Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 22 June 2018

Сайн уу л даа

Сумын төв дээр очиж 5 сар аж төрөн сууж байгаад ирлээ ш дээ.


Сумын төв дээр очиж байгаад блогорч гарий гэсэн чинь гүүгл ах нэвтрүүлдэггүй ээ. Та чинь Канадад байгаа биз дээ, энэ говьд юу хийж яваан бэ гээд, хэчнээн их шалгуулав байдаггүй шүү.

Тэгээл түм буман бичлэгээ цээжиндээ шивсээр л ирлээ дээ. Одоо ёстой ар араас нь хөврүүлнээ. Влог энэ тэр хүчтэй гарч иржийн үү, тэгэх тусам улам хүчирхэгжинэ биз дээ манайхаан.

За тэгээл одоо сумын төвийн нам жим амьдрал, манай хайрт эх орны улс төр эдийн засгаас авхуулаал бичих сэдэв мөн чиг их байна даа.

Үнэнийг хэлэхэд Улаанбаатар хот маань түр буудалын газар болжээ. Өвөл буугаал мордсон, тэгэхэд бас л чанга байна лээ шүү.

Харин зун ирж бууж мордоход ёстой сайхан байна байх даа гэсэн чинь юу вэ тоосон дундаа. Бүр гайхаад ядаж байхад чийгтэй оронд амьдраад тоосны харшилтай болчихсон, хүн хард хэлвэл манийгаа ойлгох нь байтугай хялайх шинжтэй.

Манай бяцхан хүртэл нөгөө тоос шороонд нь ханиалгаастай.

Би 2013 онд очоод 3 сар жуулчины хөтөч хийхдээ буцаад ирчихмээр санагдаал бүх юмаа сургууль төгсөөд ирнэ гээл бэлдээд явсан. Таван жилийн дараа нөхөр дагуулаад, хүүхэд тэврээд очлоо. Хөөрхий сайхан орон минь уруудаж байгаа юм шиг санагдлаа.

Хүүхэд өсгөнө энэ тэр гэдэг бол зүгээр л нөгөө алаан гэдэг чинь л юм байна. Нээх лаг том тэрэг түрээл очлоо. Бүр орцноосоо ч гарч чаддаггүй ээ.

Гаалиар гарах гэсэн чинь аймаар том тэрэг байна ш дээ, ачаагаар гаргана хүүхдээ тэврээд яв гэж мэгээд ха ха ха.

Одоо тэгээд Монголдоо байжийсан бол амьдрал энэ тэр суга дээшлээл чи том дарга болцон байгаа ш дээ гээл тэгэхийн хөөрхий манай ажилийнхан. Явсан нохой нь энд яс зууна гээл байжийдаг.

Одоо тэр амьдралынх нь суга дээшлэлт доошлолтыг юугаар ч хэмжихийн тээн, орчин байгаа байдалаар нь бол мянга сайхан ажил төрөл хийгээд гараал нөгөө шороо тоос, ууртай уцаартай хүмүүс, агаарын бохирдол, түгжрээ байхаар гоё байж чадахын болуу бүү мэд.

Би ээжийн хашааг нов ногоон зүлэг болгоод өгий, хотоос зүлэг тарьдаг хүмүүс авчираад тариулий гэсэн чинь ээж үгүй гэлээ, өө та чинь яажийгаан бэ, ногоон юм харах чинь сайн ш дээ гэсэн чинь ах чинь хөдөөнөөс морь мал авчирна, машин энэ тэр оруулж болохгүй ингээл шороогоороо байжийяаа л гэлээ.

Хүмүүс бодохдоо намайг ажилгүй гэртээ хүүхдээ хараал сууж байгаа, ирэхээр нь ёстой зарж өгнөө, би бодохдоо за ёстой юун төлөө олон ах дүү садантай билээ сайхан амраад явнаа.

Яг байдал дээр би гэдэг нь хүүхдээсээ илүү гарч чаддаггүй, өглөө 7 цагт босоол 12 цагт өглөөний цайгаа уух жишээний.

Ээжийн дүү нь утсаар ярьсан чинь ээж ингэнээ ишш энэ муу амьтан хүүхдээсээ ч илүү гарахгүй байна гэлээ. Тэгэхээр нь би ээжид хэллээ ишш та чинь одоо үр хүүхдээ хүнд муулаал байхын, арай өөдрөг юм хэл л дээ гэсэн чинь дараа нь дахиад нэг дүү нь ярьсан чинь ээж ишш энэ муу амьтан яг хүүхэдтэйгээ зууралдаал таархым гэж үү. Би тэнд тэсэлгүй тас тас хөхөрчийгаам чинь.

За тэгээд дараачийн блогоор бүр Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхэд энэ тэр гэж гарчиг тавьж байгаад бичиж өгнөө.

9 comments:

  1. Ккк 2013 онд чинь эдийн засаг сайжирч блаа шүү дээ. Одоо уналтын цэг дээрээ явж бна. Тэхээр нь улс орны эдийн засаг энгийн бидний амьдралд сүрхий нөлөөлж бгаа биз. Эдийн засаг сайн үед чинь хүмүүсийн ярьдаг зүйл чинь шинэ төсөл, шинэ санаа, шинэ байр, шинэ машин, шинэ ажил л бдаг блаа шүү дээ. УБ-т нээрээ тогтохын аргагүй ээ. Би өнгөрсөн өвөл очоод автобусанд суугаад 1 цаг явсан чинь дүн өвлийн хүйтэнд автобус нь ямар ч халаалтгүй бвал яах уу? Тэгээд хоолой өвдөөд 7н хоног гэртээ. Урд нь 2 хаалгатай автобусны, хаалганы эсрэг талын, араасаа 2 дахь суудлын доор паар бдаг бсан даа гэж үглээл нөгөө урт автобусны паарыг хайсаар бгаал өвлийг дуусгасан даа хөөрхий. Сум харин амар шдээ. Ийш тийшээ алхаал явчихна ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Ярьдаг юмнууд нь улам л томорсон шиг байна лээ шүү дээ хө ккк. Тав тухын тухай ярьвал урт түүх болохым шиг байнаа ккк.

      Delete
  2. Sain yavaad irsenuu. Daraagiin bichleguudiig huleegeel suuj baiy. Gehdee goyo zuils baigaa baihaa tee

    ReplyDelete
    Replies
    1. Сайн яваад ирлээ, харин тиймээ гоё юм бичнээ.

      Delete
  3. хөөх харьчихаа юу, сайхан амарч байна уу? би ч өвлөөс хойш хоёр гурав ирж очоод, сүүлдээ Пусан-УБ гсн МИАТын хямдарсан нислэг олоод явсан чинь, мангар жижигхэн онгоц дэржигнэж даржигнаад бараг айх шахлаа шд хэхэ, манай үйлчлэгч нар бол бараг найзуудтайгаа ярьж байгаа аятай л ярьж байна лээ дээ кк, нээрээ миатын билетийг нэтээс авсан чинь, дараа нь солиулчихаад байхад солиулсан өдөр цаг нь мэйлээр ирдэггүй юм байналээ шдээ, тэр апликэшн эдрээ янзлаасай. Би ч бараг за мөн байхаа гэж бодоод л таагаад явлаа шд ккк

    ReplyDelete
    Replies
    1. Наад Пусаныг нь чинь бас хараад л байсан. Аваагүй нь болжээ. Онгоц нь дарчигнаж дэрчигнээд за тэгээд доошилвол ч би ч шууд ухаан алдах байхаа. Гэрээсээ гараад Айр Канад, цаашаа УБ хүртэл дан Айр Чайнадлаа.

      Delete
    2. пусанлуу явах гэж нэг ажил, буугаад гэрлүүгээ ирэх нэг ажил юм байна лээ, уг нь хөөрхөн 100 мянган воны зөрүүтэй гэхдээ өглөө 5 гэж гэрээсээ гараад уг нь аминдаа хурдны галт тэргээр яваад байж л орой 7д гэртээ орсон шдээ, дараа ч тэр хавиар амрангаа л явахгүй бол бүтэхгүй юм байна гэж дүгнэсэн

      Delete
  4. Ээж нь нээрээ байнга хамгаалаастай хаха.

    ReplyDelete
    Replies
    1. Хамгаалж байна уу, би харин эсрэгээрээ гэж бодоод ккк

      Delete