Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 21 December 2017

Канадын хүүхдийн мөнгө

Энд нэг гэр бүлийн нийт цалин 100К-с дээш бол хүүхдийн мөнгө гэж өгдөггүй юм байна.


30 сая хүн бүр жил тутам орлогоо тайлагнаж, татвараа бодуулдаг ш дээ. Надад энэ нь маш их таалагддаг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр орлогоо нуух, бэлэн мөнгөөр цалинжих асуудал мэр сэр байдаг гэсэн.

Би нь дүрэм, журамд хайртай, биелүүлэх дуртай болохоор бүх юм хууль ёсны дагуу.

Тэгээд бид 2 чинь эдний хөрсөн дээр хөлөө олох гэж байгаа хүмүүс чинь юун яасан 100 к цалин, жил тутам л бид хоёрын орлогыг бодоод явуулдын.

Хүүхэд бүр өрхийн орлогоос хамаарч авах мөнгө нь хэлбэлздэг юм байна. Огт орлогогүй бол нэг хүүхэд сарын 500-700 орчим дойлуур за тэгээд тодорхой орлоготой бол үүнээс буураад хүүхэд бүрийн мөнгө өөр байдаг юм байна.

Канадын муж бүхэн энэ тал дээр өөр өөрийн гэсэн дүрэм, журамтай тул муж бүхэн адилгүй гэдгийг санаарай.

Аан тийм энд 100К-с дээш цалинтай бүх хүний нэрс, хашдаг албан тушаалтайгаа ил байж байдаг ш дээ. Манай сургуулийн хэд хэдэн багш нар байдаг.

Тэгээд хүүхдэд маань сар бүр хэдэг төгрөг өгөхөөр нөгөөхий нь үрээд яахав дээ үржүүлдэггүй юмаа гэхэд хадгалий гээд банкин дээр давхиад очтол намайг чинь уярааж орхив.

Би бараг уйлахаа дөхөөд, хүний төлөө юм хийнэ гэдэг чинь арай өөрийм байна шүү.

Энд ингэдэг гэнээ хүүхэд бүрт жилд аав ээж нь 2500 дойлуур хадгалуулж чадах юм бол засгийн газраас нь нэмж 500 дойлуур өгдөг. За тэгээд 3000 болонгуут үүнийгээ хүүхдээ 18 нас хүртэл авч болохооргүй хөрөнгө оруулалтанд оруулчихдаг юм байна.

Тэгээд үнэхээр нүд чихээ олсон хөрөнгө оруулалт байвал гайгүй сайн үржих бололтой. Манай банкнууд хүүхдийн унага даага хурга юу билээ хадгаламж нээгээд байдаг ш дээ. Тэр бол зүгээр л мөнгө нь хөдлөхгүйгээр хүү нь л ордог.

Энд бол мөнгө нь нэлээд сайн үржих боложмтой, дээрээс нь хүүхэд маань 18 нас хүрхэд нөгөө мөнгө тухайн үеийн инфляциар бодогдож ордог гэнээ.

Банк санхүүгийн мэдлэгтэй хүнд бол их л олон юм ярьсан. Би нь даанч тийм зүйлд муу болохоор ерөнхий  мэдлэг олж аваад бичиж байгаам шүү.

Энд ихэнхдээ оюутнууд зээлээр сурдаг. Зээлээ төлөх хугацаа энэ тэр нь хэдэн жил ч байдын бүү мэд. Тэгээд хэрвээ хүүхдийнхээ ирэйдүйн боловсролд аав ээж нь анхаарвал төр засаг нь хүртэл дэмжээд жил бүр 2500-г хадгалж чадвал 500 дойлуур өгнө гэдэг чинь их мөнгө биз дээ.

Тэгэхээр хүүхдийнхээ мөнгийг банкинд аваачаад хийчихлээ. Ирээдүйд сайн боловсрол олж аваг дээ тиймээ.18 жил тэр мөнгийг нь авч болохгүй гэдэг нь бүр амар юмаа.

4 comments:

  1. солиотой л гэхээс хэхэ. Ямар сайхан улс вэ.

    ReplyDelete
  2. Хүүе наана чинь яахаараа ээж аавын цалин өндөр байх тусам хүүхдийн мөнгө бага ордог байна аа. Чехэд бол декрит ээжийн цалин өндөр бх тусмаа өндөр, харин хүүхдийн мөнгө нь тогтмол бдаг юм. Тэгээд хүүхдээ 1-4н жил харах гэрээ хийгээд, тогтмол мөнгөө тэр хугацаандаа хувааж авдаг.

    Бас жил бүр орлогоо бодож явуулахаар хүүхэдтэй хүмүүст хүүхдийн татварын буцаалт гээд жилд бас хөөрхөн мөнгө ороод ирнэ. Энд татвар бодоход олон хүүхэдтэй бол илүү бага татвар төлдөг. Учир нь хүүхэд орлого олохгүй, зардал гаргадаг. Мөн төрсний дараа хүүдийн тэрэгний мөнгө гээд хүүхдийн тэрэг, машины суудал, ор зэрэг авахаар хөөрхөн мөнгө ороод ирдэг.

    ReplyDelete
    Replies
    1. Ээж аав нь цалин өндөр байвал боломжтой айл байнаа. Боломжоороо хүүхдүүдээ өсгөж, тэжээхийн байнаа гэж үздэг бололтой.

      Хүүхдийн мөнгө нь энд жил бүр өөрчлөгдөнө, аав ээжийн цалингаас хамаараад.

      Тэрэг, ор авах энэ тэр мөнгө арай өгөөгүй ээ хэ хэ хэ.

      Delete