Манай МИАТ-ийн билет хэзээ нэг хямдархын бол доо хөөрхий.
Эндээс Бээжин эсвэл Солонгос уруу бараг 2 талдаа 700 дойлуур байхад цаашаа Монгол явхад дахиад 700 дойлуур орох гээд байна ш дээ.
Үгүй нээрээ сонин тээн. Нээх тасарцан үйлчилгээтэй бол бас яахав дээ. Тэгээд ачаа багатай яджийхад.
Хүн болгон л МИАТ-аараа нисхийг бодож байгаа ш дээ. Тэгэхэд эндээс Сөүл эсвэл Бээжин орход 2 ачаатай очход МИАТ ганцхан ачаа авч явна ч гэх шиг.
Нутгаа санасан бид мэтийн хүмүүс МИАТ-ийн онгоцонд суухад л гэртээ харьсан шиг болдын шүү уг нь.
Хөөрхий муу ээж дээрээ очиж ирий гээд билет хайсан чинь ээ бурхаан 3 хүн 3000-5000 дойлуур хооронд билет байна ш дээ.
5 жилийн өмнө оччихоод явахдаа за би 2-хон жил сурчаад ирнэ гээл тэгсэн сурчаад за нэг жил ажил хийчий гээд, 8 сар ажил хайж нэг ажилд ороод 15 сар ажиллаад за энд төрчөөд явий гээд тэгсэн чинь хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийг бодох хэрэгтэй болоод явчлаа шүү дээ.
За тэгээд манай эндээс яаж Монгол уруу нисэх вэ гээд билет хайсан чинь ёстой нэг янз янзын юм гарч иржийнаа.
Хамгийн эхлээд манай эндээс Бээжин эсвэл Сөүл орход манай Айир Канада бол ёстой тасарцан үнэтэй. Би анх ирэхдээ Бээжингээс Айир Канада-р нисч ирж байсан. Ёстой 15 цаг хоолоор бөмбөгдүүлсээн. Сүүлдээ бэлэн гоймон шахаж энэ тэр. Болоо ш дээ гээд би гоймонгий нь буцааж энэ тэр.
Дараагаар нь Корэйн Айир байнаа. Бас чанга үнэтэй юмаа. Уг нь нялх хүүхэдтэй хүмүүст дажгүй л гэх юм. Гэхдээ бас цаашаа Монгол уруу явахад бас ноёлогч болчоод байгаад нь дургүй хүрээл байгаа.
Дараагаар Айир Чайна маань байна. Даанч Торонтогоос шууд Бээжин нисдэггүйм байна. Ванкүүвэр эсвэл Монриал орж байж нисхийм байна. Тэгэхээр бас л ажилтай юмаа. Ачаа нь харин их давгүй шүү.
Мэргэжилийн өвчин хөдлөөд бас аюулгүй байдлын статистик энэ тэрий нь харчинаа бас.
Одоо Хайнан Айрлайнз бас гарчжээ. Бас балиар үнэтэй юмаа Бээжин ороход. Бээжин орчоод ачаагаа аваад МИАТ-р явна гэхээр бас л чанга.
Туркиш бас байна. Би гэхдээ тэр хавиар явмааргүй санагдаад байгаа.
Эндээс Чикаго эсвэл ДС ороод нисвэл бас хямдхан. Гэхдээ Юнайтад үнэн миа гэж сонссон. Би өөрөө ч нэг явжийсан шиг санагдах ч шиг үгүй ч шиг. Аймаар мартамхай юу үгүй юу?
Бас нэг Хятадын жижиг айрлайнзууд байнаа. Эндээс Гуанзоо /буруу биччих шиг боллоо/ нисээд цаашаа Бээжин нисхийм байна. Ямарыг нь мэдэхгүймаа бас.
Европ орж дэвэн дэлхийгээр тэнээд яахав дээ. Уг нь ч Луфтанза энэ тэр байж л байна.
Хонг Конг орж хэд хоноод явий гэсэн бас үнэтэйм байна ш дээ. Цаашаа МИАТ ачаа бага бас.
За тэгээд билет хайж толгойгоо эргүүлсэн хүн нэг ширхэг байна даа. Та нар минь туршлагаасаа хуваалцаарай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
UB utaatai, aimaar bn a. Nyalah huuhed ene utaand avchrah hereg bn u.Chadal ni hurdeg bol humuus utaanaas zugtahin tuus l bn da. Sanaa zovood bichchihlee, medej bga bh gej bodson ch
ReplyDeleteСанаа тавьсанд баярлалаа хө. Утаагүй болохоор зун очноо. Зун очихын тулд одоо билетээ авахгүй бол дөхөөд ирэхээр үнэ нь хаданд гарна.
DeleteNeere zun une ni diildehgui bh shu. Haniad tomuu, utaa uniaran dund bga hun ter problemuuda l hamgiin turuun boddog bolchihdog bololtoi, kkk
DeleteТэгнэ тэгнээ. Би эндээс бодохоор толгой өвдөж байна шүү.
DeleteUS-s bol Chicago-Beejin gesen UA ticket avchihaad bj bn.Tsaasha UB yavah bilet bas unetei gehdee ingej salgaj avsan n hamaagui deer sanagdaj bn. Roundtrip avahaar salgaj avsanaasaa baga zereg unetei haragdaj bnlee shu PEK-UB ticket.
ReplyDeleteБээжингээс УБ хүртэл Эрээн дээр нэг зогсоод хямдхан билет байдаг болсон гэнээ. Түмэн нислэг гэдэг билетийн газар МИАТ, Корэйн Айир-аас хямдхан нисгэж байгаан байхаа.
Deletezoo zo teriig sudlay daa tegvel. Tnx
DeleteЮнайтед бол өлсөөд үхчих биз хэхэ. Ер нь бол хаанаас ч явсан ялгаагүй дээ Истанбул хүртэл Туркиш бол сайн сайн тэндээс наашаа бол хот хоорондын автобус л гэсэн үг. Гэхдээ Сөүл, Бээжин ч ялгаагүй хаана Монголчууд байна пиг ачаа
ReplyDeleteХоол муутай бол ч хэцүү шүү ккк. Манайхан ёстой даацаас хэт их хэтрүүлсэн ачаатай явдаг тээн. Юмгүй, юмаа хийж чаддаггүй хүмүүсийн зовлон байх дөө хөөрхийс.
DeleteБи нэг Юнайтедаар ниссэн санагдах юм Нью Йоркоос Лондон руу 6н цаг билүү дээ. Үнэн тасархай ниссэн шдээ, аймар том онгоц, шөнийн нислэг болохоор тэр юм уу аягүй цөөхөн хүнтэй, миний суусан эгнээ гэхэд би ганцаархнаа тэр чинь 3 нийлсэн 9н хүний суудал шд. Тэгээд сайхан унтаж амраад ирсэн шд. Хүн цөөтэй болохоор хоол болгоноосоо 2, 2ыг өгч нтр жаргасөөн жаргасан. Лондонгоос Нью Йорк руу бол Бритиш Эйрвэйсээр ниссэн, аймар хуучны онгоц бсаан, кино гардаг дэлгэц нь 90ээд оны Холливуудын кинонд гардаг шиг тийм хуучин, жоохон миа санагдсан.
ReplyDeleteЗа Эйр Чайна болон Бээжингийн нисэх бол миний аль болох нисэхгүй бхыг боддог газар шдээ. Сингапур луу ирэх буцахдаа нэг талдаа бараг 5н цаг шдээ, тийм бхад нялцайсан будаан дээрээ 2,3н ширхэг сам хорхой тавьчихсан, ядаж бхад тэр үед сам хорхой ч иддэггүй бсийн. Үнэн хоол муутай, үйлчилгээ муутай. Бээжингийн нисэх буудал бол 10н жилийн өмнө пиг хүн, суух суудал муудал ч олдохгүй, бас гаалийнхан нь их муухай Сингапураас дамжин өнгөрч бгаа хүний гар тээшинд юу бхав дээ пиг чихчихсэн гар тээшийг маань задлуулаад үйлийг минь үзсэн газар.
DeleteКорейн эйрээр бол нисч үзэх юмсаан гэж боддог шдээ. Хүн болгон хоол, үйлчилгээ 2ынх нь тасархайг гайхаад бдаг болохоор нь.
Манай МИАТ ч үнэ хямд бол гоё л доо. Үйлчилгээ сайтай, хоол сайтай. Нээрээ л МИАТ-ын онгоцондоо суухаар монголдоо оччихсон юм шиг санагддаг шүү.
Эйр Чайна нь гайгүй харин Бээжийнгийн нисэх буудал нь арай л бишээ. Яасан ч засч дуусдаггүй юм. Бүр гайхаад.
Delete