёстой ямар сүртэй мүртэй тэмдэглэдэг болоо вэ. Миний хамгийн дуртай баяр л даа, сүүлдээ бараг дургүй баяр болсон ш дээ.

Угааж, арчих, янзлах юм дийлдэхгүй, хүн амьтаны гоё ганган гэж жигтэйхэн, айл хунарын элдэв янзын салат гэж жигтэйхэн. Очоод 7 хоноод Цагаан Сар болсоныг хэлэх үү цагийн зөрүү мөрүүтэй тийм баяр боллоо.

Аав ээжийн талынхан давхцаж ирээд 15 минут бууз жигнэх гээд хүн амьтны хөлс урсаад би дэмий л Аз-ыг архиа тойруул л гэнэ, нөгөөхийг нь уух хүн байхгүй.

Нөгөө сайхан гэр чинь халуун гэж жигтэйхэн. Дээрээс нь хүмүүсийн нүдэн дээр хамаг юм ил нээх эвгүй ч юм шиг,  өрөө мөрөө байдаг ч болоосой гэж бодоостой.

Шинийн нэгэнд бараг л ах дүү нар ирээд болов. Хүмүүс бодохдоо за эдний охин гоё салат малат хийсэн байх даа, би бодохдоо элдэв олон юмаар яахав гээл дарсан огурцы л тавиад суужийлаа.

Шинийн хоёрноос айл хэсэх болов. Пээ айл майл чинь ямар олон янзын салат малат хийдийн бэ. Өндөгний салат, тахианы махтай, улаан байцаа майцаа, АЗ бид 2 бүр нөгөө юмнуудыг нь идэж чадаагүй. Хэзээ хаана унасан өндөг ч еэн, хаанаас ирсэн тахиа ч еэн, хаана ургасан ногоо ч юм бүү мэд.

Амссан болоол буцаана, буцаал хүрээд ирнэ. Дэмий жаахан бууз идээл цай уугаал цадчихлаа гээл сууна.

Өө тэр бэлэг мэлэг юу вэ бэлэгний архиар бараг нэг чемодан дүүрсий ш дээ. Хаа очиж хүмүүс их мөнгө бэлэглэдэг болчиж. Гэхдээ тэр болсон болоогүй набор ундаа мундаа бол байсаан байсан.

Би эхлээд ээжийн бэлэгнүүдийг шошгы нь уншаал он сарыг нь хэлж өгөөд байснаа сүүлдээ алдарсан бөлгөө.

За дараа нь хангай уруу хадамлаад цагаан сараа үргэлжлүүлсэн чинь юу вэ хангайхан чинь айраг шахаастай, буузаа шанагаар сэвээстэй, мөнгө барьж золгоостой. Хамгийн дургүй хүрсэн юм нь мөнгө барьж золгох. Мөнгөө эхлээд өгөхиймуу золгочоод өгөхиймуу би бүр тэнд будлианы нь хутгаж байгаам чинь.

АЗ-ыг харахаар эхлээд золгочоод мөнгөө өгөөд байхаар нь дагаад л байсан чинь нэг хүн эхэлж мөнгөө авах гээд би өгөхгүй гээд тэрүүхэн тэндээ ажгар тожгор боллоо ш дээ.

Хэнд хэчнээн төгрөг ч  өгөхийн, нээх хүн болгон хараал ёстой ядаргаатай тэнэг санагдсан.

За тэгээд анх удаа хадамлаж байгаа хүнд чинь хүн болгон шинжиж сонжсон харцаар хараастай. Би ч өмнө нь гэдий томбой өций гэсэн суулттай команд өгчөөл байжийсан чинь юун нөгөө хүүхэдтэйгээ зууралдаал, айлд бууз жигнүүлээл хөлс баас болоол гарч иржийгаам чинь.

Бид гурав ч бараг шинийн нэгэнд л хувцасаа бэлдээд 5-10 жилийн өмнө хийлгэж байсан дээлнүүдээ гаргаж өмслөө. Хүн хар чинь хослож хувцаслаад сүртэй гэж жигтэйхэн.

7 comments:

  1. bi ch durtai bayr bsn, odoo bol durgui bayr. hehe. neg jpn hun yamar hetsuu bayr ve gesen. tegeed mgldoo bgaa humuust heleheer uuduus zagnuulna shd. ulamjlalaa muu hellee, bla bla...

    ReplyDelete
    Replies
    1. Их энгийн баярыг дэндүү хүнд тэмдэглэдэг болсон шиг санагдсаан.

      Delete
  2. хэхэ, нээрээ гэрт хамаг юм нүдэн дээр ил хэцүү байхаа, төсөөлсөн чинь хамаг хөлс гоожчихлоо. би энэ жил бас 8н жилийн дараа харьж цагаан сар хийлээ шд, нэг эргээд харахаар л цайгүй, нэг харахаар л салатгүй, элдэв юм бага хийе гэсэн хэрнээ л нэмэгдээд байдаг балай юм байна лээ. Тэгээд тогоотойгоо зууралдаад завгүй байж хүмүүс ирэхээр очиж үнсүүлээстэй, олуулаа ирэхээр нь манараад л, ширээгээ хураачихаад байхад хүмүүс хэд ч хоног цував. Би буузанд дургүйг хэлэхүү, цагаан сараар нийтдээ 10 гаран л бууз идсэн байхөө ккк

    ReplyDelete
    Replies
    1. Хоёулаа нийлж Цагаан саралдаг байжээ ккк. Манайд бараг шинийн нэгэнд л хүмүүс ирсэн ккк. Бусад үед нь айлаар л хэслээ.

      АЗ бид 2 уг нь буузанд дуртай, даанч махыг нь даахаа больсон байна лээ.

      Delete
    2. манайд ирж тогоо барьж өгөхгүй дээ ккк, би өвөл очоод л шууд хүмүүс ирнэ гээд хийсэн байсан адууны махтай буузаар бөмбөгдүүлээд байсан хэрнээ яагаачгүй шд. энд бол бууз хуушуур амсах төдийд ходоод өвддөг хүн чинь гэрийнх болохоор яадагчгүй юм байна лээ, гаднаас нэг хуушуур идсэн чинь харин шингэж өгөхгүй байсан

      Delete
  3. Хаха чи ёстой соёлын шоконд орсон бна шдээ. Би өнгөрсөн жил бас цагаан сараа монголд тэмдэглэсэн шд, гэхдээ би угаасаа цагаан сард дургүй, айл хэсдэггүй, манайх тэмдэглэдэггүй, би цагаан сард дургүй, юм хум угааж цэвэрлэх дургүй, хоол унданд оролцох дургүй гээд хамаг хамаатандаа хар багаасаа зарлачихсан болохоор асуудалгүй л бсан л даа хаха. Манай гэрийнхэн буузаа хийх гэж бна гээд залгангуут нь шууд би очихгүй шүү гэжийгаам чинь хаха. Наад нэг мөнгө барьж золгох, буцаагаад хэнд ч хэрэггүй юм бэлэглэх гэдгээ л нэг олуулаа яриад больчихмоор бгаа юм. Тэгээд л нөгөө настай хүмүүстээ бөөн дарамт нэмээд л. Харин айраг, бууз гоё шдээ. Хаха би бол идэж өгсөөн.

    ReplyDelete
    Replies
    1. Нээх аятайхан энд тэнд дарамтгүй тэмдэглэчихэж болдоггүй л юм байх. Бага байхад гоё тэмдэглэдэг байжээ.

      Delete